Монголчууд АНУ-ын Топ сургуульд сурах ёстой

-АНУ-ын дээд боловсролын талаар яриагаа эхлэх үү?
-АНУ-ын дээд боловсролын салбарт 4000 гаруй их дээд сургууль багтдаг юм. Үүнд 570 мянга гаруй гадаадын оюутан сурдаг гэсэн тооцоо бий. Эдгээр 4000 гаруй их дээд сургуулийг дотор нь хувийи болон улсынх гэж хуваадаг. 1650 хувийн, 600 гаруй улсын их сургууль уйл ажиллэгаа явуулж байна. Сонирхолтой иь сургалтын чанар, судалгаа зэрэг олон үзуулэлтээр хувийн их сургуулиуд тодорсон байдаг юм. Харвард, Пенсилвани, Корнел, Браун, Колумбын их сургууль, Дартмауф, Иел, Принстон-ы их сургуулиудыг Iүy league гэж нэрлэдэг юм. Мэдээж эдгээр сургуулийн сургалтын чанар маш сайн. Хамгийн шилдэг багшийг сонгон ажиллуулж. шилдэг оюутан элсэн ордог. Маш өндөр нэр хүндтэй, нийгэмдээ элитуүдийн сургууль гэж тооцогдцог юм л даа. Мөн санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан байдаг учраас туүнийг дагасан суралцах орчин, материаллаг бааз, нэг оюутанд зарцуулах хөрөнгө, мөнгө зэрэг нь хангалттай байх нь тодорхой шүү дээ. Тиймээс АНУ-ын их дээд сургуулиудын эхний 20-д байнга багтаж ирсэн. Цаашдаа ч энэ байр сууриа алдахгүй биз.
Ер нь дэлхий нийтэд хоёр сая оюутан өөрийн орноосоо өөр газар дээд боловсрол эзэмшиж байна. Энэ тоо 2025 он гэхэд найман саяд хүрнэ гэсэн тооцоог ЮНЕСКО-гooc гаргасан юм билээ.

-Энэ олон оюутан ямар оронд суралцаж, голчлон ямар мэргэжил эзэмшдэг юм бол оо?

-Дэлхийн дээд боловсролын салбарт АНУ, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг англи хэлтэй орнуудын зэрэгцээ Европын их сургуулиуд өрсөлддөг. АНУ-д дээд боловсрол эзэмшиж байгаа иргэдийн 40 хувь нь бакалаврын зэрэгт суралцдаг бол 50 орчим хувь нь магистр, докторын сургалтад хамрагддаг гэсэн статистик мэдээ бий. Харин хүмүүсийн хамгийн ихээр сонгон суралцаж байгаа мэргэжлийн тоонд менежмент, инженер, компьютерийн инженер, байгалийн шинжлэх ухааны мэргэжлүүд сүүлийн жилүүдэд эхний байрт байнга бичигдэж байгаа.

-Улсын суруулиудын тухайд….
-АНУ-ын хамгийн том 100 их сургууль тутмын 92 нь улсын их сургууль байдаг юм. Улсын их сургуульд тус улсын нийт оюутнуудын 77 хувь суралцаж байна. Муж бүр өөрийн их сургуультай, Техасын их сургууль, Виржинийн их сургууль гэх мэт. Мөн түүнчлэн 1861 онд Холбооны засгийн газраас гаргасан Моррил актын хүрээнд үнэ төлбөргүй газар олгох замаар байгуулагдсан их сургуулиуд бий. Эдгээр сургуулиудыг тухайн үед орон нутагт хэрэгцээтэй байсан хөдөө аж ахуй, механик инженерийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулсан. Харин одоо төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэдэг хүчтэй сургуулиуд болжээ. Улсын сургуулийн дотор мэдээж Топ-ууд байгаа. Тухайлбал Калифорнийн их сургууль, Иовагийн их сургууль гээд л BIG TEN гэгддэг их сургуулиуд бий.
Цаашилбал АНУ-ын Африк гаралтай иргэдэд дээд боловсрол олгох зорилгоор байгуулагдсан Historically black colleges and uniүersities гэж нэрлэдэг их сургууль, 90-ээд оны өмнө манай улсад байсан мэргэжилтэй ажилтан бэлдэх зорилготой community college гэдэг нэртэй коллежуүд байдаг.

-Америкийн улсын болон хувийн сургуулиудын тухай мэдээллийг хаанаас авч болох вэ?
– US News & World Report гэдэг сэтгүүл гардаг, Энэ сэтгүүл жил бүр тухайн улсын сургуулиудыг байр эзлүүлэн жагсаадаг. Бас ямар мэргэжлээр ямар сургууль тэргүүлж байгааг зарладаг. Сургууль бүр интернэтэд мэдээллээ байрлуулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Ер нь америкчууд эхний 10 сургуулиа цээжээрээ мэднэ, түүнд элсэхэд хэцүү гэдгийг хүн бүхэн ойлгодог. Тиймээс удаахь 50-д л багтаж байгаа их сургуулиудад элсэхийг хүсдэг. Мэдээж жагсаалтыг тэргүүлсэн сургуулиудын төлбер маш өндөр, жилийн 30-40 мянган доллар байдаг. Харин удаах 40 сургуулийн дундажтөлбөр 20 мянган доллараас дээш, 50-60-д бичигдсэн их сургуулийн төлбөр 15 мянга орчим л доо. Нэг зүйлийг захиж хэлэхэд төлбөрийн хямдыг харж сургуулиа сонговол маш том алдаа болдог. Үүнийг манай оюутнууд анхаарах нь зөв. Гадаадын оюутан л хамгийн өндөр төлбөр төлдөг юм ш дээ. Ямар ч сургуульд. Харин хамгийн хямд төлбөрийг тухайн мужийн иргэн төлдөг юм. Тэд муж улсдаа татвараа төлсөн иргэд, тиймээс ч сургалтын эардлын зөрүүг мужийн захиргаа санхүүжүүлдэг.

