Yндэстнүүдийн хувцас домог хүүрнэдэг

Yндэсний хувцас судлалын академийн Монгол костюм музейд үдэлсэн хэн боловч тэндээс бүх л ястан үндэстний хувцасны гайхамшгийг сонирхох боломжтой. Шилэн хоргод залрах эрт цагийн түүх домог хүүрнэх тансаг хийцтэй хувцаснуудаас уншигч та санаа авч, наадмын гоёлоо бэлдээд авч ч болох юм шүү

Чингис хаан тэнгэрийн өнгөтэй дээлээр гоёдог байжээ


Дэлхийн талыг эзэгнэн Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж явсан Чингис хаан музейн гол танхимд хүндэтгэлтэйгээр сууж байдаг юм. Хааны шуумлыг барималч, зураач Чимэддорж бүтээсэн бөгөөд түүхэн судалгааг иш үндэс болгожээ. Өмссөн дээл нь тэнгэр өнгөтэй цэнхэр. Харин хээ нь улаан өнгөтэй. Ийм өнгөтэй дээлийг их эзэн Чингис хаан хүндэтгэлийн арга хэмжээнд зориуд өмсдөг байж. Энэ тухай Монголын нууц товчоо-д тодорхой өгүүлсэн байдаг билээ. Малгай нь харин сур хүчийг илтгэсэн харцага шувууны хэлбэртэй. Бур шувууны өд сөдийг оролцуулан хийсэн юм билээ. Харин гутал нь монгол гуталтай хэлбэрийн хувьд адил. Гэвч нарийн ажиглавал ялгаа бий. Монгол гутлын улыг ихэвчлэн цагаан эсгийгээр улласан байдаг. Чингис хааны гутлын улыг улаан өнгөтэй эсгийгээр улласан. Энэ өнгийг сонгосон нь сүр хүчийг илтгэж буй хэрэг юм байна.

Yзэмчин эмэгтэй толгойн чимэглэл гайхамшигтай


Yзэмчин эмэгтэйн өмссөн дээл халх эмэгтэйчүдийнхийг бодвол ууж нь бэлхүүсээрээ залгаасгүй. Дээлийн суга өргөн. Зах нь өндөр аж. Yүний зэрэгцээ уужинд чамин чимэглэл ч багтдаг. Yзэмчин эмэгтэйг тодотгодог нэг гоёл нь толгойн чимэглэл. Шүр, сувд, оюу гээд бүх л төрлийн чулуун чимэглэлийг донжийг нь олж хэлхэн гоёдог байж. Дашрамд сонирхуулахад үзэмчин эмэгтэйн энэ хувцас 2004 онд ОХУ-ын Буриад улсын Дэлхийн Монгол туургатны хувцасны фестивалиас Гран при хүртсэн юм билээ. Тэгвэл үзэмчин эрэгтэйн дээл халх үндэстнийхтэй төстэй. Гэхдээ өр­гэн дэргэр хормой, урт нарийн ханцуйгаараа ялгарна.

Түнтгэр мөр, дэргэр үс


Нөхөрт гарсан халх эмэгтэй дээлнийхээ гадуур ууж өмсдөг байж. Гэхдээ улаан, цэнхэр өнгийн торгоор хийсэн уужийг л өмсөнө. Ууж өмсөх болсон нь дээлээ бүсэлдэггүй, нөмгөн өмсдөгтэй холбоотой юм байна. Yүний зэрэгцээ бүсээ тайлаад бүсгүй хүн боллоо гэсэн давхар утгыг илтгэдэг аж. Хожмоо халхчууд дотроо элжгэн, боржгин, төв, ээвэнхэн гэсэн дөрвөн хэсэгт хуваагдах болсон байна. Энэ үеэс эмэгтэйчүүдийнх нь хувцас хэрэглэлд өөрчлөлт оржээ. Халх эмэгтэйн хувцас нь түнтгэр мөр, дэргэр үсээрээ ялгардаг байна. Түнтгэр мөрний тухай домог одоо ч яригдсаар байдаг. Халх эрчүүд дайнд мордсоноос эмэгтэйчүүд нутгаа сахин үлджээ. Энэ үеэр дайсан этгээд эх нутагт нь халдсан тул халх эмэгтэйчүүд дайтсан байна. Дан мөнгөн чимэглэлтэй. Энэ нь 5-10 кг жинтэй байжээ. Тухайн үед дэргэр үсний гоёлд алтыг оролцуулдаггүй байсан нь зүүсэн эзэндээ хүндэднэ гэж үздэг байсан сүсэг бишрэлтэй холбоотой байж золохталтай аж.

Yүний зэрэгцээ таван өнгийн алчуурын оронд хэлийн хусуур, сам, шүдний чигчлүүр, толь, хүзүүндээ зүүдэг гууг хэрэглэдэг байсан гэнэ. Хүзүүндээ зүүдэг гуунд өөрийн шүтдэг бурханыг хийх буюу эс бөгөөс тансаг үнэртэй ургамлыг хийдэг. Түүнээс нь маш сайхан үнэр ханхийж тэр чинээгээр хүмүүсийг ч өөртөө татчихдаг байжээ.
Yндэстэн бүхэн өөрийн өмсч буй хувцсанд буян тогтоно гэж бэлэгшээдэг байсан аж. Yүний үндсэн дээр дээлийн энгэр; хормойг өргөн эмждэг байсан аж. Ууж, хантаазыг ч мөн адил.

Ардын эрх сонин 133 /411/

О.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button