Амьдрал сайхан байна

Төр бидний мөнгийг коммунистууд шиг тарааж өгөхдөө бас л коммунистууд шиг ялгавартай өгж байна. Гэхдээ л ард түмэн баярлаад хэдэн бор цаасыг магнайдаа хүргэн адис аваад л өвөртөлж байна. Бас баярлаж байна.

Амьдрал сайхан байна.
Төр өөрийн намынхан болон нутгийнхнаа гэлтгүй бүх ард түмнээ ажлын байраар хангаж, орон сууц өгч, албан тушаал дэвшүүлж буян үйлдэж байна. Ард түмэн үнэхээр баяртай байна.

Амьрал үнэхээр сайхан байна
Төрийн буянаар хэдхэн хүмүүс бус бүгдээрээ баяжаад муу сайн хужаа нараа хар ажлаа хийлгээд америк канадуудаар алт авахуулаад хан үндэстнээр хоолоо хийлгээд амьдрал үнэхээр сайхан байна. Харин бид өөрсдөө баян юм чинь төрөөсөө мөнгө аваад л гэртээ гэдсээ илээд хэвтээд.

Амьдрал үнэхээр сайхан байна
Төр засгийн тэргүүнүүд нь ээлж дараагаар овоо тахиад, эзэн Чингисийнхээ заасан замаар бөө мөргөл уруу явж гэрэлтүүлээд л. Чингисийн тахидаг зүйл юм чинь 21-р зуун гарсан ч гэсэн гоё л байж таараа.

Амьдрал үнэхээр сайхан байна.
Тун удахгүй эзэн Чингисийн хойд дүр заларч Монголчууд бид одоогийн баян дээрээ улам их баян тарган цатгалан үхэшгүй мөнхийн болох нигууртэй гэдгийг бүх л шашин баталж нотолж гаргачихсан байна. Ард түмэн баярлан хөөрч, мэргэн түргэн удирдагчидаа магтах үг олдохгүй байнам.

Амьдрал үнэхээр сайхан байна
Өдөр ирэх тутам юмны үнэ нэмэгдэх боловч бидний авч буй халамж цалин хангамжны 1 хувьд хүрэхгүй байгаа тул бидний монголчууд нүүдлийн шувуу адил 2 нутагтай болж зарим нь бүүр 4-5 нутагтан болоод төрийн сонгуулийн үеэр ирж уран хөхөө адил донгодон байгаад буцдаг болж. Манай ард түмэн үнэхээр баян чинээлэг, хэн ч гологдохгүй даяаршиж буй дэлхийн иргэн болжээ.

Амьдрал үнэхээр сайхан байна
ҮНЭХЭЭР ҮҮ?
olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button