-Төлбөр өндөртэй, Топ гэгдэх сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөр байдаг уу?

-Мэдээж байлгүй яахав. Хувийн том сургуулиуд санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан, төгсөгчид нь асар их хэмжээний хандив өргөдөг учраас тэтгэлэгт хөтөлбөр харьцангуй их. Амьдралын боломжтой, жилийн орлого, үндсэн хөрөнгө ихтэй гэр бүлээс гаралтай хүүхдүүд тэтгэлэгт тэр болгон хамрагдаж чадахгүй, харин дунд сургуулийг маш сайн дүнтэй төгссөн, урлаг спортын авьяастай, нийгэм, орон нутгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, эсвэл орлого багатай гэр бүлээс гаралтай оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хүрэх их ойрхон байдаг. Мөн бизнес, эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнууд тэр болгон тэтгэлэгт хамрагддаггүй. Учир нь тэд төгсөөд өндөр цалин авна. Харин шинжлэх ухааны чиглэлзэр суралцаж байгаа хүмүүсийг төгсөөд цалин багатай ажлын байр хүлээдгээс тухайн сургууль нь тэтгэлэг харамгүй өгдөг л дөө. Гэхдээ эхний жилээсээ тэр болгон тэтгэлэгт хамрагдахгүй. Энэ бараг л боломжгүй дээ. Учир нь анх элсэхдээ санхүүгийн баталгаатай байдаг учраас гэнэт би мөнгөгүй, ядуу гэж хэлж болохгүй шүү дээ. Бас мэдээж хамгийн шилдэг нь байж, онц л сурах хэрэгтэй.

-Яагаад АНУ-ыг сонгож байна гэж та бодож байна?

-Мэдээж эх орондоо сайн сураад, сайхан мэргэжил эзэмших боломж бий шүү дээ. Гэхдээ л өнөөдөр АНУ-ын дээд боловсролыг дэлхий нийтээр хамгийн сайн гэж хүлээн зөвшөөрч байна. Ажил олгогчид АНУ-д сургууль төгсөгчдийг илүү таашаан хүлээн авдаг. Бас АНУ-ын их сургуулиуд нэг оюутанд дунджаар 20 мянган ам доллар зарцуулдаг, санхүүгийн чадавхи сайтай, орчин үеийн номын сан, лабораторитай, Мэргэжил, хөтөлбөрийн сонголт өргөнтэй, 500 гаруй төрлийн сургалтын хөтөлбөр санал болгож байна. Нэг сургуулиас нөгөө сургуульд шилжих, мэргэжлээ солих бүрэн боломжтой байдаг.

-АНУ-д сургууль төгссөн хүн бол хаана ч очсон ажлын байр бэлэн биз дээ?

-Нэг бодлын тийм тал бий ч мэргэжлээ л зөв сонгох хэрэгтэй. АНУ-д суралцаж байгаа гадаад оюутнууд мэдээллийн эрин зуун ирсэн гэдэгтэй холбоотой юм уу компьютерийн мэдээлэл, электроник, техникийн инженер, байгалийн шинжлэх ухааны чиглэлийг илүүд сонирхон суралцаж байна. Ер нь гадаадын оюутан АНУ-д сургуулиа дүүргээд тэндээ нэг жил ажиллах эрхтэй байдаг.
АНУ-ын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын дотор Азийнхан олон. Хятад, Энэтхэг, Солонгос гэх мэт орноос олон оюутан суралцдаг.

-Дэлхийд танигдсан энэ сургуулиудад монгол залуус суралцах боломж хэр байдаг юм бол доо?

– Байлгүй яахав. АНУ-ын сургууль, компаниуд газар бүрийн олон үндэстэн ажиллуулах, сургах хүсэлтэй байдаг. Үүгээрээ тэд шинэ эрин зуунд хэрхэн глобалчлагдаж байгаагаа харуулж байгаа юм. Одоо 700 орчим монгол оюутан АНУ-д суралцаж байна. Зарим нь сайн сургуульд суралцаж байна. Гэхдээ Монголын боловсролын үйлчилгээ үзүүлж, зуучилж байгаа компани, байгууллагууд тэр болгон сайн сургууль санал болгохгүй байна. Үнэнийг хэлэхэд эхний 50-д байтугай, дундаж хэдэд нь ч байхгүй сургуулиудыг санал болгож байна. Энэ нь маш харамсалтай. Магадгүй төлбөр мөнгөтэй нь холбоотой биз. Гэхдээ л боловсрол гэдэг хүн капиталд хийж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ.

(Өдрийн сонин 173/2307)
Б.ХАНД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button