Ч.Улаан Бусдыг гүжирдэж таашаал авдаг гаж хүмүүс олширлоо

-Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.5 сая ам.долларыг Япон руу шилжүүлсэн байна. Тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар нийлээд мөнгө угаачихав уу, эсвэл Сэлэнгийн Төмөртэйн ордыг Хятадын хөрөнгө оруулалтад өгөх өөрийн хувьцаа болгочихов уу гэсэн утгатай нийтлэл гарчээ. Энэ талаар нэр холбогдсон хүмүүсээс өөрсдийн үгийг сонсмоор байна гэсэн хүсэлтийг ушигчид утсаар болон бичгээр ирүүлж байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Энэ ийм учиртай. Монгол Улсын Засгийн газар Япон руу мөнгө шилжүүлээгүй. Яагаад ийм асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан бэ гэхээр бүр 1990 онд хар төмөрлөгийн үйлдвэрийг барьж байх үед Японы Иточу корпорацитай гурван гэрээ хийсэн байдаг. Тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтэн ажиллуулах болон хамтран ажиллах тухай. Ингээд энэ үйлдвэр 1995 онд ашиглалтад орсон.
Японы тал гэрээгээ биелүүлж, үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Монголын тал гэрээний дагуу төлбөрөө хийсэн ч Японы зөвлөх мэргэжилтэнг ажиллуулах гэрээний төлбөрийг барагдуулаагүй байсан. Иймээс 1996 онд Засгийн газрын хуралдаанаар ороод, энэ гэрээгээ биелүүлье. Гэхдээ хар төмөрлөгийн үйлдвэр өөрөө хий гэсэн шийдвэр гарсан боловч өөрөө төлбөрөө хийж чадаагүй.
Үйл ажиллагаа доголдож, заримдаа зогсож, хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байсан, юун толбөр хийхтэ.й манатай. Ингээд хоёр сая гаруй ам.долларын төлбөр үлд-чихсэн, үйлдвэр нь ашиглалтад орчихсон байдаг. Улмаар энэ нь Япон-Монголын хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар дагуулахад хүрсэн. Бас түүхтэй. Төлбөрөө барагдуулаагүйн улмаас Дарханы шүүхэд хандсан юм билээ.
Үйлдвэр болохоор бид энэ төлбөрийг барагдуулахгүй гэж заргалдсан байдаг. Шүүх авч үзээд олон улсын гэрээнд зааснаа биелүүлэх нь зүйтэй, төлбөрөө төл гэсэн шийдвэр гаргасан. 2003 онд Японы жижиг, дунд үйлдвэрийн эздийн холбооны ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахдаа Ерөнхий сайдтай уулзаад, энэ асуудал Японы хөрөнгө оруулагчдад ч сөрөг дохио өгөөд байна, танай Засгийн газар энэ өрөө барагдуулна уу гэдэг талаар сөхөж ярьсан. Дараа нь 2003 оны сүүлчээр Ерөнхий сайд Японд айлчлах байсан. Тэгэхлээр хоёр орны төрийн тэргүүнүүд айлчлахын өмнө ийм асуудлыг шийдээгүй байх нь зохимжгүй. Нөгөө талаасаа Япон бол манай онцгой түнш. Хамгийн том хандивлагч, хөрөнгө оруулагч, бид тэндээс байнга зээл, тусламж хүсдэг. Тийм учраас ерөнхий сайдын айлчлалын өмнө энэ асуудлыг нэг тийш шийдэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болж би асуудлыг танилцуулсан. Энэ бол Сангийн сайдын үүрэг. Ингэхдээ ил тод ярилцаад, танхимаар хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Японы өрийг барагдуулахад Засгийн газраас дэмжиж, хар төмөрлөгийн үйлдвэрт төсвөөс зээл олгож туслая. Гэрээний үндсэн дээр тус үйлдвэрээс мөнгийг гаргуулж, төсөвт оруулъя гэсэн. Ингээд төсвийн зээл өгсөн, графикийн дагуу төлөгдөөд явж байгаа. Энэ асуудал нууц ч биш, бүх зүйл хуулийн дагуу явсан. Дээр дурьдсан хардлага, сэрдлэг ор үндэсгүй. Засгийн газар Японы талтай шууд төлбөр тооцоо хийгээгүй. Зөвхөн Монголын хоо үйлдвэртэй гэрээ байгуулж зээл өгч тусласан.

