Бооцоот тоглоомын газрын эздээс айж баталсан хуулиа өөрчлөх үү?

Олон ч хүн байдгаа алдаж байгаа жишээнүүд өдөр ирэх тутам нэмэгдэж байтал төр засаг сая нэг юм анзаарсан уу гэлтэй улсад бараг л татвар төлөхгүйгээр халаасаа түнтийлгэж байсан энэ төрлийн бизнест Онцгой албан татвар тогтоосон нь ихэнхийнх нь хаалгыг барихад хүргэсэн. Үүнтэй холбогдуулжийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эзэд ч холбоо байгуулаад амжсан билээ. Уг холбооныхон гэж баахан залуучууд хүүхнүүд ардаа фон болгон авчирч хэвлэлийн бага хурал өчигдөр хийлгэлээ. Холбоогоо төлөөлж Зоосон жим, Golden game, Шери, Park Gold зэрэг тоглоомын газрын эзэд, ерөнхий менежер гэх Ж.Тунгалаг, Б.Эрдэнэбаяр, О.Баянмөнх нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлгэсэн.

Тэд долоон заалт бүхий мэдэгдэл гаргаснаа сэтгүүлчдэд мэдээлж УИХ-ын энэхүү шийдвэр нь улсын төсөвт эдийн засгийн хохиролтой, хугацааг хэтзрхий шахаж тулгасан байна гээд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хугацааг дуусах хүртэл татварыг хуучин хэвээр нь мөрдүүлэх зэрэг хэд хэдэн зүйлийг тусгажээ. Мөн олон хүн ажлын байраар хангаж байсан. Онцгой албан татвараас болж монгол эзэнтэй үйл ажиллагаа явуулж байсан компаниуд зогсоход хүрч харин гадаадын хөрөнгө оруулалттай цөөн хэдэн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж үлдсэн зэрэг баахан гомдол шаардлага тавьжээ. Үйл ажиллагаа явуулахаар багагүй хөрөнгө мөнгө зарцуулж дампуурахэд хүрээд байгаа учраас шаардлагыг нь хүлээж авахгүй бол
баяр наадмыг үл харгалзан жагсаал цуглаан зохион байгуулж тэмцлийн өөр арга хэмжээнүүдийг явуулахаар болж байгаагаа ч хэлж байв. Хэвлэлийн бага хурлыг эхлэхдээ л төр, засгийн шийдвэрийг хэтэрхий түргэн гоомой гэсэн атлаа сэтгүулчдийн автомат тоглоом байх хэрэггүй гэсэн утгатай нийтлэлүүдийг хэн нэгний захиалгаар бичсэн байж магадгүй гэдэг хардлага маягийн үг хэлж хэвлэлийн бага хурлыг хэрүүлийн хурал болгож орхисон.

