Бага зэргийн алдаа гарлаа

Ингэж хэлэхээсээ Монголын цахилгаан холбоо компани ард түмнээсээ, хэрэглэгчдээсээ ичээсэй. Бас болоогүй зүгээр ч нэг тэгж хэлээд орхихгүй. Араас нь …Таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу гээд учиргүй олон юм ярина. Харилцуурын цаана амьд хүн биш автомат хариу-лагч тавьчихдаг болохоороо хацар тань улайдаггүй бололтой. Харин Монголдоол монополь болсон танай компанийн өмнөөс хэрэглэгч бидний чих хүртэл улайж, 211… гэсэн гурван товчлуурыг дарахаасаа ч зовох боллоо. Үнэхээр л бага ээргийн алдаа гардаг юм бол засчихаж яагаад чаддаггүй хэрэг вэ.

Анх анзаардаггүй байж. Гэтэл одоо үг бүхэн чинь өөтэй сонсогдоод, бухимдал төрүүлэх болов. Бид 1500, 3000 төгрөг гээд байж болох төлбөрийг чинь л төлөөд ярих минут, эрхээ худалдаж авдаг. Гэтэл гуйлга гуйсан мэт өөдөөс …хүсэлтийг чинь биелүүлэх бопомжгүй гэж ирээд Султан хаан шиг юм ярина. Дунд нь долоо хоног хагас хугас, орон гаран хүн шиг ажилласныг эс тооцвол 211 чинь ажиллахаа болиод бараг cap боллоо. Засварлаж чадахгүй, иргэддээ бүрэн дүүрэн үйлчилж чадахгүй бол урьдчилсан төлбөрт картуудаа зарж хэрэглэгчдийг хуурахаа боливол яасан юм бэ. Энэ чинь луйвар, залилангийн хэргээс ялгарах юмгүй харагдаж эхэллээ.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, цагдаагийн байгууллага ч нүдэн дээрээ болж буй ил цагаан луйврыг хазаарлаж, хязгаарлаж яагаад чаддаггүй хэрэг вэ. Учир нь бидний хэлж заншсанаар 211 буюу урьдчилсан төлбөрт карт чинь дөнгөж 30 хоногт л хүчинтэй байдаг шүү дээ. Гэтэл худалдаж авснаасаа хойш Монголын цахилгаан холбооны өөрсдийнх нь ичгүүргүй байдлаас болж ярьж ч чадахгүй байсаар хүчингүй болгуулж байна. Туе картыг хот, хөдөөгүй олон мянган хүн худалдаж авсаар, хууртсаар байгаа. Тиймээс танай комлани доголдож эхэлснээс хойш зарагдсан бүх картын хүчинтэй байх хугацааг үргэлжлүүлэн сунгах эсвэл хэрэглэгчдийн мөнгийг буцааж олгох нь шударга зүйл биш гэж үү.

Дампуурсаар байгаагаа мэдсээр байж иргэдийн мөнгийг хуурч мэхлэн авсан хадгаламж зээлийн хоршоод өнөөдөр дааж давшгүй төлбөрт унан, эзэд нь эрүүгийн хэрэгтнүүд болсон. Үүнтэй эгээ адил иргэдэд үйлчилж чадахгүй хэрнээ тэдний мөнгийг баруун гараар баясан авч, эүүн гараараа буруу харан эвдэрхий картаа зарсаар байгааг нь хэрхэн ойлгох вэ. Ниргэсэн хойно нь дуу мэдэн орилдог хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд нэгийг бодох цаг болсон биз ээ. Нэг л өдөр ард түмэн чинь хохирлоо, луйвардууллаа гээд Монголын цахилгаан холбооны өмнө туг, лоозон болон жагсах вий.

(Өдрийн сонин 174/2308)
С.ЭНХТУУЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button