Гёте, Шиллер, Баллак, Беккенбауэрийн эх оронд буюу хөлбөмбөгийн галзуурал

Ганц ч машин харагдахгүй хов хоосон уулзварын хажууд ногоон гэрэл асэхыг хүләэгээд л зогсож байх нь уг суурь хүмүүжлийнх ңь нэг. Гэтзл иймэрхүү өндөр соёлоо ойрын үед ор тас умартаж байх шиг. Аргентин-Германы багууд 1/16-д учрах үед юу болов оо. Хууль, цагдаагаас айдаг хүмүүс чинь метроны үүднээс эхлээд л шагийн тасалбарыг хэлсэн үнээр нь авна гэх холгүй хайх юм. Цэнгэлдэхэд орох завшаан олдоогүй хэсэг нь Бранденбургийн хаалганы ойролцоо байрлах том дэлгэцийг хэдэн мянгаараа цугларан ширтэнэ. Гэхдээ хөл дор нь нөгөө дайны үед тойрч гүйж байгаад буудуулчихдаг байсан гэх цэцэгт мандал будаа болж буйг анзаарч байгаа эсэх нь бүү мэд. За тэгээд торгуулийн цохилтоор ялалт байгуулсаны дараа бүр цадигаа алдмаар. Машин болган дуут дохиогоо чарлуулж энд тэндгүй шар айраг тэвэрсэн, чинэрсэн нүүртэй эрчүүд хоолой мэдэн хашгиралдаад л. Сүүлдээ арай хатуу зүйл хүртэж хурдхан согтсон залуучууд муухай хараад эвгүйтэх шинжтэй болсон тул бушуухан байгаа газраадаа дөхөв.

Би зургаан сарын дундуур зөвхөн хөлбөмбөг үзэх зорилготойгоор Герман улсыг зорьсон.
Берлин хотын Тегель буудалд буусан цагаасаа ийм цаг агаарт яаж зохицон амьдарч байнаа гэх сэтгэгдэл төрснийг нуух юун. Агаар чийгтэй, дээр нь тун ч халуун нэг ёсондоо өдөржингөө үнэгүй саунд алхалж буй мэт. Берлинд ирсэн эхний өдер Швед, Коста-Рика багуудын тоглолттой давхцаж шууд л хөлбембөгийн уур амьсгал руу яваад орчихлоо. Берлин хотын төвөөр алхах Щведийн Шар хувцастангуудыг хараад нэгэн сонин зүйлийг ажигласан, Жирийтэл зэрэгцээд зогссон гучаад автобусны ойролцоо ажлаасаа тарж ирээд хувцсаа сольчихоод наашаа гарсан болов уу гэхээр эрчүүд зогсох нь өөрийн эрхгүй атаархах сэтгэгдэл төрүүлж билзэ. Мань мэт нь Шенгений виз олж авахын тулд өч төчнөөн бичиг, баримт бүрдүүлэх, Германы Элчин сайдын яам яах бол хэмээн хэд хоногийг түгшүүртэй өнгөрөех, онгоцоор олон цаг сэгсчүүлэх гэх мэт том жижиг олон зовлонг давж байж энд ирж байхад Ерропчууд зүгээр л гэртээ хоолоо идчихээд л 2-3 цаг давхиад л Германд хүрээд ирнэ. Элдэв виз энэ тэрээ гэх юм хэрэглэхгүй, 22-ын товчоо өнгерч буй адил хил давчихна, валют солино гэх юмгүй, гэртээ талх авч байсан мөнгөөрөө айлд очоод адилхан л талхаа авчихна. Төгрөгийн мастер карт, валютын мастер карт гэхгүй зөвхөн нэгл мастер карт, виза карттай байх жишээтэй. Орой нь тэмцээн дуусаад автобусандаа суугаад гэр лүугээ яваад өгнө. Зочид буудал хайх, шууз бэлтгэх шаардлагагүй.

