ХYЧ ЧАДЛЫН УС Эрүүл хэрэглээг эрхэмлэгч хэн бүхэнд

Энэ үед Хүч чадлын ус хэмээх бүтээгдэхүүн манай зах зээлд гараад хэдий нь олны танил болж, хүнсний эрүүл хэрэглээг эрхэмлэх болсон соёлт хүмүүсийг байлдан дагуулж эхэлсэн. Уг ундаа нь хүний биед нэн хэрэгтэй натри, калли, магни, фосфор, төмөр зэрэг бичил элементүүд хамгийн зохистой хэмжээгээр орсон.
Хүчний бэлтгэл сургуулалтын үед алдагдсан энергийг нөхөх амин дэмээр баялаг ус ундааны хэрэглээг энэхүү Хүч чадлын ус хангаж чаддаг. Тэгвэл тамирчдаас гадна жирийн иргэдэд зориулан Хүч чадлын ундаа гарлаа.
Манайхан тамирчид гээд хэлчихээр биеийн тамираар хичээллэж байгаа тамирчид л хэрэглэх ёстой юм шиг ойлгоод байдаг. Гэтэл үгүй юм. Биеийн хүчний хүнд ажил хийж байгаа, мөн зуны халуун улиралд хөлсөөр ууршиж байгаа бичил элемент, амин дэмүүд , энерги болон задарч байгаа нүүрс уснуудыг нөхөхийн тулд эрдэс баялаг, амин дэмээр баялаг ус, ундааг хэрэглэж байх хэрэгтэй. Үүнийг хэрэглэснээр алдаж байгаа энергээ хамгийн хурдан хугацаанд нөхөж авах боломжтой юм.
Газтай ундаа нь сахар ихтэй, нүүрс усны хэмжээ бага, ходоодонд хий үүсгэдэг гээд олон сөрөг нөлөөнүүдийг нэрлэж болно. Тиймээс эрүүл соёлтой хэрэглээг эрхэмлэгч хэн боловч тамирчны гэж нэрлээд байгаа хэн бүхэнд зохистой нүүрс усаар баялаг, чихэрлэг багатай, бичил элементээр хангагдсан, амин дэм ихтэй Хүч чадлын ус, ундааг хэрэглэж заншвал таны эрүүл мэндэд нэн таатай байх нь дамжиггүй юм.

Магадгүй та яагаад заавал тамирчны гэж онцолсон юм бол гэж бодож байгаа байх.
Спортын дасгал сургуулилт, тэмцээн уралдааны үед зарцуулах энергийг бүрэн нөхөх, тэгэхдээ тамирчдийн биед зайлшгүй шаардлагатай шимт бодис, уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм, бичил элементээр бүрэн хангаж байх явдал онцгой ач холбогдолтой юм.
Тамирчидын спортын төрлөөс шалтгаалж хоногт шаардлагатай нүүрс ус нь чөлөөт, жудо, бокс, цана 400, 1500, 300м гүйлтийн тамирчидад 613-698 гр, уулын спорт, дугуй тэшүүрийн тамирчидад 695-849 гр.
Хурд хүчний тамирчидад А витамин 4-5 мгр , В1 6-8 мгр , В2 8-12 мгр , В6 10-15 мгр В12 5-6 мгр , С витамин 400-500мгр хэрэглэх шаардлагатай байдаг. Бэлтгэл сургуулилт, тэмцээний дараах сэргээлтийн явдалыг түргэсгэх зорилгоор нүүрс ус, эрдэслэг ундаа уух хэрэгтэй байдаг байна.
Бидний судалгаагаар манай тамирчидын хоол тэжээлээр авч байгаа нүүрс ус, амин дэм дутагдалтай байдаг. Жишээ нь кальци-275мг фосфор-114,3мг төмөр-16,5мг байдаг.
Ийм учраас манай тамирчид бэлтгэл сургуулилт уралдаан тэмцээний үед ялангуяа өндөр ачаалалтай бэлтгэл тэмцээний үед болон сэргээлтийн явцыг түргэсгэх зорилгоор нүүрс ус, амин дэм, эрдэс бодис бичил элементийг байнга хэрэглэх явдал бөгөөд энэ зорилгоор ийм төрлийн ундааг бэлтгэл , тэмцээний үед хэрэглэх хэрэгтэйг мэргэжлийн эмч зөвлөж байна. Ингээд Спортын анагаах ухааны албаны ерөнхийлөгч Анагаах ухааны магистр МҮОХ-ы эмнэлгийн комиссын дарга Чулууны Насанбатын яриаг хүргэж байна.
үideo1
Булчингийн ажлын үед хэрэгтэй бичил элементүүд орсон ундаа уснуудыг хэрэглэснээр булчингийн агшилтын процесcыг түргэсгэж өгдөг. Тиймээс хүмүүс ус болоод спортын төрлөөр гарсан ундаануудыг маш өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.

Тамирчидын биед зайлшгүй шаардлагатай нүүрс ус, амин дэм, эрдэс бодис бичил элементийн зохистой найрлага орсон ундаа бол Хүч чадлын ус Хүч чадлын ундаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button