Ярьдаг номын сан-д зочлоорой

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн туурвисан Зуун билиг оршвой гэсэн лут том ном байдаг даа. Түүнтэй хэмжээ, овроороо яг адил бор шаргал өнгөтэй номыг 30 гаруй насны бүсгүй гарын өндгөөрөө тэмтрэн уруулаа үл мэдэг хөдөлгөн амандаа нэгийг бувтнана. Нэг бодлын шидтэй юм шиг харагдах тэр бүсгүй барреллээр хэвлэсэн Л.Алтангэрэлийн Англи, Монгол толь бичгийн өмнөтгөлийг уншиж суусан нь энэ аж. Бүсгүйн сууж буй танхимын хананд Америкийн эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхаг гээд л дэлхийн долоон гайхамшгийг товойлгон дүрсэлсэн хөөмөл байх. Хөөмөл бүрийн хажууд тайлбар нь бололтой бар­рель үсгээр шивсэн бич­гүүд бий. Ширээн дээр хөгжим, чихэвч, кассет гээд л юм, юм өрөөстэй. Давчуухан тэр танхим Ярьдаг номын сан нэртэй. Хоёр жилийн өмнө их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн хамт олон Азийн хөгжлийн банкны хөоклийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд уг танхимыг байгуулсан аж. Нэг удаадаа 20 хүнд үйлчлэх боломжтой Ярьдаг но­мын сан-д одоо ч хүмүүс үйлчлүүлж байна лээ. Номын санч П.Оюунбаяр Фондонд буй номын маань ихэнх нь улс, төр, хууль эрх зүйн чиглэлийнх. Эдийн засгийн чиглэлийн ном бараг байхгүй гэж хэлэхэд болно. Хамгийн гол нь номын фондыг арвижуулах л чухал байна даа гэж хэлсэн. Номын санд нь нийслэлийн хараагүйчүүдийн 116 дугаар дунд сургуулийн сурагчид, МУИС, МУБИС-д суралцдаг оюутан, хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн гол төлөв үйлчлүүлдэг байна.

Улаанбаатар хотын төв номын сан Америк соёл мэдээллийн төв гэж орчин үеийн техноло-гиор, тоноглогдсон тан-химтай. Нэг дор 60 хүн хүлээн авах чадалтайн дээр 5000 орчим номын
фондтой. Тэр бүгд нь англи хэл дээр бичигдсэн. Мөн 20 гаруй төрлийн гадаадын хэвлэлийг захиалдаг гэсэн. Энэ бүхнийг сонирхон уншихыг хүсвэл та тус номын сангийн уншигч л болчих. Ингэснээр интернетед үнэ төлбөргүй суучихна. Дэлхий дахинаа өрнөж буй бүх л мэдээллийг нэг газраас цогцоор нь авчихна. Сургуулиуд амарсан ч гэлээ оюутан, сурагчид уг танхимаар одоо ч үйлч­лүүлж байна лээ.
Их найрагчийн нэрэм­жит тус номын сан уншигчиддаа дан ганц оюуны бурмыг амтлуулаад зогсохгүй хажуугаар нь олон ажлыг амжуулжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаж Их Монгол-800 номын үзэсгэлэнг гаргасан аж. Одоо ч тэр үзэсгэлэнг сонирхож болно. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын дунд сур­гуулийн сурагчдын дунд Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир зохиолоор бага хурлыг мөн зохиосон. Энэ үеэр хүүхдүүд дээрх зохиолоор жүжигчилсэн тоглолтыг хийсэн нь багачуудад танин мэдэхүйн өндөр ач холбогдол өгчээ. Тэгвэл Хүүхдийн ном-ын танхимынхан нь багачуудын дунд Тэмүүжин миний анд уралдааныг зохион байгуулсан юм билээ. Yүний зэрэгцээ уншигчдаа Их засаг их сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Н.Ням-Осортой уулзуулсан нь эх түүхийн мэдлэгээ баяжуулахад их түлхэц өгчээ. Бас тэд Их Монгол-800 санд нэг өдрийнхөө цалинг /220 мянган төгрөг/ хандивласан гэнэ.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулж буй Чингис хаан киноны уран бүтээлчдэд ажлын амжилт хүсч 50 мянган төгрөгийг ч өгсөн гэж байгаа. Энэ мэтээр Их зохиолч Д.Нацагдоржоор овоглосон Улаанбаатар хотын төв номын сангийнхан хийсэн ажил их байна.

Ардын эрх сонин 133/ 411/

Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button