Э.Мөнх-Очир 150 сая төгрөгийн хөрөнгө үгүй хийсэн хүнийг газрын дарга болгодог

Хариуд нь Н.Болормаа АН-ын гишүүдээс Д.Нямхүүг огцруулж өгөөч ажил хийхгүй байна гэсэн гомдол ирсэн гэж хариу дарамт үзүүлж нэг үзэв. Танхимаас нэлээн хэдэн хүн Тэргүүлэгчдийг ажлаа хийж чадахгүй байгаа тул огцруулж шинээр сонгоцгооё гэж бужигнуулж, хэсэгтээ хэл ам хийв. МАХН-ын бүлгээс уг саналыг цөөнгүй хүн дэмжсэн тул арга буюу санал хураалаа. Yр дүн нь төлөөлөгчдийн 32.3 хувь нь Тэргүүлэгчдэд итгэл үзүүлэхгүй гэв. Нийслэлийн ИТХ-д МАХН 37 суудал авсантай энэ хувийг харьцуулахад том үзүүлэлт юм.
Тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа хурлыг цааш удирдах үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очир тээг болж, ИТХ-аар хэлэлцэх асуудлын материалыг урьдчилж тараагаагүй. Иймд ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байх юм. Энэ нь ЗДТГ-ынхан бүр цаашилбал хотын даргын үгийг ажилтнууд нь үл ойшоон, ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Та нар ичээч. 150 сая төгрөгийн хөрөнгө үгүй хийсэн хүнийг дэвшүүлээд газрын дарга болгож байх юм. Намын бүлгийг яаралтай хуралдуулахгүй бол энэ мэт дотоод асуудлыг задална шүү хэмээн айлгаж дарин дээр давс нэмэв.
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баасансүрэн хариуд нь Чи үг хэлж болдог, би болдоггүй юм уу. Маргааш нийслэлийн МАХН-ын хорооны хуралтай. Тэнд ярилцъя гэсэн утга бүхий зүйл хэлсэн. Төлөөлөгч Н.Ганбаатар босч, манай ИТХ-ын Тэргүүлэгчид хоёр жилийн хугацаанд хуруу зузаан ном болохуйц тогтоол, тушаал, журам баталсан. Yүнээс биелж байгаа нь тоотой. Тэргүүлэгчид дарга царайлан хүн загнахаас өөр ажил хийх биш. Бусдын оруулж ирсэн дүрэм, журмыг эртэй сайндаа хийсэн юм шиг гар өргөхөөс хэтэрдэггүй гэх мэт шүүмжлэл өрнөж нийслэлийн ИТХ-ын хуралдаан ширүүхэн боллоо.

/Зууны мэдээ 2006-07-07/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button