Засаг даргын буруу шийдвэрийн улмаас барилга нурах гэж байна

Тодруулбал байрын урьд талын хүүхдийн тоглоомын талбайг нурааж газар ухсан нь байранд сөргөөр нөлөөлж газарт шигдэж байгаа ажээ. Уг нь тус газар нь СӨХолбооны өмч бөгөөд намаг, цэвдэгтэй учраас зөвшөөрөл өгч болохгүй газар тэгтэл Нийслэлийн газрын алба аль өнгөрсөн онд газрын дуудлага худалдаанд оруулан зарсан. Газрыг Батбилэг гэдэг хүн 55 сая төгрөгөөр худалдан авч 54 автомашин багтааж нүхэн гарааш барихаар болсон. Гэвч ошин суугчид гарааш барихаар төлөвлөөд байсан барилгын ажилчидтай мөргөлдөж харилцан хохирсон.

Тэгтэл үнэндээ хэрэгтээ энэ бүхний бурууг газрын зөвшөөрөл олгосон төрийн албан хаагч, тэр дундаа Засаг дарга, Нийслэлийн газрын алба хариуцлагыг нь хүлээх ёстой. Энэ хэрэгт газрыг дуудлага худалдаагаар авсан хүн, оршин суугчид огт буруугүй бөгөөд хариуцлагагүй этгээдийн алдаанас болж иргэд хохирч байна. Тиймээс оршин суугчи өнөөдөр жагссан юм. Жагсаалын явцыг бичлэгээс үзнэ үү. үideo1
УИХ-ын 2005 оны долдугаар сарын нэгэний тогтоолын дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын улсын үзлэг тооллогыг 2005 онд багтаан явуулж газрыг баталгаажуулахыг Засгийн газарт даалгасан. Yзлэг тооллого дуусах хүртэл газрыг шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргахгүй байхыг зохих шатны Засаг дарга нарт тус тус даалгасан. Үүний дагуу тус байрны СӨХ зураг төслөө гаргаад орчны газраа үзлэг тооллогод хамруулан баталгаажуулах гээд өгчихсөн байжээ. Гэтэл нөгөө газрыг нь баталгаажуулалгүй, УИХ-ын тогтоолыг үл тоомсорлоод хувь хүнд өгчихсөнд оршин суугчид эгдүүцэж байгаа.

Гараашны суурийг тавихаар нэг метр ухахад ус тогтож байгаа нь байшинд хазалйт өгсөн бөгөөд хайзайсан байшин багахан хэмжээний газар хөдлөлтөд ч нураад унах аюултай. Тиймээс Нийслэлийн газрын алба, Засаг дарга нар энэхүү хариуцлагагүй шийдвэрээ цуцалж оршин суугчид болон иргэн Батбилэгийг хохиролгүй болгох шаардлагатай байна.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button