Зарим оронд суух Элчин сайд нарыг томилуулах тухай асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Їндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дипломат албаны тухай хуулийг тус тус үндэслэн Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын, Тогтохбаярын Батбаатарыг БНАЛаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын, Омбоосүрэнгийн Эрдэнэчимэгийг Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Р.Жигжид 1959 онд Улаанбаатарт төрсөн. 47 настай. Тэргүүн итгэмжит дипломат цолтой. Япон, англи, орос хэлтэй.1990 оноос дипломат албанд 16 жил зүтгэсэн. 2004 оноос эхлэн Токио дахь ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж байгаа.
Т.Батбаатар 1957 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 49 настай. 1983 оноос эхлэн дипломат албанд 25 жил ажиллаж байгаа. Шадар дипломат цолтой. Лао, тай, орос, англи хэлтэй. ГХЯ-ны ТЗУГ-т захирал, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан.
О.Эрдэнэчимэг 1962 онд Улаанбаатарт төрсөн. Инженер технологич мэргэжилтэй. Төр, олон нийтийн байгууллагад 20 жил ажилласан. Орос, англи хэлтэй. 2000 оноос эхлэн МАХН-ын дэргэдэх Сургалт, судалгааны Прогноз хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа. Социологийн ухааны дэд доктор.
Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан дээрх орнуудад Элчин сайдаар сууж байсан Д.Батжаргал, Н.Алиасүрэн, Т.Султан нарыг эгүүлэн татах саналыг мөн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
2006.07.07.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button