Хүй долоон худагт Монгол наадмын амьсгал аль хэдийнэ оржээ

Уяа морьдын сувдан хәле нугын цэцгэнд шуүдэрлэж
Уулсын цэнхэр бэлээс айраг адуу үнэртэнэ хэмээн уран яруу дүрслэн шүлэглэсэн байдаг лугаа наадмын өмнөхөн наран дуниартсан Хүй долоон худгийн цэнхэр хөндийгөөреө яваад ирлээ. Ногоон толгодын бэлээс айраг адуу ханхийж уяачдын цагаан гэрүүд зээглэн бууж хүухдийн гийнгоо цангинаж байна, Мөн том том машинаар морьд ачсан нүүдэл тоос татуулан дөтелж Хүй долоон худагт монгол наадмын амьсгал аль хэдийнэ оржээ. Энэ жилийн зуншлага энд харин овоо байна шүү хэмээн уулзсан уяач болган хөөрелхөн ярьж Мянган жилд ганц тохиох наадам сайхан болох байхаа хэмээн хөлсөө шудран хүлээж байна. Эхлээд морь барианы газар очсон гом. Тэнд хүмүүсийн суудал нэмж барьж байв. Гэхдээ үзэгчдийн суудлаас арәй доохно байсан- 500-гаад хүний суудал угсәрна хэмээн ажилчид хэллээ.

Гадаадын жуулчид сууж морины уралдаан үзэх юм гэсэн. Харин бид адуу ч юм уу юү ч юм бөртийсөн бараан зүйл давхин ирж бәйгаа нь л мэдэгддэг тэр холоос морь узэхгүй юмсан даә. Арай ойрхон амгайны нь хөөс үзэгдэж амьсгал хөлс нь ханхийсэн газраас морь харвал мөн сайхнаа. Монгол Улсын манлай уяач Ж.Нямдоржийн ахалсан уяачид уралдааны замын хойд энгэрт байрлажээ. Эднийх удахгүй барианы газар луу нүүнэ хэмээн ярьцгааж байв. Тэдний байгаа толгодын оройд араан ханатай том цагаан гэр барьж хоёр талд нь жирийн гэрүүд барьсан байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч байрлах өргөө гэнэ. Хаадын гэр шиг л харагдаж байна лээ. Манлай уяач Ж.Нямдорж гуай зургаан түрүү, есөн айрагтай хүн аж Тэрээр энэ жил хүний өөрийн нийлсэн 15 адуу уяж байгаа бөгөөд түүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат О.Төмөрхуяг, Эрхбаяр нар мән гучаад морьдтой байгаа гэнэ. Саяны гуравны сунгаанд Их морь {их насны )өнгөлсөн хэмээн Ж.Нямдорж гуай ярьж байв.

Туүнтэй жаал хууч хөөрлөө. Манлай уяач Одоо наадамд ард түмэн хуучин шиг ганц морио уячихаад уралддаг цаг өнгөрсөн гэж байв.Уралдуулах хичнээн санаа байач сачий нь дутах гэнэ.Өвөл уралдах болбол татвар 50 мянгаас доошгүй. зун уралдуулбал хүүхдийн эмээл 150-200 мянга, хамгаалалтын малгай 5-15 мянган төгрөг, дээр нь өвдөг тохойны хамгаалалт арван мянга гэх зэргээр мөнгө урсаж өгдөг. Ганц морьтой хүн яаж уралдәх юм бэ хэмээн хуучилсан. Мөн морь уралдаж байх үеийн булхай их байна гэж тэрээр санаа зовж байна. Хүүхдуүд үгэнд ордоггүй. Цэргуүд ширүүн элддэг. Хурзний ишээр балбаад л хөөгөөд байдаг. Морьд нь тангаралдаад, хүүхэд унаж үхчих гээд хэцүу байдаг гэв.Мөн морь эргэхэд ихэнх будлиан гардаг. Түрүүлж эргэх гээд л бөөн юм болдог. Онон уяач Сандуйжав уяачийн морьд дәндәа түрүүлж эргэдэг. Энийг уяачид ч андахаа байчихсан. Тэдний хүүхдүүд ижил өнгийн хувцасгай уралддаг.Тийм учраас улааны арми, цэнхэрийн арми гэхчлэн хочилж нэрлэдэг. Бид муу сайн хүүхдүүддээ за энэ цэнхэр хувцастай хүүхдүүдийг бараадаад яваад байгаарай. Наадуул чинь л түрүүлж эргэнэ хэмээн захидаг гэлээ. Гэвч нөгөөдүүл чинь бусад уяаны хүүхдүүдийг балбаад өөрсдөдөө ойртуулдәггүй, Тэдний морьд гарахдаа уралдах хүүхдийн хажууд түүнийг хөтөлж гарааны гззар хургэх зориулттай ягхурдны морины хүүхэд шигтоотой хүмүүс цуг явдаг байна.

