Монгол, Солонгосын консулын зөвлөлдөх уулзалтын тухай

Уулзалтад монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал О.Очиржав, солонгосын талаас Гадаад харилцаа, худалдааны яамны Хилийн чанад дахь иргэд, консулын газрын захирал И Жүн-гю тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ туай мэдээллийг Консулын газрын дарга О.Очиржав сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
үideo1

2004 оны 10 дугаар сарын 17-19-нд Улаанбаатарт болсон консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах, Монголыг БНСУ-д гэрээгээр ажилчин илгээх орны тоонд хамруулахаар тохиролцсон нь амжилттай хэрэгжсэн гэж дүгнэв.
Хоёр тал энэ удаагийн уулзалтаар ялтан шилжүүлэх гэрээ, манай хил хамгаалах алба, Солонгосын цагаачлалын албаны хооронд хамтран ажиллах протокол байгуулах, хоёр улсын цагдаа, прокурорын баигууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Солонгост сураггүй алга болсон монгол иргэдийг эрэн сурвалжлах талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Манай тал мөн иргэний хэргийн болон гэр бүлийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүн наймаалахтай тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, визийг 90 хоногоор олгодог болох, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай НYБ-ын 1990 оны конвенцид нэгдэн орох боломжийг судалж үзэхийг санал тавьсан. Солонгосын тал манай саналуудыг судалж үзээд хариу өгөх боллоо.

Солонгост ажиллаж буй манай иргэдийн ажлын хөлс, цалин, илүү цагийн мөнгийг гэрээний дагуу цаг хугацаанд нь бүрэн олгож байх талаар солонгосын талтай ярилцав. БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харъяа салбаруудыг хотын дүүргүүдэд байгуулж гадаадын ажилчдын асуудал хариуцсан ажилтан ажиллуулж байгаа, гадаадын иргэд тэдгээрт биеэр болон онлайнаар өргөдөл гарган асуудлаа шийдвэрлүүлж болох ажээ. Мэн Гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах төв, гадаадын ажилчдад үйлчлэх төвүүд гадаадын иргэдийн аливаа асуудлыг зохицуулах талаар Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллаж байгаа, тэдгээрт ч хандаж болох ажээ. Иймд манай иргэд гадаадын иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн энэ тогтолцоог ашиглаж байх нь зүйтэй байна, энэ талаар ажилчдад явахаас нь хэлж сургах шаардлагатай байна.

Хоёр улсын иргэд хуурамчаар, эсвэл зуучлалаар дамжуулан гэрлэх явдал их байна. үүнийг дагаад гэр бүл салж сарних, хүчирхийлэлд автах, хүн наймаалах явдал гарч байна. Манай гэр бүлийн хууль тогтоомжид зуучлалаар гэрлэх зарчим байдаггүй тул ийм зуучлалын үйлчилгээ үзүүлдэг явдлыг хориглох нь зүйтэй болов уу. Иймд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаадын иргэнтэй гэрлэхэд зуучилна гэсэн зар гаргахгүй байхыг хүсч байна.

Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалт өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндэс болон тогтолцоог сайжруулахад ач холбогдолтои боллоо гэж үзэж байна. Дараагийн уулзалтыг 2007 онд Улаанбаатарт хийнэ.
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button