Сумын заан

Тэрбээр их хар ухаантай, юмыг ер нь л голоор нь хэлнэ. Мягмарсүрэн бол ёстой монгол зантай, монгол ухаантай хүн шиг санагддаг юм. Жишээлбэл гoo бүсгүй шалгаруулах тэмцээн-ийг их зэвүүцэж Энэ чинь монголын сайхан хүүхнийг шалгаруулах тэмцээн биш, монголын нүүрэмгий хүүхнийг шалгаруулах тэмцээн байна гэсэн нь ёстой л хатуу ч гэсэн үнэн үг, 1990 оны наадмаар дуучин Нансалмаа Төв цэнгэлдэхийг морьтой гурав тойрч дүулсныг, Сайхан монгол хүүхэн гэдэг чинь ёстой тэр шүү дээ гэж дуу алдаж байсан гэдэг.

Ч.Мягмарсурэн 1990 оны оны намар шарлаж эмнэлэгт хэвтээд, 1991 он гаргаад ажилдаа орсон юм. Тэгээд нэг удаа анддаа Манай нийгэмд хэн хэлтэй амтай нь л хожиж, хэн дуугүй мөрөөрөө явж байгаа нь хохирч байдаг юм байна. Жишээ нь эмнэлэгт хэн их хэрүүл уруул хийж, дээшээ доошоо гүйж чаасан нь л сайн эмчлүүлж байна гэж хуучилжээ.
Ер нь тэр, маш хатуу ширүүн шүүмжилнэ. Засгийн газрын 20 дугаар тогтоолыг гармагц /1991 оны 1 сарын 16-наас хүчин төгөлдөр болсон/ яс махнаасаа эсэргүүцэж, хүлээж аваагүй хүний нэг бол манай Ч.Мягмарсүрэн Хөдөөгийнхөнд нэгдэлчидэд маш том цохилт боллоо гэж тэр, энэ тогтоолыг хэлдэг юм.
Ч.Мягмарсүрэн нэг удаа амьдралаа ярьсан нь Би хөдөөгийн 10 жилийн сургуульд гайгүй сурлагатай хүүхэд байлаа, Дээд сургуулийн хуваарь авах болоход би Хөдөө аж ахуйн эдийн засагч болъе гэж шийдчихсэн байлаа, Яагаад манай хөдөө нутгийнхны аж амьдрал их муу байгаагийн учрыг ольё гэж болсон юм, Надтай конкурст өрсөлдөх зоригтой хүүxэд манай сургуулиас гараагүй юм даг. Ингээд би ХААДС-д дөрвөн жил сурахад надад ердөө л малчдыг яаж шулж мөлжих вэ гэдгийг л заасан.

-Чи түүнийг ойлгоод байв уу?
-Ойлголгүй яах юм.

-Эсэргүүцэж байв уу?
-Эсэргүүцэхгүй яадаг юм, За ингээд ХАА-н эдийн засагч болоод аймгийнхаа төвд (Архангайн цэцэрлэгт) гурван жил хөдөөгийнхнийг жинхэнэ шулж мөлжих ажлыг хийлээ. Дараа нь Улаанбаатарт, эрүүлийг хамгаалах яамны санхүүд долоон жил ажилласан. Тэнд би долоон жил шүлэг бичсэн. Хүмүүсийн ажлыг шалгадаг, Торголог ажил байсан юм. Би тэгж хүн торгоод явдаг ч үгүй байсан, харин дарга нартайгаа үзэлцдэг байлаа. Манай нийгэм болохгүй байна гэдгийг мэдээд, бодоод, шаналаад байдаг байв. Тэгсэн нь Радио л үнэнийг ярьж байгаа мэт санагдаад болдоггүй, тэгээд радиод орлоо. Бичээд л яриад л байдаг, биелж бүтэж байгаа юм нэг ч үгүй. Шүүмжилж ярьснаараа боддог юм бол манай улс аль хэлийнэ тэр цэцэглэн хөгжсөн нийгмийг чинь байгуулчих байсан биз/,
-Харин тийм, Тэгээд болоход миний одоогийн амьдарч байгаа амьдрал маань ямар ч утгагүй миний шүлгүүдийг чи сайн уншаарай, Өөртэйгөө зөрчилдсөн байгаа… гахчилэн ярьж Манай өрөөнд Ч.Мягмарсүрэн, Д,Энхболдтой зодолдсоныг өгүүлэхгүй өнгөрөх аргагүй

-Энэ явдал Засгийн газрын 20-р тогтоол гарсны дараахан болсон бөгөөд ерөөс 20-р тогтоол энэ хэргийн эх үүсвэр болсон гэхэд болно. Түрүүнд дурьдсанчлан тогтоолыг туйлаас эсэргүүцэж хүлээж авсанч, Ч.Мягмарсурэн хөлөөгийнхнийг ерөшөн халаграҗ, харин хотын сэхээтнүүдийг Муусайн ялзарсан юмнууд гэж, тэр дотроо биднийгээ оруулан харааж загнаж гарлаа, Хариуд нь хамгийн ойр буюу өөдөөс нь хараад сууж байсан Доржзовдын Энхболд хэд гурван үг хэлж байв. Л.Энхболдын хэлсэн хариулт дотор, Ч.Мягмарсүрэнийн хэтэрхий бачимлах үед нь хэлсэн Ер нь тэгээд чамд ямар хамаатай юм бэ? гэсэн үг маргааш нь Базарын Цэдэндамбаа гуайгаас Улс төрийн зодоон алдар хүртсэн энэ үйл явдлын гол шалтгаан болсон болов уу. Тэр хоёрын яриа, маргааныг үг, өгүүлбэрээр нь би сайн санахгүй байгаа боловч хэн хэн нь нэлээд уурлаж ирсэн үес Ч.Мягмарсүрэн Муусайн хотын ялзархайнууд Дулаан байшинд бие амар, гэдсээ илж хэвтчихээд муусайн ялзархайнууд гэчихээд малгайгаа аваад гарах гэтэл Л.Энхболд араас нь Өө адилхан хотод ялзарч хэвтчихээд хүн хараагаад байхдаа яадаг муу амьтан бэ! гэчихэв.

