Бөхчүүд Засгийн газрын баталсан дүрмээр барилдана

-Энэ жилийн бөхийн бай шагналын тухайд?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буй төрийн их баяр наадамд оролцсон бөхчүүддээ дурсамж өгнө. Мөн хоёроос дээш давсан бөхчүүдэд тодорхой бай шагнал олгоно. Харин түрүүлсэн бөхөд хоёр сая, үзүүрлэсэн бөхөд нэг сая 400 мянга, шөвгөрсөн хоёр бөхөд нэг сая төгрөгийн шагналыг олгохоор болоод байна.

-Монголын үндэсний мэргэжлийн бөхийн холбоог дархан аварга Х.Баянмөнх тэргүүлдэг. Тус холбоо энэ жилийн баяр наадмын бөхийг өөрсдийн дүрмээр барилдуулж, бай шагналыг нь ч олгоно гэсэн яриа байна. Энэ үнэн үү. Ер нь ямар дүрмээр бөхчүүд барилдах бол?

-Тийм юм огт байхгүй. Төрийн их баяр наадам хуулийн дагуу зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс биш, ямар нэгэн холбоо үүнийг шийддэг юм биш. Зөвхөн Засгийн газрын баталсан дүрмээр барилдана. Харин төрийн наадмаас өөр арга хэмжээнд бол бөхийн холбоод ажлаа удирдан явуулж болно шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button