Ө.Энхтүвшин нэр дэвшихээр гүйж явна

Наадмын дуулианд дарагдаад байгаагаас бус намууд энд сойх нөхдөө еэм шивнэлдэн бужигнаад эхэлжээ. Газар шорооныхоо төлөө тууштай тэмцэж явсан УИХ-ын гишүүн агсан, талийгаач О.Энхсайханы төрсөн дүү О.Отгонсайхан ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, хийхээр эхлүүлсэн бүх ажлыг нь дуусгана хэмээн салах ёс гүйцэтгэхдээ олны өмнө андгайлсан. Энэ ч утгаараа тэрээр ахынхаа санаачлан тэргүүлж явсан Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүнээр сонгогдон ажиллаж буй. Тэрбээр өдгөө нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх гэж байна. МАХН-ын хувьд эхэндээ Сангийн яамны газрын дарга асан н.Даваасүрэн гэж залууг сойхоор ярьж байжээ.

н.Даваасүрэн өмнө Э.Бат-Үүлийн дэмжлэгээр улс төрд орж, улмаар Сәнгийн яаманд мэргэжилтнээр ажиллэж эхэлсэн боловч албан тушаал горилсон сэтгэл нь яамны газрын даргын суудлыг МАХН-ын батлахаар худалдан авахад хүргэжээ. Ийнхүү унаж, тусан явсаар өдгөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд газрын дәргаар ажиллаж байгаа юм байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, туе аймгийн уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг нь ардчилагчдын өлгий Хөвсгөлөөс Ардчилсан намын нэг суудлыг булаах горьдлого төрүүлж байгаа юм байх. Гэтэл сүүлийн үест Би нэр дэвшихгүй хэмээн сонин хэвлэлээр мэдэгдэж байсан Ө.Энхтүвшинд нэгд, өөрийг нь биш цэргийг нь нэр дэвшүүлэхээр сойж эхэлсэн нь таалагдсангүй, хоёрт Засгийн газрын гишүүн, МАХН-ын гишүүн. Жигүүрийн ерөнхий зохицуулагч зэрэг суудал, зэрэг дэвүүд нь чамлалтай санагдав бололтой намын дарга руугаа байсхийгээд гүйж эхэлсэн гэнэ. Энэ бүхнийгээ тэрээр би нэр дэвшихгүй гэж хичнээн зүтгэсэн ч намын даалгавар учир яаж ч болсонгүй гээд л тайлбарлах бололтой. Ө.Энхтүвшин өнгөрсөн 2004 оны УИХ-ын сонгуулиар талийгаач О.Энхсайханд ялагдаж байсан билээ.

Гэтэл одоо талийгаачаас даагаа нэхэх гэсэн үү, гэнэт л нэр дэвшихээр намаасаа гуйж эхэлсэн төдийгүй, ялалт авчирдаггүй юм гэхэд санал хуваалгаж дөнгөнө гэсэн ам өгч байгаа гэнэ. Тэрхүү амлалтаа биелүүлэхийн тулд Үндэсний шинэ намын дэс гишүүн, Эрүүл мэндийн сәйд асан Л.Зоригийг намаасаа нэр дэвшчих гэж гуйж очсон сурагтай. Ингэхдээ нэр дэвшвэл санхүүгийн талыг чинь би ч даасан яахав гэсэн юм ярьж. Цагтаа нэг ангид сурч байсан мань хоёр Хөвс-гөлийн яг энэ тойрог дээр өрсөлдөж явсан удаатай. Гэтэл Ө.Энхтүвшин сайд Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг байдаг юм гэсээр Л.Зоригийн хөлд сууж эхэлжээ. Түүнчлэн МАХН Эруүл мэндийн сайд Л.Гүндалаиг саяхан Засгийн газрын хуралдаан дээр арьсыг нь хуулж, намынхаә туг дор сөхрүүлэхдээ нөхөн сонгуулийн талаар хайрцаглан атгахаа ч мартсангүй. Түүнийг намәасаа хэнийг ч хамәагүй нэр дэвшүүл хэмээн тушааж, сүнсээ зайлтал айсан Ард түмний намын дарга дүү Л.Дэлгэрдалайгаа сойхоор амласан сурагтай. Өр шир, сайдын суудлаараа ч хэдийнэ хайрцаглуулсан Б.Жаргалсайхан ч Бүгд найрамдах намаасаа санал хуваах тоглоомын хүнээ илгээхээр болсон гэнэ. Харин Эрэл-ийн намын дарга Б.Эрдэнэбат л намаасаа хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй гэж. Талийгаач О.Энхсайхан, одоогийн Шадар сайд М.Энхсайхан бид гурав Эх орон-Ардчилал эвсэлд ялалт авчрахын тулд хэрхэн нэгдэж, бие биедээ түшиг болж явлаа. Тиймээс хүн чанараа бодсон ч манай нам талийгаачийн дүү О.Отгон-сайханыг дэмжиж сонгуульд оролцоно гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн сурагтай.

(дрийн сонин 174)
С.МАРАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button