Дээр нь хэвлэл мэдээллийнхэн бидний мэдэгдэлийг төлбөртэй ч нийтлэхгүй байгаа нь төр засгаас хараат байгааг нь харууллаа гэсэн хорсолтой үг чулуудлаа. Мэдээж нийгэмд хохиролтой сүүлийн үед хурдацтайгаар түгэн дэлгэрсэн энэхүү бизнес нь тэнд ажиллаж байсан ажилтан ажилчдыг хохироосон, ард түмнийг хохироосон хэрэг гээд л хурлыг зохион байгуулсан Төлбөрт, бооцоот тоглоомын эрх ашгийг хамгаалах холбооныхон гомдоллосон юм. Хэрэв нөгөө талаас нь харах юм бол энэ тоглоомоор тоглоод хохирсон бас л үй олон хүн байгаа гэдгийг сэтгүүлчид асууж байсан боловч тэд бараг л хүмүүсийн стресс тайлдаг дэлхий нийтэд түгсэн зугаацдаг сайхан тоглоом гээд л өмгөөлж, хамгаалж байсан юм. УИХ-ын гишүүд энэ тоглоомын талаар юу ч мэдэхгүй байж олон хүн хохироосон хууль гаргалаа гэсэн хачирхалтай тайлбаруудыг мөн хийсэн. Үндсэндээ өөрсдөө ч мэргэжлийн хүмүүс биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан ч Төлбөрт, бооцоот тоглоомын нарийн ширийн асуудлыг мэддэггүй хууль баталдаг УИХ-ын гишүүд тэднийхээр бол ард түмнээ боддоггүй тэнэг хүмүүс юм байх. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн З.Энхболд Онцгой албан татварыг арав дахин нэмэгдүүл гэж чуулганы хуралдаан дээр хэлснээрээ гол буруутан нь юм гэнэ. Бас нэг буруутан нь энә тухай юу ч мэдэхгүй байж сургаар өөрсдийнх нь эсрэг юм бичсэн сэтгүүлчид аж. Өөрөөр хэлбэл, энэ тухай бичиж байсан сэтгүүлч миний бие ч буруутан этгээдүүдийн жагсаалтад оров бололтой. Уг нь сэтгүүлчийн хувьд тоглоомын газруудаар орж үзэн бүр тоглож үзсэнээр олон хүн мөнгөө алддагыг хүдээрээ харсан. Та нарын хэлээд байгаагаас өөр байсан гэсэн ч тэд өөрсдийнхөө зовлонг тоочсоор сэтгүүлчид рүү хэрүүлийн үг шидэж эхэлсэн. Бүр цаашлаад тэдний дагуулж ирсэн ажилгүй болсон
гэх богино банзалтай хориод насны охид нь ч дор бүрдээ шаагилдаж хөл толгойгүй юм болж орхилоо. Тэдний ярьж байгаагаар гадаәдад байдаг юм заавал Монголд байх ёстой гэнэ.

Тэгвэл даган дуурайх дуртай тэр гадаадад нь иймэрхүү тоглоомын газар дээд хэмжээний үйлчилгээ үзүүлдэг гэдгийг мэддэг болов уу. Учир нь манайд захын тоглоомын газраар шагайхад элгээ тэвэрсэн залуу бүсгүй хийх ажилгүй ихэмсэглэн зогсож харагддаг. Тэгсэн атлаа сая саяар нь хүний мөнгийг авахдаа харьцааны соёлгүй, наад захын дэлхийн жишиг болсон үйлчлүүлэгч хаан гэдгийг, тэдний өмнөөс ямар ч тохиолдолд инээмсэглэн угтах ёстойг мэддэггүй юм билээ. Дэлхийн жишгийг дууриах дуртай эзэд нь тэдэнд үүнийгзааж өгөөгүй бололтой. Тэр ч бүү хэл, Монголын төр баталсан хуулиа хэдэн хүний хохирлоос болж нийгэмд аюул нүүрлүүлээд байгаа автомат тоглоомын газруудын жагсаал цуглаан тэмцлийн хэлбэрүүдээс айн хэдхэн хоногийн дараа өөрчлөх ёстой юм байх. Ямар ч байсан өөрсдийгөө ойлгуулах гэж мэдэгдэл гаргаж байгаагаа олон түмэнд хүргэх гэж ирсэн тэд сүүлдээ сэтгүүлчидтэй маргалдсанаар хурал өндөрлөсөн. Хожилтой хүн нэг ч байхгүйг иим тоглоомын хорхойтнууд бүгд мэднэ. Гэтэл авснаа нуудаг, алдсанаа нэмж хэлдэг гэсэн үгээр ам таглах санаатай байна лээ. Эцэстээ өмнө нь зураг авахуулах ч үгүй хаалгаа хаачихаад зугтаачихдаг бзйсан бооцоот тоглоомын эзэд сая гэнэт ухаан орсон аятай орсон гарсан мөнгөний тооцоо нь компьютер дээр байдаг очиж хәрахад нээлттэй гэсэн үг хэлж асуудлыг түр намжаасан.

(Өдрийн сонин 173/2307)
Д.МӨНГӨНДАЛАЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button