Хүй долоон худаг ажнайн тоосонд дарагдах монгол наадам

хөшиг татах нь бахадмаар сайхан, Зуун зууныг өртөөлөн ирсэн монгол түмний цэнгэл баярын манлай үндэсний их баяр наадам.
Хүүхэд ахуй насандаа хоног тоолон хүлээж зуны богинохон шөнө нойр хулжин унасан морио түрүүлээсэй хэмээн мөрөөдөж, наадмын өглөө шинэхэн дээлээ өмсөх гэж мөн ч яардагсан. Аавынхаа хөлсөлсөн морьдыг аагим халуун наранд өдөржин тойруулах амаргүй ч цаанаа л сайхан. Уулзаж учирсан бүхэн наадмын хууч дэлгэнэ. Жил жилийн наадам сайхан. Энэ жилийнх бүр ч сайхан гэж үг бий.

Үнэхээр ч наадмын маргаашаас эхлэн дараа жилийн наадмаа ярьдаг билэг төгөлдөр ард түмэн билээ, бид. Нар хөллөсен хийморийн алтан дэнж дээр уяа татан шигшмэл хурдан хүлгүүд нь нар залгилан эвшээж, мөнх хөх тэнгэрийн дор уясан эзэн, хурсан олноо баярлуулж иреэн он цагийн алтан түүхтэй.
Энә л хийморийн алтан уяан дээр Элбэг хээр, Их хээр, Идэр хээрийн салхинаас ч эрэмгий хурд хүч тэгширч, алдарт Ший-тэрийн зээрд, Даваанэрэн начингийн халзан, Санжаабүрэнгийн цавьдар, Тожилын хүрэн, Баярын бага саарлууд, Дулаан Дамдинжавын буурал, Гэсэрвааны их, бага хүрэн азарганууд амгай химлэн үүлс хуйлартал янцгааж, Галын хүрэн хазаар дээрээ зүүдлэн унтаж, Хонгор морьтын Цэндийн гал зээрд нарны өнгийг өөртөө шингээж, хаа холын газраас хил дамнан гуйж ирсэн
Сэрээнямын Банзрагчийн ухаа төрийнхөө наадамд гурав түрүүлэн тав айрагдсан билээ. Наадам хаяанд ирсэн энэ цаг мөчид хүн бүр дотроо нэгийг бодож, өөр өөрийнхөөрөө наадмын өнгийг тодорхойлж суугаа. Өмнөх жилийн наадмуудыг дурсацгаан энэ жил тэдний уяаны морьд өнгөлнө, тэгэж давхина гэдгийг ч тодорхойлчихсон байгаа.
Эзэн Чингисийн суу билэг, сүр хүч оршсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил. Зуунд ганцхан удаа тохиох түүхт ой. Тийм болохоор энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү нижгэр, сайхан болох нь гарцаагүй. Бүх аймаг сумдад зуншлага сайтай байгаа. Түүнээ дагаад наадмын өнгө ч сайхан байна.

