М.Энхболд муурын сүүлээр оролдов уу?

Мань эр өмнөх засгаа огцруулах гэж үргэлж уулгалан довтолдог байсныг хүмүүс санаж байгаа. Харин саяхан үндэсний эв нэгдлиин хэмээх гоё нэртэй Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үед огцрохын зовлон үзсэн мань Элбэгээ л Засгийн газрыг огцруулах хэрэггүй хэмээн байр сууриа илэрхийлж, юу юугүй засгаа огцруулаад хаячихъя хэмээн хөөрсөн хэсгийг эргэлзүүлж орхисон. Адилхан аавын хүүхдүүд ажиллаад үзэг гэсэн түүний ууч сэтгэлийн хариуд М.Энхболд сөрөг сурталчилгаа хийж хариу барьсан нь ийнхүү дүгнэхэд хүргэжээ. АН-ын даргыг америк нөхдийнхөө урилгаар лекц уншиж явах зуур МАХН, АН-ын даргын амны хайрцагаар тоглолт хийсэн гэх. Yүнийгээ орой бүр телевизүүдээр цацаж, FM-ээр ч нэвтрүүлж, сонинуудад төлбөртэй нийтэлжээ. Сөрөг сурталчилгаагаа Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг мэхэлж олсон мөнгөөр санхүүжүүлсэн гэж АН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Баатархуяг сэтгүүлчдэд ярив.

АН-ын дарга Сайн байцгаана уу, монгол ахан дүүсээ гэж би хүмүүсийг хашгируулна гэж хэлсэн хэмээн тэрбээр тайлбарласан юм. Намын дарга нь
хошгируулна гэдэг хэллэгийг ард түмэнд хаяглаж хэрэглэхээргүй буурь суурьтай хүн төдийгүй телевизийн камеруудын өмнө ямар ч улс төрч ингэж хэлэхгүй гэж тэр хэллээ. А, О үсгийн дуудлага дээр тоглолт хийлээ гэж МАХН-ыг бас буруутгаад авсан. Харин үүний дараа ТВ-9 телевизээр хашги­руулна хошгируулна гэдэг ижил утгатай үг хэмээн ха­риу барьсан. АН цаашид ч хүмүүсийг хашгируулах бөгөөд харин МАХН ард түмнийг жинхэнээсээ хошгоруулсан барим-тыг дэлгэн тавих болно хэ­мээн А.Баатархуяг амалж байна

Өдрийн сонин 175 /2309/

Ш.Цогт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button