Пхеньяны өдөөн хатгалга

Тэпходон-2 гэх балластик пуужингийн нисэлтийн 40 дэх секудэд техникийн саатал гарснаас түүнийг Японы тэнгист унасан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ирж буй мэдээллээр бусад пуужингийн тусгал нь эхнийхээс бага ба тэдний хоёр нь байндаа хурэлгүй далайд унажээ. Хойд Солонгосын пуужингийн туршилт дэлхий дахины дургүйцлийг төрүүллээ. Тэпходон-2 пуужингийн туршилтын үр дагаварын талаар өмнө нь БНАСАУ-д сануулж байсан АНУ, Япон хоёр туршилтын талаар бүхнээс илүү хатуу байр суурь гаргалаа. Туршилтыг үндэсний аюулгүй байдалд хийсэн занал гэж нэрлэв. Хойд Солонгосын усан онгоцыг Японы боомтуудад орохыг хагас жилээр хориглосон байна. Тус орны Гадаад хэргийн сайд Таро Асо БНАСАУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай хэллээ. АНУ мөн л туршилтыг эрс эсэргүүцлээ. Оросын Засгийн газар үүнийг өдөөлт гэж нэрлээд туршилт Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудлыг ээдрээтэй болгож байна гэжээ. Лхагва гаригт НYБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилтын асуудлыг хэлэлцэж эхлэв. Yүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн АНУ-ын элч төлөөлөгч Кристофер Хиллийг тус оронд урьсан нь хүчин төгөлдөр хэмээн Пхеньян мэдэгджээ. НYБ-д суугаа БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ассошиэйтед пресс агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ АНУ эдийн засгийн хоригоо аваагүй цагт заргаан орон оролцож байгаа хэлэлцээрийн ширээнд суухгүй гэсэн байна.

ӨНДӨРЖYYЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ

Хойд Солонгос эхний пуужингаа Японы цагаар 0332-т /Гринвичийн цагаар 1832/ харвасан ба тэр нь Японы эргээс 600 км-ийн зайд далайд уналаа гэж Японы телевизээр мэдэгдлээ. Киодо агентлагийн мэдээгээр хоёр дахь пуужинг 04.00 цагт харвасан байна. Туе агентлагийн мэдээгээр эдгээр пуужин дунд тусгалын Родон пуужингууд байсан гэнэ. Харин эдгээр пуужинг Скад гэж Пентагон үзлээ. Гурав дахь нь болох алсын тусгалын пуужин нислэгийнхээ 40 дэх секундэд далайд унасан ба дараа нь дөрөв дэх пуужингийн тухай мэдээлэл гарав. АНУ-ын Төрийн департмент өөр хоёр пуужин харвасны нэг нь Тэпходон-2 загварын хоёр дахь пуужин нь байсан гэж мэдээлэв. Гэхдээ АНУ, Япон хоёрыг ихээхэн зовоож байсан Тэпходон-2 загварын пуужингаар арай өөр ангиллын пуужин Пхеньян туршсан байж магадгүй юм. Хойд Солонгосын харвасан бух пуужин Японы тэнгисийн Оросын эдийн засгийн дэвсгэрт унажээ. Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Мусуданри гэдэг пуужин хөөргөх талбайгаас Пхеньян Тэпходон-2 загварын пуужинг хөөргөж магадгүй гэж АНУ болон Хойд Солонгосын хөрш орнууд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиглаж байлаа. Өнгөрсөн сард ОХУ-ын Гадаад яаманд БНАСАУ-ын Элчин сайдыг дуудан бүс нутгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахаас болгоомжлох хэрэгтэй гэж сануулж байсан юм.

АНХААРАЛ ТАТАХ ГЭСЭН ХЭРЭГ YY?

Гадаадын зарим сурвалжлагч нарын бичиж байгаагаар БНАСАУ-д улс төрийн шахалт үзүүлж байсан ба АНУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах санал дэвшүүлсний эсрэг Пхеньяны тавьсан шаардлагыг авч хэлэлцэхээс татгалзаж байсан ажээ. Хойд Солонгос пуужингийнхаа туршилтаар өөртөө анхаарал татан дипломатуудыг сандаргаж, бас өөрийн техникийн хүчин чадлаа харуулах гэсэн ч байж магадгүй юм. Гэтэл амжилт муутай туршилт нь Хойд Солонгосын пуужингийн зэвсгийн сул доройг харуулав. Өнгөрсөн даваа гаригт цөмийн байгууламж нь АНУ-ын талаас цохилтод өртвөл БНАСАУ хариуд нь цөмийн цохилт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Вашингтон энэ заналыг бүтэшгүй хэрэг гээд Хойд Солонгосыг зургаан талт гэрээнд эргэн орохыг уриалсан билээ. Өнгөрсөн жилээс хойш энэ хэлэлцээр мухардалд ороод байна. Пуужингийн туршилтад хориг тавих гэсэн Японы саналыг 2002 онд Хойд Солонгос зөвшөөрч цаашид ч хоригоо биелүүлнэ гэж амлаж байсан. Хойд Солонгос пуужингийн сүүлчийн туршилтаа 1998 онд хийсэн юм.

Ардын эрх сонин 133 /411/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button