Монголын нууц товчоо-г Төрийн ордонд дээдлэн залах тухай зарлиг гаргалаа

1.Монголын нууц товчоо-ны хосгүй нэгэн хувийг Төрийн ордонд дээдлэн залсугай.
2.Шинээр урлан бүтээсэн Монголын нууц товчоо-ны хосгүй нэгэн хувийг жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр түмэн олонд дэлгэн үзүүлж, хэсэгчлэн дуудаж таниулах ёслолыг үйлдэж, мэдээллийн хэрэгслүүдээр нийт ард иргэдэд сонордуулан толилуулж байсугай.
З.Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн анхны хичээлийг жил бүр Монголын нууц товчоо сэдвээр хийж байхыг боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөсүгэй.
4.Холбогдох хуулийн дагуу Монголын нууц товчоо-г хосгүй үнэт соёлын дурсгалт зүйлээр бүртгэж, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт зөвлөсүгэй гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button