Хурдан морины уралдаан шинэ дүрмээр зохион байгуулагдана

Дүрэмд дараах нэмэлт өөрчлөлтүүд орсон. Їүнд
 3.1.2.хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг эрүүл мэндийн үзлэг болон ослын даатгалд заавал хамруулсан байна.
 3.1.7-д уяач нь уралдаанд оролцох унаач хүүхдийн иргэний бичиг баримт (төрсний болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ)-ыг бүрдүүлсэн байх

 3.1.8-д уяач нь уралдаанд оролцох үед мориноос унаж бэртэж гэмтсэн унаач хүүхдийн талаар эрүүл мэндийн болон хүний эрхийн байгууллагад заавал мэдэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байх

 5.1.-д Салбар хорооноос зарласан хугацаа, газарт дараах баримт бичгийг үндэслэн унаач хүүхэд, уралдах морийг бүртгэж, дугаар олгоно. Їүнд

– унаач хүүхдийн төрсний болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ;
– хурдан морь унахыг нь зөвшөөрсөн эцэг эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;
– унаач хүүхдийн ослын даатгалын баталгаа;

– уралдах морины нас, угшлын тодорхойлолт

 5.4-д. Уяач салбар хорооноос олгосон дугаарыг унаач хүүхдийн биед хойд, урд талаас нь харагдахуйц бат бөх бэхэлсэн байна.

 6.5-д. Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замаас морь оруулахыг хориглоно. Зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замаас оруулсан морьдыг барихгүй.

 7.4.-д Уралдааны үед унаач хүүхэд бэртэх, замаас морь гарах, гаднаас морь орж ирэх зэрэг болзошгүй үйлдлийг хянах хэсгийг уралдах морьдын нас бүрт томилно.
 7.7.-д Салбар хороо нь дүрмийн 6.3, 7.1, 7.2, 7.4, 7.6-д заасан нөхцөлөөр тээврийн хэрэгсэлд морины уралдаан дагах таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд салбар хорооны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэлээр морины уралдаан дагахыг хориглоно.

9.1.-д Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг уяасан уяач, унаач хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно. Нас тус бүрт уралдсан морьдын 30 хүртэл хувийг барьж, бай шагналыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр Салбар хорооны байранд олгоно.

 10.1.-д Тухайн насны морины уралдааныг хариуцсан даамал нь уралдаанд оролцсон морьд, унаач хүүхдийн тоо, түрүүлсэн, айрагдсан, барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, цол авсан уяач, унаач хүүхдийн тоо, эмнэлгийн тусламж авсан, хурдан морь, унаач хүүхдийн талаар болон дараа жилийн уралдаанд анхаарах асуудлын тухай тодорхой санал, дүгнэлт бүхий тайланг салбар хороонд ирүүлнэ.
Їндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм-д нэмэлт өөрчлөлт оруулснаар хурдан морины уралдааны унаач хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудалд чанарын өөрчлөлт гарна гэж үзэж байна.
Түүнчлэн энэ оны 5-р сард зохион байгуулагдсан Хурдан морь унаач хүүхдийн үндэсний чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн саналд үндэслэн уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал нь Төр, засаг хүүхдийнхээ үгийг сонсон, тэднийг хамгаалахад санал бодолд нь тулгуурласан томоохон алхам боллоо.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн байр наадамдаа хурдан морины шинэ дүрмээ баримталж, наадахыг наадамчид Та бүхэндээ уриалж байна.

Сайхан наадаарай!

Хүүхдийн төлөө Үндэсний газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button