Юу гэнэ ээ, чи чи гэсээр Сумын заан ч эргэв. Ухасхийн шүүрч ширээн дээр байсан дөрвөлжин эвхээстэй байсан цүнхийг шүүрэн авч Д.Энхболд руу шидэх мөртөө оносонгүй араас нь гараа зангидан дайран орж хэд хэд аваал хаяв. Д.Энхболд эхний үед нэлээн самгардаж, бүр нүдээ аних ч удаа гарсан боловч тэгсгээд даруй сэхээ орж урдаас нь хоёр гурав өгчилгөв. Би сандран босон харайж дундуур нь орж салгав. Тэр хоёул их ууртай Д.Энхболд Өөрөө адилхан байж. Чи тийм сүрхий юм бол хөдөө гараад мал малла л лаа! Өөрөө адилхан хотод ялзарч хэвтэж… гэж амьсгаадан өгүүлнэ.

Ч.Мягмарсүрэнийн уур бас л гараагүй, дайрч зодхоор давшилна. Би сандарч Данзангийн Нямааг, Үгүй чи наадахаа бариад аваач, салгаач! гэхэд Дан. Нямаа над шиг сандарч ухасхийсэнгүй, хэсэг амьсгаадаж аахилж, хараалцаад Ч.Мягмарсүрэн гарч явахад Жигжидийн Навчаа Үгүй ер! Ямар их ууртай юм гэж билээ,
20 дугаар тогтоолыг эсэргүүцэж буйгаа Ч.Мягмарсүрэн бүр Х.Цэвлээ даргийн өрөөнд хүртэл, дарга манай редакцийнхныг хүлээн авч ярилцахад хэлж байсан юм. Би урьд нь малчдын төлөө ярьж байгаад одоо тэдний эсрэг гаргасан энэ тогтоолыг сурталчилж чадахгүй, би тэгж хоёр нүүр гаргаж чадахгүй гэсэн билээ, Тэгээд дараахан нь нэгэн эдийн засагч, дэд эрдэмтэнээр энэ тогтоолын хор холбогдлын талаар яриулж нэг нэвтрүүлэг бэлдээд За энэ нэвтрүүлгийг М.Цагаан дарга яах нь вэ, харъя. Хэрвээ үунийг нэвтрүүлэхгүй гэвэл би нөгөө Х.Цэвлээ даргын өрөөнд хэлснээрээ болно гэж байж билээ…

Базарын Цэдэндамбаа гуай /Мятавыг цагаанаас өгсүүлээд бид цөм түүнийг Дамбаа ах гэж авгайлдаг/ Ч.Мягмарсүрэн, Д.Энхболд хоёрын тэр зодооныг улс төрийн зодоон гэж өргөмжилсөн тухай ярья, Маргааш нь намайг өрөөндөө орж ирэхэл Дамбын Шагдарсүрэн Цэндийн Чимэддорж, Дамбаа ах хоёрт тэр зодооны тухай ярьж байв. Л.Энхболдын чамд ямар хамаатай юм гэдэг нь буруудсан юм, Тэхлээр нь Сумын заан-ы уур нь хүрээд явчихсан гэж байгаа биз. Хөөрхий, манай Мяга хэдэн малчныхаа төлөө… сэтгэл нь сайхаан, тэр их сайхан гэж өчигдөрийн золооныг Л.Шагдарсүрэн, и.Чимэддорж нар үнэлэн ярьж байв. Гэтэл бидний удирлагч М.Цагаан өрөөнд орж ирэв. Бид ч дуугаа хураалаа. Тэгсэн харин Дамбаа маань Эрхлэгч ээ, манайд улстөрийн зодоон болсон байна ш дээ гэдэг байгаа.

Л.Шагдарсүрэн За! Тэгээд юм буулгаж болдоггүй юм шүү гэж Дамбаа ахыг бараг л зандарч билээ.
Энэ зодооны дараа шууд л залгаад юу болсныг өгүүлэхээ мартах шахаж, Д.Энхболд утас шүүрэн авч Засгийн газрын ордон руу залгаад Би сэтгүүлч Энхболд байна. Монголын радиогоос ярьж байна. Үгүй, та нар наад 20-р тогтоолоо учир начрыг нь хэлж, адаглаад хамгийн түрүүний бидэнд тайлбарлаж өгөөч ээ. Наад тогтоолоос чинь болоод, энд манай редацийнхан хоорондоо зололдоод миний нуд бүр булуу болчихоод байна! гэж билээ. Дараа нь дуулахнаа утас авсан хүн Монголын Радиогийн гүйцэтгэх зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын депутат Мөнхийн Шийравыг эрээд харайлгаж, Улсын Бага Хүрлынханд ч дуулгасан бололтой, Ийм зодоон болж гэж, Улсын Бага Хурлынхан хэлэлцэхээ шахсан юм байхаа. Ийм юм болсон гэж дуулснаа бид Сумын заан даа хэлбэл, Үгүй ер! Энд хоёр хүн зодолдоход тэнд тэр тухай ярьж байдаг, яасан завтай улс вэ, тэр Бага Хурлынхан чинь гэж билээ.

Билгүүн судар 1996.07.18 №15
/Хайрын орчлон 09/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button