Засгийн газрын ээлжит бус хуралдааны тойм

2008 оны Олимпт бид олон тамирчин оролцуулж, байгаль цаг агаарын төстэй нөхцөлд дасгал бэлтгэл хийх зэрэг давуу тал олон байна гэж Ерөнхий сайд хэлээд Монгол улс 2008 оны Бээжингийн Олимпт бэлтгэх сан байгуулж байгаа, нээлтээ удахгүй хийх гэж байгаа тухай ОУБТНХ-ны ерөнхийлөгчид танилцууллаа.
Бөх сонирхдог монголчуудын хүндэт зочиндоо олон зуун жилийн бөхийн түүхтэй уламжлал, эрийн гурван наадам, сүүлийн үеийн монгол бөхчүүдийн амжилт зэргийг тайлбарлаж юм.

А.В.Гордеев банк байгуулах, бизнесийнхнийг дэмжих санал тавив

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Комиссын Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй сайд Д.Тэрбишдагва, Оросын хэсгийн даргаар тус улсын Хөдөө, аж ахуйн сайд А.В.Гордеев ажилладаг юм.
Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд өнөөдөр Ноён А.В.Гордеев тэргүүтэй Засгийн газар хоорондын комиссын зарим төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Комиссын хуралдаанаар хоёр улсын хооронд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг харилцан ашигтайгаар эцэслэн шийдвэрлэж, удахгүй ОХУ-д хийх Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын, манай улсад хоёр хоногийн дараа эхлэх тус улсын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрадковын айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж чадна гэж найдаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Орон нутгийн байгууллага, иргэдийн шууд хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх, ялангуяа мал махны экспортыг нэмэгдүүлэх, томоохон хамтарсан аж ахуйн байгууллагуудын гэрээ хэлэлцээрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, төмөр салбарын салбарыг хөгжүүлэх, Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ярилцаж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох гэх мэт олон асуудал шийдлээ хүлээж байгааг тэрээр сануулав. Эдгээр асуудлуудыг дээр дурдсан айлчлалуудын үеэр дуусгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дурдлаа.
ОХУ-ын Засгийн газрын гишүүн А.В.Гордеев комиссын хуралдаанаар Ерөнхий сайдын дурдсан бүхий л асуудлыг идэвхтэй хэлэлцэж байгааг мэдээлээд комиссын Оросын хэсэг хамтарсан үйлдвэрүүдийн эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг асуудлуудыг харилцан ашигтай нөхцлөөр эцэслэн дуусгах зарчмыг баримталж байгаа гэлээ. Төмөр замын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж буйгаа тэр онцлов. Монголын мал аж ахуй өвчний, ялангуяа шүлхий өвчний эрсдэл ихтэй ч, ОХУ-ын мал эмнэлгийн алба өвчин гарсан тохиолдолд импортыг хориглох биш, харин эрүүл мал, махыг сонгож оруулах бодлого барьж буйг ноён А.В.Гордеев салбар хариуцсан сайдын хувьд мэдэгдлээ. Худалдааны харилцааг цаашид нэмэгдүүлэх үүднээс ОХУ-ын төрийн өмчит банкыг Улаанбаатарт байгуулах сонирхолтой байгаагаа дурдаж, жилд 2.0 сая тонн мах импортлох бололцоо бийг тэмдэглэв. Тэрээр Засгийн шазар хоорондын хуралдааныг цаашид бизнесийн группын хуралтай хамтруулан зохион байгуулж байх саналыг дэвшүүллээ. Энэ нь хоёр Засгийн газрын зүгээс бизнесийн харилцааг дэмжиж буйн чухал илэрхийлэл төдийгүй бодитой дэмжлэг болж болохыг дурдав.
Ерөнхий сайд Монгол Улс, ОХУ-ын хооронд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад нь түнд баяр хүргэж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд тавтай зочлохыг урилаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба
2006.07.08

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button