Түүх агуулсан гэрээр зочлоорой

Уг гэрийг хийхийн тулд хоёр жилийн хөдөлмөр, 40 орчим сая төгрөгийн зардал гаргасан бөгөөд Монгол гэрийн түүхэн өв уламжлалыг агуулж, дархадын ур ухааныг шингээн хийсэн нь харагдаж байсан.

Энэхүү гэрийг бүтээхдээ Монголчуудын түүхийн гол эх сурвалжийн нэг болох Монголын нууц товчоонд тулгуурлан хаалганд нь Чингэс хааны өндөр дээд 22 өвөг, тоононд нь Есөн өрлөг жанжин, 8 шарга морь, төрийн билэгдэл 12 жил тэргүүтэн, ёсөн эрдэнэ, багананд нь Бөртэ чон, Гуа марал, хааны их суудал сэнртийд нь алтан ургыг дүрсэлсэн байна. Энэхүү гэрийн талаарх дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
үideo1
Гэрийг бүтээхэд зургаан сийлбэрч, гурван оёдолчин, нэг дархан оролцсон байна. Тодруулбал гэрийн сийлбэрийг Д.Лхасүрэн, А.Эрдэнэбулган, Уртнасан, Батсүрэн, Амаржаргал, оёдолыг Б.Шинма, Алдармаа, Цэцэрлэг, дарханы ажлыг Учралсайхан нар хийж гүйцэтгэсэн байна. Баянхонгор аймгийн чөлөөт уран бүтээлчид хэрэв захиалгаа өгвөл ийм гэр дахиад хэдийг ч хийж өгч чадах бөгөөд цаашид түүхэн өв уламжлалаа хадгалсан олон сайхан уран бүтээлээр хийх болно гэж байсан юм .

Энэхүү түүх агуулсан гэрийг уран бүтээлчид олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд та эрх чөлөөний талбайд очиж танилцан Чингэс хааны барималын дэргэд хөргөө татуулах боломжтой.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button