Урдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.

Урдчилсан төлбөрт үйлчилгээний системийн өгөгдлийн баазын хэсэгт гэмтэл гарснаас
7-р сарын 6-ны 18 цагаас хойш үйлчилгээ зогсож хэрэглэгчдийг бухимдуулж
байгаадаа гүнээ хүлцэл өчье.

6-р сарын 15 -нд гарсан гэмтлийн үед системийн техник хангамжийн 60%-ийг бүрэн
шинэчилсэн ба одоо системийн программ хангамжийн хэсгийн ажиллагааг хэвийн
найдвартай ажиллагаанд оруулах чиглэлээр Өмнөд Солонгосын Uangel компанитай гэрээ
байгуулан хамтран ажиллаж байна.
Бид хэрэглэгчдийн өдөр тутмын чухал хэрэгцээ болсон үйлчилгээг зогсоосондоо хүлцэл
өчиж олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийсэн ба мэдэгдэлд
-Урьдчилсан төлбөрт картын хэрэглэгчдийн карт ашиглалтын хугацааг 13 хоног сунгах.
– Урьдчилсан төлбөрт телефоны хэрэглэгчдийн сарын суурь хураамжийг 13 хоног
чөлөөлөхөө мэдэгдсэн.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний системийн ажиллагаа найдвартай биш байгаатай
холбогдон Урьдчилсан төлбөрт телефон хэрэглэгчдийн өөрийн саналыг харгалзан
ердийн телефон руу шилжүүлэх ажлыг хийж байна.
Манай компани өөрийн технологийг шинэчилж суурин болон утасгүй суурин телефон
хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, зорилгоор
NGN+CDMA шинэ төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлээд байгаа ба энэ төслөөр мөн урьдчилсан
төлбөрт үйлчилгээний шинэ технологи руу шилжих юм. Шинэ систем рүү шилжих хүртэл
одоо ажиллаж байгаа системийн найдвартай ажиллагааг хангах талаар боломжит арга
хэмжээг авах болно.

Бидний хүндрэлтэй байгаа байдлыг ойлгож хүлцэж байгаа хэрэглэгч та бүхэндээ
талархснаа илэрхийлье.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button