Кофи Аннаны халааг хэн авах вэ

Франц улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Жиан Маркдэ ла Саблиэр Нью-Йоркт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Бид ямар ч байсан энэ сарын дундуур нэг удаа урьдчилсан санал хураәлт явуулахаар бэлдэж байгаа хэмээн ярьжээ. Түүний ярьснаар ирэх есдүгээр сарын сүул аравдугаар сарын эхэн гэхэд хэн томилогдох нь тодорхой болох ажээ. Тэд шинэ Нарийн бичгийн даргад үүрэгт ажилтайгаа танилцах хугацаа хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ удаад Ази тивээс хүн сонгогдох нь. тодорхой болоод байгаа билээ. Учир нь сүүлийн 34 жил тус тивээс томилогдож байгаагүй юм. Өнгөрсөн пүрэв гаригт Энэтхэг улс НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Шаши Тхароорын нэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга дэвшүүлсэн байна. Үүнээс гадна Шири-Ланк улсаас дипломатч, НҮБ-ын Зэвсэг хураах хорооны дарга асан Жаянта Данапалааг, БНСУ-аас ГХЯ-ны сайд Бан Ки Мүүнийг, Тайландаас Ерөнхий сайд Суракиарт Садиратай нар энэ суудалд өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн байна.

Син Хуа
(Өдрийн сонин 173/2307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button