Монгол ун жа алж мэдэх буй за

Чингэсийнхээс гоё, үнэтэй манж өмегөлөөр гоёсон манай гурван феодал өмнө хойноо гэрэл гялалзуулан дохио хангинуулаад бүх Улаанбаатарын замын хөдөлгөөнииг тас зогсооно. Мөнгийг нь тус бүрдээ гэр рүүгээ зөөчихсөн болохоор ирсэн төлөөлөгчдийн дор хаяж хагасыг гол гаргаж хээр хонуулж төөрүүлнэ.

Уул нь Монголын За нь тангараг буй заа гэсэн эртний хэллэг түүхнээ оржээ… за энэ ч яахав. Чингэс хаанаас улбаалсан энэ хэллэгийг Ринчин гуай ишлэх мөн ч дуртайсан… за энэ ч яахав. Түрэг, Монгол хоёр угсаа гарвал нэгтэй… за тэр нь ч яахав. Түрэгийн уг сурвалжийн түүхэн дурсгалууд Монголын хээр талаар нэг… за тэр ч бас яахав. Түрэг Монголын харилцаа сүүлийн 15 жилд тун эрчимжиж байгаа ба тэд Монголын хөгжилд тун их тус болж байгаа… за энэ ч бас яахав. УИХ-ын дарга тэнд айлчлаад, буцахад нь дахин дахин ирж байгаарай гээд дипломат үг хэлчихсэн чинь манай дарга өрдөө гурван сарын дараа өөрийн санаачилгаараа дахин айлчилж дипломат ёсон дахь шинэ зууны анхны гайхалтай явдлыг үүдсэн авч бид ийм л хүний өөрийгөө мэдэхгүй болтлоо дотносож, нэрэлхэх ичих юмгүй ижий ахай болсон улс даа… эа тэр нь ч яахав. Манайхаас зөндөө олон оюутан.. за за тэр ч яахав. Ар-хангайд тэдний буцалтгүй хөрөнгөөр хар зам татсан ба тэрийг 800 жилийн ойгоор хүлээлгэж өгөх гэж байгаа. Баяр ёслолд Түрэгийн парламентын орлогч дарга тэргүүтэй албаныхан айлчлана. Энэ айлчлалыг олон сарын өмнөөс төлөвлөсөн ба манай тал уулаасаа гуйж байж урьж авчирах болсон юм. Энэ урилга юмыг нь авчихаад гарыг барихдаа хэлсэн дипломат үг байгаагүй, Гар барьчихаад улмаар бугуйг нь барихдаа хэлсэн албан ёсны, төрийн урилга байсан.

Дээд хэмжээний төлөөлөгчдийг Их тэнгэрт байрлуулахаар яс тохирсон. Дипломат ёс жудаг гэдэг ийм л байдаг билээ.
Төлөөлөгчид ирэхээс хэдхэн хоногийн өмнө манай ГХЯ буудлын өрөө байхгүй болчихсоныг гэнэт мэдэгдэж, түрүүн тохирсон өрөөнүүдийг бүр их мөнгө өгч магадгүй өөр орны төлөөлөгчид эзлэхээр болсноо хэлээд әөрсдөө айл хунараар аргалж болох юм гэж дуулгалаә. Ирсэн хойно нь Туулын бургасанд майхан барьж өгөөд орвол ор байвал бай гээгүй, хоёр хоногийн өмнө ч гәсэн ингэж хэлж байгаа манайхны хүнлэг ариун сәтгэлийг түрэгүүд ойлгодоггүй. Тэд нүүдэлчин гаралтайгаа мэдэхгүй, хаа хамаагүй таарсан газраа хоноод явдаггүй ба ерөөс ингэж өмнө нь урьж тохир-чихоод одоо ийм авир гаргаж байгаа нь улс орныг нь доромжилж байна гэж үээж байгаа юм байна. Ингэхээр нь манайхан их том ухаан зарж төлөөлөгчдиин тэргүүнийг ганцааранг нь Их Тэнгэрт авч болох юм гэжээ. Гэхдээ Чингэс хааны өөрийнх нь хүргэн-самозванец болох манай Ерөнхийлөгч Их Тэнгэрт зоог барих бүрд мөнөөх Түрэгийн парламентын даргын өрөөг зоог бэлдэх, зөөх өрөө маягаар давхар ашиглах юм байиа. Түрэг дарга унтаж байхад нь зөөгч нар өрөөнд нь хадгалсан хоол ундаа түрэн гүйлдэх ба аягүй бол тогооч нар дутуу шарсан махаа зочны орны толгой дэәр гүйцээх бололтой.

