Бид эх орны өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, УИХ-ыг тараахын төлөө шийдвэртэй тэмцэх болно

ноцтой зөрчин, үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, улс орны эдийн засагт хохиролтой үр дагавар авчран, нийгмийн баяпгийг гадаад, дотоодын хэдхэн цөөн этгээдүүдэд цөлмөх боломж олгосон учир, жирийн иргэдээс эхлээд, төрийн түшээд, төрийн бус байгуулгагууд, эрдэмтэн, мэргэжилтнүүд. төр нийгмийн зүтгэлтнүүд хүртэл санал, санаачипга гарган, уг хуулийг еөрчилж, шинэчлэн найруулсан хувилбар гаргасаар олон cap өнгөрлөө.
Мөн үүний сацуу, өөрсдийн явцуу хэсэг бүлзг. гадаадын голдуу гишүүдийн эрх ашгийг хамгаалсан Уул уурхайн үндэсний ассиоциаци гээч зохион байгуулалттай хүчин бий болж. гадныхны дэмжлэгээр санхүү-жин, Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллага, цөөн тооны ёс суртахуунгүй сэтгүүлчид, иргэдийг худалдан авч, 1997 оны хуулийг магтан дуулах үйл ажиллагааг олон жилээр явуулж, энэ хуулийг өөрчлүүлэхгүйн төлөө, яахаас ч буцахгүй улайран тэмцэж байна.

Ийм эерэг тэсрэг нехцөл байдалд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хуулийг өнөө маргаашгүй, хэлэлцэж батлах тухай мэдээлж эхэллээ.
Миний Монголын Газар Шороо хөдөлгеөн нь Үндсэн хуулийн 6.1, 6.2 заалт (Газрын хэвлий дэх баялаг төрийн өмч, ард түмний өмч мөн)-ын үзэл санаа, гагцхүү Монгол улсын, Монголын ард түмний эрх ашгийг бүхнээс илүү эрхэмлэн дээдэлж, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Монголын ард түмэнд хандаж дараахь мэдэгдлийг хийж байна. Үүнд
1. Энэ хуулийн шинэчилсэн төслийг хариуцэн УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж байгаа Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэр худалдааны яам туйлын хангалтгүй ажиллаж байна. Үүнийг дараахь жишээ баримт нотолно. ҮХЯ-наас оруулсан гэх Ашигт малтмалын хуулийн шинэчилеэн найруупга гээч нь 1997 оны хуулийг үндсэнд нь тэр чигээр нь хуулбарласан бөгөөд үүнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо сайшааж, Засгийн газрын хувилбар болгон дэмжсэн нь цөөн тооны хэсэг бүлэг этгээдийн явцуу сонирхлыг Монгол улсын, Монголын ард түмний эрх ашгаас дээгүүр үзсэн туйлын хортой үйлдэл гэж үзэж байна.
2.УИХ-аас томилогдсон ажлын хэсэг ба дэд хэсэг нь өигөрсөн саруудад 2-3-хан удаа цугласны дээр манай хөдөлгөөнөөс ажлын хэсэгт орсон гишүүд хоёр cap гаруй хугацаанд ердөө найман цаг хүрэхгүй ажилласан нь энэ хуулийн шинэчилсэн найруулгад ард түмний эрх ашгийи төлөө явуулж буй тус хөдөлгөөний байр суурь туссан гэх үндэслэл тун бага байгааг тэмдэглэж байна. Харин явцуу сонирхлын хэсэг бүлгийн гишүүд Эдийн засгийн Байнгын хороон дээр цуглаж, дундын хувилбар гээчийг гаргасан ба энэ нь хоёр тэс өөр үзэл баримтлалыг 1997 оны хуулийн суурь дээр тул-гуурлан, албаар, механикаар нэгтгэсэн, мән УИХ-ын гишүүн О.Энхсайхан агсны болон УИХ-ын нэр бүхий долоон гишүүний санаачилсан шинэчилсэн найруулгын үндсэн төслийн гол санааг орхигдуупж. зарим нэг үзэл санааг дутуу хагас тусгасан бантан хувилбар болгосон бөгөөд энэ шинэчилсэн найруулга гээчийг УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгаа нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон үйлдэл гэж үзэн сайн хууль болох үндэсгүй, түүхий төсөл гэж дүгнэж байна.
З.УИХ энэ хуулийн төслийг үндсэндээ ард түмнээсээ хаалттай хэлэлцэж байна. Хамгийн наад зах нь хуулийн төсөл хэлэлцэх үйл ажиллагааг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхгүй, тус хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан агсны хуулийн төслийг боловсруулсан, мен хууль боловсруулах УИХ-ын ажлын дэд хэсэгт орсон эрдэмтэн мэргэжилтнүүдийг хууль хэлэлцүүлэх үйл ажиллагаанд зориудаар оролцуулахгуй байна гэж бид үзэж байна. УИХ-ын даргын баталсан ажлын дэд хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ огт ажиллаагүй, зөвхөн ард иргэдэд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан болж харагдуулах гэсэн, үнэн хэрэггээ дундын хуаилбар гэдэг нэрийн дор, хэсэг бүлгийн явцуу эрх ашгийг хамгаалсан Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гарах нөхцөл бүрджээ гэж бид үзэж байна.
4.Бид Монгол Улсын эрдсийн баялгийг ашиглахад эрх тэгш, харилцан ашигтай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Ашигт малтмалын хуулийн шинэчилеэн хувилбарт энэ санаагаа оруулсан болно. Тэгэхдээ Монгол улс, Монголын ард түмний эрх ашгийг юу юунаас эрхэмлэнэ гэдгийг бас дахин мэдэгдэж байна.
б.Улсын Их хурлын дарга танд бид дараахь шаардлагуудыг тавьж байна. Үүнд
-Монгол улсын хөгжил, Монголын ард түмний амьдралыг дээшлүүлэх гол хүчин зүйл бол төрийн зөв, оновчтой бодлогоор эрдсийн баялгийг ашиглах явдал бөгөөд үүний гол үндсэн нөхцөл нь Монголын ард түмний язгуур эрх ашгийг тусгасан Ашигт малтмалын хууль батлах явдал юм. Дээрх шаардлагыг хангасан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоогоор бэлэн болоогуй нөхцөлд үүнийг яаравчлан батпах гэсэн оролдлого нь ноцтой сөрөг үр дагаварт хүргэж болэошгүй юм. Иймээс хуулийг хаврын чуулганд багтаж батлах шийдвэрээ эргэн тунгааж үзэхийг бид шаардаж байна.