Ухаандаа цэнхэрийн армиас зуун хүүхэд уралдах гэж мордоход тавь нь жинхэнэ уралдах зориулттай, үлдсэн тавь нь тэднийгээ уралдуулах зорилготой уралдааны замд гардаг аж. Ийм олуулаа, дээр нь сайн зохион байгуулалттай бо-лохоор тэд бусдыгаа шахаж байгаад л түрүүлээд эргэдэг хэмээн манлай уяач ярилаа. Уралдааныг эргэхээс нь эхлээд л зурагтаар олон нийтэд үзүулэх болж байгаад уяачид сэтгэл хангалуун байна. Одоо морьд эргэх уеийн булхай олон түмэнд ил болно хэмээн тэд хэллээ. Нөгөө хамгаалалтын малгай гээд байгаа нь цэргүүд морьдыг нь элдэж байхдаа шилбүурийн сураар ороолгоход л хагарчихдаг хэврэг эд гэнэ. Малгай хурдан морииы эмээл зэрэг нь хэн нэг хүний л бизнесийг дэмжиж байгаа хэрэг юм гэцгээж байна.Тэд мөн хүүхэдгүй морь уралдаанд бэлтгэж байгаа уяачид зендөө байгаад сэтгэл эовж байлаэ. Хүүхэдгүй болохоор ядаргаа бага, сургаж чадвал түрүүлэх магадлал ендөр байдаг гэнэ. Хэрэв түрүулээд давхиад ирвэл ганц байр л хойш нь ухраагаад барианд оруулдаг нь уяачдыг тийнхүү бусармаг зүйлд дурлуулж буй бололтой. Сүхбаатар аймгийн уяачдын галаар орлоо. Уг гапыг Монгол Улсын манлай уяач Ц.Онгуу ахалж байна.

Энд Сүхбаатар аймгийн уяачид зуу гаруй морьдтой иржээ. Манлай уяач Ц.Онгуу зургаан насны хориод адуу уяж байгаа аж.Сая долоон сарын гуравны давхилаар шүдлэн үрээ өнгөлсөн хэмээн их урамтай сууна лээ, Бас соёолон, хязаалан үрээ ч хөнгөн байгаа гэнэ.Эднийх Баруун-Урт сумын ойролцоо нутагладаг бөгөөд мал маллаж амьдардаг. Дөрвөн зуу гаруй малтай, Өөрөө адуунд их сонирхолтой хүн аж. Тэрээр одоо мал маллаад амьдрахад болохгуй юм байхгүй. Малчин өрхийн амжиргаа малаа өсгөж чадах юм бол хүний эдэлдгийг эдлээд унадгийг унаад явах боломжтой байгаа. Ер нь хаана ч адилхан ажил хийвэл сайхан амьдарч болноо.
Хөгшдийн буян хэдэн малын хүчинд болоод л байгаа даа гэж- ярьж байв, Тэрээр энә жил ахынхаа морьдыг голлож авч ирж хурдлуулж бәйгаа аж. Ах нь Улаанбаатар хотод амьдардаг, Морьны хишиг компаний эзэн Ц.Ганхуяг гэдэг хүн байлаа. Ц.Ганхуяг гуай дуучин Жавхлангийн дуулдаг Дарьганга нутаг хэмээх дууны үгийг зохиосон бөгөөд урьд нь шүлэг зохиол оролдож үзээгүй. Анх удаа тэр шүлгийг зохиогоод дуулуулчихсан чинь нөгөө хитгэдэг нь болоод оо хэмээн хуучиллаа. Уяачид араб адууг тусад нь уралдуулах болсон шийдвэрт сэтгэл хангалуун байна. Тэд араб адууг шал өөр мал байна лээ. Харахад аажуухан цогиод байх шиг мөртлөө газрын холд манай морьдыг дагуулахгүй юм билээ гэлцэнэ. Харин эрлийз адуунаас нэг их айхгүй байна. Өчнөөн л уралдлаа хэмээн тоомсоргүй хандах аж.

