Хуучны машинтай МОНГОЛ НААДАМ YЗНЭ

Хуучин машин хөлөглөсөн Европын иргэд холын замыг туулж манай их ойд оролцох гэж хурдалж явна.Тавдугаар сарын 29-нд Германы Ханбург хотоос хуучин машинуудын сонирхолтой уралдаан гараагаа эхэлсэн юм. Уг уралдаан нь Ханбургаас гараагаа эхэлж бүтэн 67 өдрийн турш баруун Европ, төв Азийг хөндлөн гулд туулж Хятадын Шанхай хүртэл уралдаж барианд орох юм. Хуучин машинуудын чадал, хурд хүчийг үзэх энэхүү холын аялалд Benz, ВMВ, Ford, Үolүo, Citroen, Porsche, Toyota, BMW, Roүer, Lexus загварын нийт 42 машин яваа аж. Yүнээс хамгийн эртний машин нь 1932 онд үйлдвэрлэсэн Форд, хамгийн сүүлийн үеийнх нь Lexus RX 400 Н юм байна. Аяллынхан Улаанбаатар хотод долдугаар сарын 12-нд ирээд 14-нд Замын-Yүдийн чиглэлд гарна. Аялалд дуртай, автомашин сонирхогчид манай их ойн баярын арга хэмжээг сонирхох гэж аяллаа зориуд эх оронд маань саатуулж байгаа.

Хамбургаас эхэлсэн энэ уралдаан Орос Монголоор дамжин Бээжин хүрэх бөгөөд тэндээсээ Шанхай хүрэх юм. Тамирчид 67 өдрийн турш 14000 км явж барианд ирнэ. Автомашин үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ хаанаас ч хаана хүрэх чадалтай гэдгийг сурталчлах таатай боломж болсон энэхүү холын замын уралдаан нь дэлхийд нэг бус удаа болж байсан бөгөөд олон төрлийн хуучны автомашинуудыг уралдуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа гэнэ. Тэгээд ч Монгол Сибирийн зам нь автомашины жинхэнэ чадал чансааг харуулах шалгуур болдог бололтой. Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ уралдаан Монголын газар нутгаар дайран өнгөрч байгаа нь Монгол орныг олон улсад сурталчлах таатай боломж гарч байгаа. Аяллыг манай орноор дайруулж олон улсад эх орноо сурталчлах, олон түмнийхээ нүд чихийг баясгах арга хэмжээг аялал жуулчлалын Ар Монгол трэвэл компани зохион байгуулжээ.

Автомашин сонирхогч хэн боловч энэ сарын 12-нд 22-ын товчоон дээр тэднийг хүлээн авах ёслолд хүрэлцэн ирж оролцож болно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.

Зууны мэдээ сонин 167 /2303/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button