Зинедин Зидан Намайг юу ч зогсоож чадахгүй

Түүнийг энэ удаагийн ДАШТ-д оролцох шигшээ богт тоглуулах эох тухай хүртэл яригдаж байсан. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд алжир гаралтай Зидан үнэхээр сайн хөлбөмбөгчин гэдгээ харууллаа.

-Ноён Зидан, танай шигшээ баг хэсгийн тоглолтод арай гэж ялсан. Шийдвэрлэх мөчүүдэд гайхалтай сайн тоглосон тухайгаа яриач?
-Энэ чинь жинхэнэ плей-офф шүү дээ. ДАШТ-ий эхэнд гаргасан алдаагаа ойлгож, түүнийгээ засах боломжтой байдаг. Харин сүүлийн шатанд иймэрхүү зуйлийг өршөөхгүй. Тиймээс бид нэгдсэн.

-Францын шигшээ баг дэлхийн таван удаагийн аваргыг хожино гэж хэн ч бодоогүй…
-Хамгийн гол нь бид итгэлтэй байсан. Бие махбодийн хувьд тэмцээнийг дәваад гарчихвэл ямар ч бэрхшээлийг давна гэсэн үг. Учир нь үүнээс өөр ямар ч нөхцөлд бид хэнд ч ялагдахгүй.

-Талбай дээр гарах болгонд хамгийн суүлчийнх нь байж магадгүй гэсэн бодолтой гарахад хэцүү байдаг уу?
-Би энэ тухай бодохгүй байхыг хичээдэг. Багийнхантайгаа хамт тоглож байгаа нь сайхан байна. Энэ
удаагийн шийдвэрлэх тоглолтыг ч бид даваад гарна гэдгийг би мэдэрч байна. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж бөгөөд одоогоос найман жилийн өмнө надад ийм сэтгэгдэл төрж байсан. Тиймээс намайг юу ч зогсоож чадахгүй.

(Өдрийн сонин 173/23/07)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button