Ц.Онгуу гуай Найман зуун жилийн ойдоо наадах гэж зүтгэж яваа. Сүүлийн хэдэн жил улсад ирээгүй. (Улсын наадам) Хөгшин болсон ээжтэй хүн дээ. Тэр маань тэнхээрхээд байсан. Гэр бүлийн маань хүн хараад үлдсэн юмсан. Одоо ч цаг сайхан болж дээ. Гар утсаар гэр лүүгээ өдөртөө хэд хэд яриад биеийг нь асуучихаад л сэтгэл тайван байна гэлээ. Түүнээс наадамд хэдхэн хүний морь л түрүүлээд байдаг болсон.Та нар уралдах хэрэг байгаа юм уу гэхэд Боссуудын морь тэжээл, хүч тамирын тариагаар цохиод гүйцэгдэхээ байсан нь үнэн л дээ. Бидний муу борогны морьд тэдэнтэй тэмцэлдэхэд үнэн хэцүү. Гэвч юунаас нь айж суух вэ. Уралдана даа. Горьдож нэг уралдах юм. Хордож бас уралдах юм. Тэр өдрийн тэнгэр мэднээ хөө хэмээн хэлж суулаа. Мөн Увс аймгийн Цагаан хайрхан сумын Улсын сайн малчин Д.Жаргал хэмээх уяач улсын наадамд морь сойгоод ирчихсэн давхил хийгээд байж байа. Тэрээр соёолон наснаас бусад есөн адуу сойж хурдлуулах гэж байна. Наадам сайхан болно байхаа хэмээн тэрээр өгүүлж байв. Тэднийх Ерөнхийлөгчийн араб үрээтэй уяаны ойролцоо байгаа бөгөөд тэр үрээг Ойгүй хурдан адуу байна лээ.Түүний урд юм гишгэнэ гэж үү.

Тусад нь уралдуулдаг нь зөв болсон юм. Мөн ч цэвэрхэн хийцтэй адуу. Нүд нь хүртэл янзаганы нүд шиг гэлцэн хуучилцгааж байна. Түүнээс улбаалан наадамд хэний морь түмэн эх болох, хэний хүу хуч чадлаа гайхуулан түруүлэх тухай яриа өрнөв.
Дашрамд дурдахад уяачдаар явахад нэг юм байнга яригдаад байсныг хэлэхгүй өнгөрөх арга байхгүй. Тэр нь энэ жилийн цагаан сарын барилдааны түрүү юм. Увсад цагаән сарын бөх узээд огт архи уудаггүй нэг малчин Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлэхэд уурласандаа бүтэн аяга архи уучихсан гэнэ. Тэгээд дөч гарч дөрвөн жил ширээний ардаас босоогүй, харьмал эрийн өрөөсөн гарыг нь ч нугалж чаддаггуй ийм далай аварга, гарьдуудаар яах юм бэ хэмээн агсан тавьж хот айлаа хөөрхөн түйвээсэн хэмээн хуучиллаа. Монгол бөх ч хөгийн юм боллоо доо хэмээн захын уяан дээр яригдана. Мөн Ерөнхийлөгчийн үрээ уяагдаж байгаа Хурдны манлай уяан дээр очлоо. Нимгээн цэвэрхэн адуу юм аа. Үнэн байна. Цагаан бор зүстэй, азарган үрээ байв. Азарганд бариулж шалбарсан газраа метиллийн ногоон спирт түрхчихсэн, хөлийнхөө шилбэнд цагаан гипс шиг зүйл наачихсан танхи амьтан юм. Харин тэр уяан дээр түүнээс том өндөр мөртлөө эрлийз гэгдэх нэг үрээ байх юм. Эрлийзийг хуулиар хориогүй болохоор монгол морьдтой тэр уралдаж л таарах байх даа, Их баяр болох гэж аажуухан бэлтгэл нь хангагдаж дүүлэн довтлохоор мярааж буй бар адил өдар хоногууд урсаж байна.
Монголын шуугиант наадам нэг л зарлагдан нээгдвээс баярын гурван өдөр цахилгаан мэт цахилан өнгөрех бөлгөө. Адууны хөлс, айрагны амт, хуушуурын утаа, тоос шороо. Энэ бол нүүдэлчин ардын наадмын амт үнэр билээ.

(Өдрийн сонин 173/2307)
Ж.САНДАГДОРЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button