Олон улсын эрдэмтэд Монголд чууллаа

Монгол судлалаар дагнасан бидний танил олон эрдэмтэн ирсний дотор Францын Ж. Легран, Америкийн Брайн К Миллер, Германы П. Финк, Оросын С. Г. Кляшторный, В. Ц. Ганжуров нар байлаа. Уг хурлыг ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Їндэсний түүхийн музей, ЮНЕСКО-гийн Їндэсний комисс хамтран зохион байгуулж буй аж.

Төрийн ордонд эхэлсэн хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд үг хэлэхдээ урьсан зочдынхоо талаар Монголын төр ёсны уламжлалыг гүнзгийрүүлэн судлах нь манай залуу үеийг халуу эх оронч үзлээр хүмүүжүүлэх, түүний үнэт зүйлсийг өнөө, хойчийн төр засгийн үйл ажиллагаанд залгамжлан уламжлуулах онцгой чухал ач холбогдолтойг юуны өмнө онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эл зорилтыг бид гадаадын судлаач эрдэмтэдтэйгшээ хамтарч шийдвэрлэх нь ойлгомжтой юм. Дэлхийн олон оронд Монгол судлал эрт дээр үеэс хөгжиж, шинэ мянганы эхэнд судлаачдын нэг бүхэл бүтэн үе солигдох үйл явц тохиож байгаа учраас нэрт эрдэмтдийн зэрэгцээ залуу судлаачдыг урьж энэхүү хурлыг хийх нь ирээдүйд чиглэсэн гүн гүнзгий ач холбогдолтой хэмээн онцолсон юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button