Ойг дэлхий даяараа тэмдэглэх гэж байгаа гэдэг худал. Ийм ой болох тухай тогтоол НҮБ-аар оруулж батлуулсан, түүнээс биш Бразилд Чингэсийн багт наадам, Иранд Чингэс ирж эзэлсний ойн парад, Орост монголо-татарская игэ гэж өөрснөө нэрлэдэг тэр үйл явдлын эхлэлд зориулсан баярын концерт болохгүй. Гэхдээ туурга тусгаар Монгол улсын түүхэн тусгаар байдлыг хүндэтгэж НҮБ тогтоол гаргана гэдэг бидэндээ гайхамшиг. Харин бид шившгээ хутгаад дуусах бололтой.
Ойд зориулж тэрбум тэрбумаар нь мөнгө төсөвлөсөн. Нөгөөхөө булаацалдсан хэдэн сарын аян, дажин болсон нь 800 жилийн тэртээх үйл явдлаас яавч дутахгүй шуугиантай болох шив дээ. Зодооны дүнд энэ ажилд соёл хариуцсан яам нь биш уул уурхай хариуцеан нь зохион байгуулахаар болж байх шив. Ирэх жилээс бага сургуулийн Цагаан толгой-г энэ яам зохиож түгээвэл гайхах явдалгүй болох нь. Ийм ой болно, тэр нь 2006 оны зун тохионо гэдэг нь аль социализмын үед мэдэгдэж байсан билээ. Аягүй бол феодализмын үед ч мэдэж байсан байх шүү. Гэтэл одоо яаж шившиглэх бол. Чингэсийнхээс гоё, үнэтэй манж өмегөлөөр гоёсон манай гурван феодал өмнө хоиноо гэрэл гялалзуулан дохио хангинуулаад бүх Улаанбаатарын замын хөдөлгөөнийг тас зогсооно. Мөнгийг нь тус бүрдээ гэр рүүгээ зөөчихсөн болохоор иреэн төлөөлөгчдийн дор хаяж хагасыг гол гаргаж хээр хонуулж төөрүүлнэ. Аягуй бол сургийг нь алдана. Хэн хэн ирэх хэзээ буцәхыг мэдэж байгаа амьтаи байхгуй. Ганц гялайх улс нь гадаадын улс сэтгүүлчид. Манай сэтгүүлчид биш, тэд уур нь хүрээд гэдэс нь өлсөөд дэмий л оросоор хараал цувуулах байх. Гадны сэтгүүлчид Амозоны шугуй, Төвдийн өндөрлөг, Папуа Гвинэйн ширэнгэд үзээгүй сониноо харж, хэрвээ согтуу монголд хутгалуулаад үхчихгүй бол уншигч үзэгчдэдээ дуулгах барагдашгүй сонинтой буцна.

Одоо ч яаж ч пантаазлаад жинхэнэ үйл явдал шиг шог инээдтэй юм бодож олох
аргагүй болжээ. Миний пан тааз хүрэхгүй байна. Хүний өмнөөс ичих хэцүү. Араажав, зурагт, гар утас, сонин сэтгүүлээс хол амар юм, хөдөө явах минь, Сайхан наадацгаагаарай. Дарга нар минь мөнгөө булаацалдаж олны нүдэн дээр, наадмын асарт биенээ л битгий дүрчихээсэй. Бусад нь ч дүүрч Та нарын минь зөвхан мөнгө иддэг болгон төрүүлснийх нь төлөө бурхандаа залбиран залбиран явах минь. Дарга нар-таа идүүлчихгүйн тул уул хадаар зугтаах аюулаас гэтэлгэснийх нь төлөө бас залбирах минь.
Монголым За алж мэдэх буйз аа Чингэс хаан, Ринчин гуай хоёр бурхан болчихсон нь яамай даа. Амьд байсан бол энэ жил ичсэнээсээ болж 365 6а туүнээс дээш удаа дүрүүлэх байсан буй заа.

(Өдрийн сонин 173/2307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button