Хувийн нууцаа найз бүсгүйдээ бүгдийг нь бүү ярь

Та найз бүсгүйдээ хичнээн гомдоод ч ийм зүйл гарах болсонд зөвхөн өөрөө л буруутай. Yүнтэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ өөрийн аз жаргал, сайн сайхан байдлаа хамгаалах эсэх нь танаас шалтгаална.
Та хэзээ ч тэгэхээргүй сайн найз эмэгтэйтэй байж болно. Гэвч амьдрал баян тул зарим зүйлд анхаарахад гэмгүй.

0 Юуны өмнө найз бүсгүй, хувийн амьд­рал хоёрын дунд зааг тогтоож сур. Найз бүс­гүй чинь үргэлж танайхаар /нөхөр, партнер байхад/ орж гарч байдаг бол тийм таатай зүйл биш. Нөхөр ханьгүй бол тэр тусмаа.

0 Найз бүсгүйтэйгээ хэзээ ч нөхрийнхөө /амраг/ ор хөнжлийн, хувийн нарийн ширийн асуудлыг хөндөж бүү ярь.

0 Өөрийнхөө амьдралыг ч дэлгэх шаардлагагүй. Тухайлбал, нөхрийн хажуугаар нууц амраг эсвэл таныг шүтэн бишрэгчтэй болсон гэх мэтчилэн өөрийгөө илчлэгдэх зүйл баримт, мэдээлэл бүү өг.

0 Таны итгэх мэтээр хүүхдээс шалгаах гэж ярьсан хэрэггүй. Ер нь хүний хувийн зүйл удаан хадгалагдахгүй болов уу. Учир нь эмэгтэй хүн нууцыг удаан хадгалж чадахгүй, мөн тантай муудсан тохиолдолд нууц гээд байсан зүйл чинь юун түрүүн нөхрийн тань сонорт хүрнэ.

0 Нөхөр /амраг/-н дутагдал, сайн муу талыг найз бүсгүйдээ ярих, гомдоллох шаардлагагүй. Хэрэггүй шохоорхол, сонирхлыг түүнд төрүүл.
Харамсалтай нь эмэгтэйчүүдийн 80 хувь найз бүсгүйгээ мэхлэх, урвах чадвартай байдаг гэнэ. Тиймээс найз бүсгүйнхээ илүүц атаа жөтөөрхлийг төрүүлэхгүйн тулд түүнд тийм шалтаг бүү өгөөрэй.

Хань сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button