-Бид өмнө болсон удаа дараагийн албан ёсны уулзалт шаардлагууддаа тавьсаар ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийн явцыг ард түмэнд ил тод явуулах, энэ хуулийг зүйл, заалт тус бүрээр нухацтай авч хэлэлцэх, хэлэлцүүлгийн явцад Их Хурлын гишүүн тус бүрийн хандлага байр суурь, санал хураах явц. санал хураалтад оролцсон байдлыг ил тод байлгах шаардлагаа дахин сануулж байна.
-Өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүн дотор геологийн болон уурхайн өндөр мэргэжлийн хүмүүс төдийлөн байхгүй, түүнээс гадна энэ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх явцад өндөр чадвартай хуульчдыг татан оролцуулаагүй зэрэг нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөл нь нийгмийн харилцааг зөв зохицуулах эрх зүйн баримт болж чадахгүй гэж үзэж байна.
-Мөн түүнчлэн хуулийн төсөл дээр ажилласан ҮХЯ-ны мэргэжилтнүүдийн дотор ч хууль эдийн засгаар мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой, өндөр мэдлэгтэй хүмүүс байгаагүйн дээр яамны сайдаасаа авахуулаад ашиг сонирхлын зөрчилтэй учир яамны болоод УИХ-ын ажлын хэсгийг шинэчлэн солих, Монгол Улсын урдаа барьдаг олонд танигдсан итгэл даахуйц эрдэмтэн мэргэжилтнүүдийг оролцуулсан шинэ ажлын хэсэг байгуулах.
-Өнөөг хүртэл энэ хуулийн талаар гарч байгаа ундсэн маргаан бол хуулийн үзэл баримтлалын маргаан юм. Үндсэн хуулийн 6.1, 6,2-оор энэ хуулийн үзэл баримтлалыг эрх бүхий байгууллага баталгаажуулж өгөх,
Үндсэн хуулийн эдгээр заалтуудыг баримтлахгүй аваас батлах гэж буй Ашигт малтмалын хуульдаа тааруулж Үндсэн хуулиа өөрчлөх.
-Уул уурхайн үндэсний ассиоциаци гээч хэсэг бүлгийн явцуу эрх ашгийг хамгаа-лан, Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн төрийн бус байгууллагын удирдлагын цөөхөн хүмүүсийг хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх.
-Цөөн тооны эрх мэдэлтнүүд болон гаднынхны турхиралтаар бусдыг өдөөн хатгагч ҮХ-ны сайд Жаргалсайханыг энэ ажилд оролцуупахгүй байх, гол шалтгаан нь мэргэжлийн бус, ашиг сонирхлын зөрчилтэй, бизнесийн эрх ашгаар гадны нөлөөнд автах бүрэн үндэстэй (энэ бүх баримтыг ард түмэн мэдэж байгаа), Монгол Улсын эрх ашгийн эерэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа учир энэ хүнийг ҮХ-ны сайдаас огцруулах хүртэл арга хэмжээ авах.
Эдгээр арга хэмжээг авахгүйгээр Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн Ашигт малтмалын хууль яав ч батлагдахгүй гэж бид үзэж байна.
Хэрэв энэ хуулийн төслийг одоо байгаа бантан хэлбэрээр яаравчлан баталваас, бид эх орны өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, УИХ-ыг тараахын төлөө шийдвэртэй тэмцэх үйл ажиллагаанд орно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Монголын төр, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх ёстой.
Миний монголын газар шороо хөдөлгөөн

(Өдрийн сонин 173/2307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button