Монгол Солонгосын хуульчид туршлага солилцож байна

Күкмин Их сургуулийн Хойд Солонгосын хууль судлалын хүрээлэн, БНСУ-ын Хуульзүйн хүрээлээн, Монголын талаас Хуульзүйн Үндэсний төв, МУИС-ын Хуулийн дээд сургууль, ШУА, МУ-ын ЗГ-ын тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар хамтран БНСУ, БНАСАУ, Монгол Улсын Иргэний болон Газрын тухай хуулийн чиг хандлага болон тулгамдсан асуудлууд сэдэвтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Хууль зүйн Үндэсний төвд анх 2004 онд БНСУ, БНАСАУ, Монгол Улсын хууль эрхзүйн өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохиогдсноос хойш ийнхүү 2 дахь удаагаа тус эрдэм шинжилгээниий хурал зохион явагдаж байгаа юм.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралдаанд Монголын талаас Монголын улстөрийн тогтолцооны шинэтгэл, түүний эрхзүйн үндэс, Монголын Иргэний хуулийн өөрчлөлт, түүний үйл явц, Монголын Газрын тухай хуулийн хандлага болон тулгамдсан асуудлууд, Монгол улсын Газрын тухай хуулийн хэрэгжилт, түүнчлэн нэмэлт сэдэв болгон Оросын Иргэний хуулийн хандлага болон тулгамдсан асуудлууд, Хятадын Газрын тухай хуулийн тогтолцооны хандлага, тулгамдсан асуудлууд сэдвээр илтгэл тавигдсан.

Солонгосын талаас Солонгосын эрхзүйн шинэчлэл, эрхзүйт төрийн биелэл, Умард Солонгосын Иргэний хуулийн хандлага, тулгамдсан асуудлууд, БНСУ-ын Газрын тухай хуулийн тогтолцооны хандлага, асуудлууд түүнчлэн Умард Солонгосын Газрын хуулийн тогтолцооны хандлага, асуудлууд сэдвээр илтгэл тавигдсан.

Хуралд оролцогчид өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойн жилд зохиогдож байгаагаараа их ач холбогдолтой бөгөөд Монгол Солонгосын харилцаа хөгжихийн хамт хоёр улсын хууль эрхзүйн салбарын хамтын ажиллагаа ч өргөжин хөгжиж байна. Энэ хурал нь Монгол, Солонгосын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал ч хоёр улсын эрхзүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байна хэмээн дүгнэж байлаа.

Өмнөд Солонгос-Хойд Солонгос-Монгол улсын Иргэний болон Газрын хууль тогтоомжийн өнөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын хурал гурван салбар хуралдаантай болсон. Тодруулбал

Салбар хуралдаан I Өмнөд Солонгос-Хойд Солонгос-Монгол Улсын Иргэний хууль тогтоомж ба эрх зүйн хөгжил

Салбар хуралдаан II Өмнөд Солонгос-Хойд Солонгос-Монгол Улсын Газрын хууль тогтоомж

Салбар хуралдаан III /Нэмэлт хуралдаан/

Өмнөд Солонгос-Хойд Солонгос-Монгол Улсын Иргэний хууль тогтоомж ба эрх зүйн хөгжилнэгдүгээр хуралдаанаар

Монгол Улсын улс төрийн тогтолцооны өөрчлөлт ба эрх зүйн асуудал Илтгэгч Б.Чимид /ХЗҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор/

Солонгосын эрх зүйт төрийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл Илтгэгч Мин Вон Чан /Солонгосын Хууль судлалын төвийн ерөнхийлөгч/

Монгол Улсын Иргэний хуулийн өөрчлөлт ба түүний зохицуулалтад хамаарах асуудал Илтгэгч Л.Баасан /Отгонтэнгэр Их сургуулийн дэд захирал, доктор (Sc.D), профессор/, Д.Наранчимэг/Отгонтэнгэр Их сургуулийн захирал, дэд профессор/, Д.Цолмон /ХЗҮТ-ийн секторын эрхлэгч, докторант/

Өмнөд Солонгосын Иргэний хуулийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага Илтгэгч Ён Хо Шин /Солонгосын Их сургуулийн хууль зүйн сургуулийн профессор/ нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Өмнөд Солонгос-Хойд Солонгос-Монгол Улсын Газрын хууль тогтоомж салбар хуралдаанаар

Монгол улсын газрын шинэтгэл ба эрх зүйн зохицуулалтад хамаарах асуудал сэдвээр Ш.Батсүх /ГХГЗЗГ-ын дарга, доктор (Ph.D)/

Өмнөд Солонгосын Газрын хууль тогтоомжийн асуудал ба цаашдын чиг хандлага Илтгэгч Жун Вү Ли /Солонгосын хууль судлалын институтийн дарга/

Хойд Солонгосын Газрын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага Илтгэгч Сан Ён Ким /Солонгосын Ионсегийн Их сургуулийн хууль зүйн сургуулийн профессор/

Газрын хууль тогтоомжийн хэрэгжилт Шүүхийн практик Илтгэгч Л.Бямбаа /Монгол Улсын дээд шүүхийн шүүгч/ А.Доржготов /Монгол Улсын дээд шүүхийн шүүгч/ нар тус тус илтгэл тавьсан юм.

III Салбар хуралдаанаар

ОХУ-ын Иргэний хууль тогтоомжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага Илтгэгч Климович.А.В /ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн доцент, доктор (Sc.D), профессор/

БНХАУ-ын Газрын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага Илтгэгч Хайтан /Өвөрмонголын Их сургуулийн хууль судлалын дээд сургуулийн дэд профессор, МУИС-ийн докторант/ нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button