Хожим нь Штутгарт хотод очиж Испани- Тунисын тоглолт, Лейпцигт францчуудын тоглолт зэргийг үзэхээр зочлох үеэрээ дээрх бодол маань улам баталгаажиж билээ. Бид л мэдэхгүй өнгөрсөн болохоос угтаа тэмцээн зо-хиох эрхийг олж авсан 12 хигуудад аз нь дутсан Германы бусад том, жижиг хотууд их л атаархаж амьхандаа харааж суудаг сурагтай. Асар их өрсөлдөөн шалгаруулалтыг даван дээрх эрхийг олж авсан хотуудын иргэд нь ойроос хөлбөмбөг үзэх завшаан болж буйгаар амьдрал дуусаж байгаа юм биш. Жуулчид ихсэнэ-эдийн засаг сайжирна, улсаас валют өгнө-зэм юугаа засаад авна. Хамгийн гол нь дэлхий нийтэд танил болоод хоцорно шүү дээ. Гэхдээ зарим хотуудын хувьд өөр шалтгаан ч байна. Жишээ нь Лейпциг хотын хувьд цэвэр хөлбөмбөгтэй холбоотой асуудал яваа гэнэ. Соц.Германы үед Яейпцигийн Локомотив гэдэг хөлбөмбөгөөр хөөрхөн тоглочихдог баг байж билээ. Харин хоёр улс нэгдсэнээс хойш энэ хотын хөлбөмбөг унтчихсан гэдэг юм билээ. Тийм ч учраас зүүн талдаа хөлбөмбөгөө хөгжүүлье гэж бодоо биз дээ, томчуул нь. Үлдсэн хотууд яаж зүгээр байхав хүмүүс нь орой ахиу цугларчихаар талбай болгондоо том дэлгэц тавьж бууз, хуушуураа зараад тэмцээнээ үзэх юм.

Гёте, Шиллер нарын төрөлх хот гэгдэх Веймар хэмээх жижигхэн хотод хэд хоносон юм.
Хотыг нь тойроод алхахад хоёр цаг л болдог гэх энэ хот нэг ч уйлдвэргүй, цэвэр агаартай, урлагийн хот гэдгээрээ Германд алдартай ч энэ өдрүүдэд боломжийнхоо хэрээр хөлбөмбөгөөр амьсгалж л байна. Бөмбөг өшиглөх хүүхдуүдээсээ илүү хөгжим үүрсэн бацаанууд нь олон энэ хотод миний харснаар хоёр ч хөлбөмбөгийн ногоон талбай байна. Манай нөгөе ганцыг бодвол хамаагүй гоё амьд Зулэгтэй энэ ногоон талбай дээр бүтэн өдөржингөө хоёр герман бандитаи бөмбөг өшиглөж өнжив.
Тэмцээн болоод байгаа цэнгэлдэхээс огтхон ч дутахааргүй зүлэгтэй ийм талбай захын нэгэн жижигхэн хотод хаалга цоожгүй байж байхад Германд хөлбөмбөг хөгжихгүй яахав дээ. Веймар хотод суралцдаг хоёр Солонгос оюутан Лейпцигт Франц, Солонгосын тоглолтыг үзнэ гэхээр нь дагаад давхичихлаа. Гурван цаг орчим хурдны замаар давхиж байж уг хотод очсон бөгөөд тэр даруйдаа шагийн билет сураглах ажилдаа шууд л орсон.
Xэвлэл мэдээллээр шагийн тасалбартай аймшигтай мундаг тэмцэж байгаа тухай мэдээлж байгаа ч газар дээрээ тэрэн шиг худлаа зүйл алга байна лээ. Орон бүхний пролетари-шагчид арван хуруугаа ашиглаж байгаад аль улсын ямар ч арьс өнгөтэй хүнтэй хуруу, амаа ололцон тасалбараа түлхэж болдгийг дараа дараагийн цэнгэлдэхүүдэд зочлох үеэрээ анзаарсан. Лейпцигт 105 еврогийн тасалбарыг 180-аар авч ямар ч байсан Зидан ахыг амьдаар нь харах боломжтой болж билээ. Дараа нь Штутгартад Раулийг, Берлинд Шевченког яаж тоглохыг харах боломж олдсон нь үнэхээр сайхан шүү. Гол нь эдгээр дэлхийд алдартай хүмүүсийг олж харсандаа биш хөлбөмбөгийн агуу цэнгүүнд дэлхийн олон олон улсын хүмүүстэй хамт нэг жижигхэн эд эс нь болчихсон цэнгэж яваадаа байлаа. Энэ хүмүүсийн дунд баян ч хүн бий, хамаг байдгаа зарчихаад шүтдэг багаа дэмжихээр ирсэн зөвхөн өнөөдрөөр амьдарч буй хүмүүс ч бий. Гэхдээ бүгдийг нь дөрвөн жилд ганц удаа болдог агуу наадмыг үзэх, мэдрэх, умбах сонирхол нэгтгэж байлаа. Хорин жилийн дараа ачаа хажуудаа суулгачихсан Өвөө нь тэнд чинь байсан юм, Пелетэй хамт цай ууж байлаа гээд мулт үсрэнэ шүү дээ.
Улаанбаагпар-Берлин-Ввймар-Леппциг- Штутгарт-Улаанбаатар.

(Өдрийн сонин 173/2307)
Д.БАТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button