Хамгийн гол нь морьд будлиангүй сайхан уралдаасай. 1998 онд миний мэдэхийн морь гурван хэсэг уралдаж уяачдын бүтэн жилийн хүч хөдөлмөр талаар болж байсан. Эртний даншиг наадам болж байсан Хүй долоон худагт худан морьдын уралдаан будлиангүй болно гэдэгт итгэлтэй байна. Аливаа зүйл удам дагаж хөгждөг сайхан уламжлалтай. 1960-аад оноос Буянт ухаагийн буурал дэнжид наадаж эхэлсэн хүн бол Монгол Улсын алдарт уяач Мөнхийн Данзанням.
Тэрбээр морин тойруулгын морьдыг хүүгийнхээ хамт сойж олон айраг түрүү хүртсэн. Хожим хүү нь уяачийн эрдэмд эцгээсээ илүү суралцаж төрийн баяр наадамд хамгийн олон айраг түрүү хүртсән амжилтаараа Зууны манлай уяач-аар тодорсон билээ.
Уяачийн ухаан ямар нарийн зохион байгуулалттай тооцоотой байдгийг 1997 оны наадмаас харсан сан.
Тэр жил Д.Даваахүү уяач Өндәр зул-аа түрүүлүүлэх бодолтой байж. Гэтэл наадамд Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит Зүүн бүсийн анхны уралдаанд түрүүлсэн, Хардэл бэйсийн Оонон хар, Элбэг хээрийн угшилтай Ц.Сандагдоржийн хар азарга ирсэн байлаа. Энэ өдөр Буянт ухаад Өндөр зултай гагцхүү хар азарга л уралдана гэдгийг ойлгосон хашир уяач өмнөх жилийн наадамд түрүүлсэн Г.Батхүүгийн Толин хул, 1994 оны наадамд түрүүлсэн Цолмон халтар, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн зүйлийн даншигт түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн хонгор зэрэг нэг уяаны дөрвөн лут азаргаар Ц.Сандагдоржийн хар азаргыг ээлжлэн тэлүүлсээр Зул хонгороо татаатай сул давхиулан түрүүлгэж байсаң. Уяачийн нарийн ухаан гэдэг энә байх. М.Данзанням гуайн дараа үед гарч ирсэн алдартай уяачдын нэг яах аргагүй Дамдинсүрэнгийн Гарамжав гуай.
Тәрхүү саЙхан уяачийн эрдмийг хүүхдүүд нь өвлөн авч, 1999 онд том хүү Г.Сандуйжав нь хээр азаргаа хол тасархай түрүүлгэн аавынхаа шийр хатаах уяач болохоо харуулж өдгөө тод манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртээд байна. Мөн алдарт уяач Г.Ганбат, төрсен ах улсын начин Г.Ганхүү бүгд л аавынхаа эрдмийг өвлөн авч хурд хургасан уяандаа хийморь дэврээж түмэн олноо баярлуулж байна. 1981 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Төмөр замын өртөөний Дамдинхүүгийн Түвдэн их нас, соёолон, хязаалан насны морьдоо түрүүлгэж нэг жил гурван түрүү хүртэн сайхан амжилт тогтоож байсан. Самсаа шархирч, хөлс тоосны үнэр сэтгэлд нэвчсэн энэ наадмууд санаанаас үл гарна. Сүүлийн жилүүдэд тод манлай уяач Д.Онон, Э.Эрдэнэчулуун, Ц.Дулам-сүрэн нар гойд сайхан наадаж байгаа. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ой, дөнгөж дараа нь болсон шигшмэл хурдан хүлгүүдийн Их хурд уралдаанд тод манлай уяач Дамбадаржаагийн Онон аварга хээрийгээ давхар уяагаар түрүүлгэсэн билээ. Нэг хэсэг ард түмний маань дунд улсад хоёр түрүүлж гурав айрагдсан Партизаны Цоогийн . Доржсүрэнгийн хээр, гурав дараалан түрүүлсэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын алдарт уяач Ханддоржийн хонгор халзан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Долгорын Ганбаатарын хүрэн халзан, улсад хоёр түрүүлсэн тод манлай уяач Д.Түвдэнгийн алаг, Занабазарын ой, Завадамдины наадамд магнайдсан алдарт Гомбо-Очирын саарал, Cap хайрхны даншиг зэрэг бүсийн наадмуудад олон түрүүлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Туяагийн халиун, Сүхбаатарын Түвшин-ширээгийн Жамбалын Шувуугийн хээр, Увс аймгийн Өндөрхангай сумын Дамдингийн оодон хээр, Анхны Их хурдад түрүүлсэн Төв аймгийн Угтаал цайдам сумын ШЛхүндэвийн хонгор зэрэг хүлгүүд амнаас ам дамжин яригдсаар. Энэ жилийн, наадмын азарганы уралдаанд тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга, улсад хоёр аман хүзүүдээд байгаа Д.Ононгийн уяаны Г.Алтангэрзлийн хүрэн, өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн Макс группын Д.Цэрэнжигмэдийн саарал, Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн их даншиг наадамд түрүүлсэн Макс группын Д.Ганбаатарын жигуүр хул, өнгөрсөн жил улсад айрагдаж, Өндөр гэгээний даншигт аман хүзүүдсэн Архангайн Төвшрүүлэх сумын Б.Жаргалсайханы эрэмгий хээр, 2004 оны Их хурдад зургаа, Өндөр гэгээний даншиг наадамд гуравт давхисан Сэлэнгийн Б.Эрдэнэгэрэлийн бор, 2004 онд соёолондоо улсын наадамд түрүүлж байсан Б.Содномцогийн бор, Иточу корпорацийн Т.Энхбатын наран шарга зэргийг айраг түрүү хүртэх болов уу гэж харж байгаа бол их насанд тод манлай уяач Г.Сандуйжавын уяа сойлгыг нь тааруулж, 2004 оны улсын наадам, Ал.тан-Овооны тахилгад түрүүлсэн Ч.Улаан гишүүний аварга зээрд, 2004 оны Их хурдад түрүүлсэн Сэлэнгийн Б.Эрдэнэгэрэлийн зээрд, соёолондоо улсад түрүүлж, өнгөрсөн жил гуравт давхисан Т.Энх-тайваны гоё халиун, өнгөрсөн жилийн тод магнай Увс аймгийн Өндөрхангай сумын Цэрэнжээгийн шар хээр, тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн уяа сойлгыг нь тааруулж Өндөр гэгээний 370 жилийн ойд түрүүлсэн Иточу-гийн Т.Энхбатын асгат бор, 2005 оны улсын наадам, Өндөр гэгээний даншигт айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Ч.Сугарын хар алаг, тод манлай уяач Д.Даваахүүгийн уясан Ажнай-н Д.Дагва-доржийн согоо хээр зэрэг олон сайхан хурдан хүлгийг нэрлэж суугаа. Энэ жилийн наадмаар айргийн тавд давхих азарга гээд нэрлэхэд 20 гараад явчихаж байна. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь зэрэг дөрвөн аймгаас бусад бүх аймаг сумдын уяачид ирж 800 жилийн түүхт ойдоо хурдан хүлгийнхээ тоосыг өргөх нь. Энэ жилийн наадамд зургаан насны 4000 орчим ажнай хүлэг уралдах урьдчилсан тооцоо гарч байна. Хэнтий, Сүхбаатар чигийн морьд тун өнгөтэй байгаа. Сүхбаатар аймгийн уяачид нэгдсэн зохион байгуулалттай олон гал болон ирж алдарт уяач Ц.Онгуугаар ахлуулсан галынхан Хүй долоон худагт буудаллаж морьдоо сунгаж байна. Өдөр өнжилгүй цэнхэр хөшиг татан бороо намирч, газар тэнгэрийн өнгө, морьдын тоосонд солонгорох дэлгэр сайхан наадам. Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойдоо хүн бүхэн өнгөтэй сайхан наадаж, уясан морь болгон нь айраг турүү хүртэн наадмын босгон дээр унага бүхэн босоо төрөх төгөлдер ерөөл өргөмүү. Нар, хур тэгширсэн цаг, монгол наадам айсуй…

(Өнөөдрийн монгол 130/300)
Н.ТУЛГАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button