Д.ЛYНДЭЭЖАНЦАН Авилга арилна гэсэн өөдрөг үзлээр хуулиа баталсан

Мэдээллийн эхэнд Д.Лүндээжанцан гишүүн, энэ УИХ Улс төрийн намуудын тухай, ОНРТВ-ийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Авилгын эсрэг зэрэг ач холбогдол бүхий хуулиудыг баталлаа. Авилгын эсрэг хуулийг УИХ-д өргөн барих ажлын хэсэг байгуулагдсанаас хойш жил шахмын дараа баталлаа гэж хэлсэн.
Харин С.Оюун гишүүн, ард түмэн болон иргэний нийгмийн зүгээс шахалт их байсан нь уг хуулийг батлахад дөхөм болсон. Гэхдээ зөвхөн хууль баталснаар нийгэм сайхан болчихгүй. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Анх авилгын эсрэг хуулийн төсөлд Авилгатай тэмцэх байгууллагыг Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулахаар тусгаад байв. Гэвч хэлэлцүүлгийн явцад МАХН-ын бүлэг болон АН-ын зарим гишүүний саналаар уг байгууллагыг УИХ-ын дэргэдэх бие даасан хараат бус байгууллага болгохоор болсон юм. Yүнийг С.Оюун гишүүн хувьдаа дэмжсэнээ хэлж, ингэснээр зөвхөн мөрдөн байцаах үүрэгтээ гол анхаарлаа хандуулалгүй, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үүргээ ч сайтар биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарласан.
Мэдээллийн үеэр Д.Лүндээжанцан гишүүн, УИХ татварын багц хууль, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хууль, Тендерийн хууль зэрэг олон хууль өөрчлөгдөхөөр авилга төрүүлээд буй нөхцөлүүд аяндаа арилна. Өөдрөг үзлээр энэ хуулийг баталсан гэж хэлж байв.
Авилгатай тэмцэх байгууллагын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилох ёстой. Мөн уг байгууллагын дарга 55 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай байх ёстой юм.

/Зуунб мэдээ сонин/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button