Шалгалтанд орж хохирсон хүмүүс ЭСЯ-тай холбоо барихыг хүсье

Эдгээр хүмүүсийн 4000 хүнийг шалгалтыг зохион байгуулагч байгууллага болох Солонгос хэл судлалын хүрээлэнгийн төлөөлөгч Дэлхийн солонгос хэлний магадлан итгэмжлэх шалгалтын хорооны Монгол дахь салбар /Боловсролын их сургуульд байрладаг/ дээр бүртгэсэн ба үлдсэн 6000 хүнийг Монгол Улсын Зуучлах товчоонд бүртгэлээ.
Зохих журмын дагуу бүртгэл явагдсан шалгалтад орох бүртгэлийн дугаар нь Солонгос хэл судлалын хүрээлэнгийн бүртгэл 1511130001 дугаараас 1511134000 хүртэлх дугаар ба эдгээр хүмүүсээс зургадугаар сарын 3-нд Боловсролын их сургуульд 1000 хүн, Улаанбаатар дээд сургууль 1400 хүн, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 600 хүн, Эрэл дунд сургуульд 1000 хүн шалгалтад орсон.
Монгол Улсын зуучлах товчоонд бүртгэсэн дугаар нь 1512130001 дугаараас 1512136000 хүртэл дугаар ба эдгээр хүмүүс зургадугаар сарын 3-ны бямба гарагт авсан шалгалтын материалаас тусдаа өөр материалаар зургадугаар сарын 4-ний ням гарагт Боловсролын их сургуульд 1000 хүн, Улаанбаатар дээд сургуульд 1400 хүн, 84 дүгээр сургуульд 600 хүн, Эрэл сургуульд 1000 хүн, Гадаад хэл, соёлын сургуульд 500 хүн, Олон улсын дээд сургуульд 500 хүн, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 400 хүн шалгалтад орсон.

Монгол Улсын Боловсролын их сургуульд бүртгүүлсэн 4000 хүн солонгос хэлний магадлан итгэмжлэх шалгалтын хорооны интернэт хаяг www.klpt.org/mongolian уруу орж, шалгалтад тэнцсэн эсэхээ шууд шалган оноогоо харах боломжтой ба онооны хуудсыг ойрын хугацаанд хүлээн авах болно. Монгол Улсын Зуучлах товчоонд бүртгүүлсэн 6000 хүний хувьд зарим нэг давхардсан бүртгэл, бүртгэлийн хураамж илгээгдээгүй зэрэг захиргааны дамжлагын шалтгааны улмаас хариуг зарлах асуудал хойшилж байгаа ба ойрын хугацаанд шалгалтын хариу гарах төлөвлөгөөтэй байна.

2. Журмын бус шалгалт явагдсан тухай
Дээрхтэй адил зохих журмын дагуу бүртгэлд хамрагдсан хүмүүсээс гадна зургадугаар сарын 4-нд нийслэлийн 50 дугаар дунд сургуульд, зургадугаар сарын 3-нд 10.00-12.00 цагийн хооронд явагдсан шалгалтын материалыг хувилан жинхэнэ шалгалтын арга хэлбэрээр тусдаа шалгалт явагдсан нь тогтоогдсон. Тус ЭСЯ-ны ажилтан энэ сургуульд очиж шалган үзэхэд Зуучлах товчооноос гаргасан шалгалтын дугаарын хуудастай ижил хэлбэрээр хийгдсэн шалгалтын дугаартай бэйх, мөн гадаад паспортаа хавсаргасан зэрэг жинхэнэ шалгалтгай адил аргаар шалгалтявагдсан. Эдгээр хүмүүс 30 долларын хураамж төлж авсан гэх шалгалтын дугаар нь Зуучлах товчооноос бүртгэгдсэн шалгалтын дугаартай ижил хэлбэр бүхий 1512136001 дугаараас 1512139783 хүртэлх дугаар байсан ба Зуучлах товчоонд оногдсон шалгалтад бүртгэх 6000 хүний шалгалтын дугаар 1512130001 дугаараас 1512136000 хүртэлх дугаар тул 1512136001 дугаараас хойшхи шалгалтын дугаар бүхий хуудсаар шалгалтад орсон хүний шалгалтын хуудас нь хүчин төгөлдөр биш бөгөөд Солонгос талын шалгалт зохион байгуулагч байгууллагад шалгалтын хуудас хүлээлгэн өгөгдөөгүй ба шууд шалгалтад тэнцээгүй болно. З.Цаашдын арга хэмжээ Энэ удаагийн асуудлаас үүдэн Солонгосын Засгийн газар нь Солонгос хэлний шалгалтын бүртгэлээс эхлэн шалгалтыг зохиой явуулах хүртэлх бүхий л асуудлыг Солонгосын ЭСЯ-наас бие даан шууд хариуцан ажиллах асуудал болон бусад асуудлуудыг олон талаас нь судлан үзэж байна. Шалгалтын дугаар 1512136001 дугаараас хойшхи хүчин төгөлдөр бус шалгалтын дугаар бүхий хүмүүс 50 дугаар дунд сургуулиас гадна өөр газар шалгалт өгсөн гэсэн мэдээлэл байгаа болно.
Үүнтэй холбогдуулан Солонгосын ЭСЯ нь 1512136001 дугаараас хойшхи дугаар бүхий зургаадугаар сарын 4-ний (Ням) өдөр албан ёсны шалгалтын газруудаас өөр газар (50 дугаар дунд сургууль зэрэг)-т шалгалт өгч шалгалтын хуудас нь шалгагдаагүй төдийгүй бүгд шалгалтандаа тэнцээгүй хүмүүсийн талаар судлан цаашдын Солонгос хэлний шалгалтыг зохион явуулах асуудал дээр анхааран ажиллахаар төлөвлөж байна. Энэхүү шалгалтанд орж хохирсон хүмүүс ЭСЯ уруу холбоо барихыг хүсье. Холбоо барьсан хүмүүст ямар нэгэн хохирол огт байхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл зохих нөхвөрийн асуудлыг судлах болно.

Солонгосын ЭСЯ-ны хаяг Olympic St. 10, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
Утас 321548, 318470, 322890
Факс 311157 email [email protected]

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button