-Энэ асуудлыг таныг Японд эмчлүүлэхээр явсан асуудалтай холбож бичсэн байсан.
-Би Японд 2003 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдын айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж явсан. Харин эмчлүүлэх шалтгаанаар 2005 оны арванхоёрдугаар сарын 25-нд явсан шүү дээ. Энэ нийтлэл ерөөсөө зохиомол юм.

-Төрийн мөнгийг угаасан гэж тодорхойлсон байсан.
-Төрийн мөнгийг угаана гэж юу байхав. Харин төсвийн мөнгийг зувчуулна гэж байдаг. Жишээ нь Түвдэндорж Батлах хамгаалахын сайд байхдаа тушаал гаргаад төсвийн мөнгөөр 30 жил хэрэглэх хэмжээний эрээн даавуу авчихсан байсан. Монголын армийн 30 жил хэрэглэх нөөц гэхээр ямар хэмжээ байх вэ, бод л доо. Энэ бол зүгээр л үндэстэй, үндэсгүй шалтгаанаар Төрийн тэргүүн рүү аймшиггүй дайрч байгаа хэрэг. Хэрэв заргалдвал маш хүнд яланд хүнийг холбогдуулан гүтгээд, мэдээллийн хэрэгслээр цац-сан гэдэгтээ хуулийн хариуцлага хүлээх нь гарцаагүй. Саяхан бас нэгэн сонинд намайг морио түрүүлбэл уяачдаа Ланд Круйзер машин авч өгье гэсэн гээд мэдээлсэн. Ингэж хэлэх нь байтугай бодоо ч үгүй юмыг бичих юм.
800 жилийн ойд морио уралдуулна гэдэг нэр хүндийн асуудал, цөөн тохиох хувь заяа. Ямар амжилт гарахыг урьдчилан хэлэхэд хэцүү ч сэтгэл гаргаж оролцож байгаа нь сайхан юм. Нас насанд л 2-3 хурдаа сойж байгаа, шигшиж байгаад уралдуулна. Төрийн наадмаа хүндэлж, хамгийн еайн гэсэн морьдоо уралдуулна. Энэ жил бороо хуртай, дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна.

-Бөх хэр сонирхдог вэ?
-Бөх морь хоёр давхацчихдаг юм даа. Тэгэхлээр би морийг нь нэгдүгээрт тавьчихдаг. Гэхдээ үзүүр түрүүний бөхийг харалгүй яахав. Ямар нэг будлиангүй, найраа, наймаагүй, хэл амгүй, шударга сайхан наадаасай.

-Таны наадмын гоёог сонирхож болох уу. Ерөнхийлөгчийг дээл өмсөхөөр феодал маягийн урт шар дээл өмслөө гээд гоочлох болж. Ингээд үндэсний хувцсаа өмсөхөөр буруутах гээд байх юм, төрийн хүмүүс наадамдаа яаж гоёх ёстой юм бол?
-Төрийн хүмүүс наадмаар тэгж хувцасла гээд заачихсан юм байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд бол төрийн ёслолын нарийн дүрэм журамтай. Бидний хувьд бол Монгол Үндэсний баяраараа үндэсний хувцсаа өмсөж болохгүй бол юу өмсөх юм бэ. Тиймээс би наадмаар албан ёсны арга хэмжээнд монгол дээлтэй оролцохыг зөв гәж үзэж байгаа. Дараа нь чөлөөтэй хувцсаа өмеч болно шүү дээ. Өдөржин дээлтэй сууна гэвэл халуунд хэцүү. Мань мэтийн морь, мал гэдэг улс урт дээл өмсөөд морины хойноос гүйж явах бүр хэцүү. Аль алийг нь тохируулж тааруулж өмсөх нь чөлөөтэй.

-Наадмаа, их ойгоо угтеан том бэлэг гэвэл шинээр төрсөн хүухэд, шинэ гэр бүлд олгох мөнгийг энэ сараас эхлэн олгохоор бол сон. Үүнийг хэрэгжүүлэхэд төсөвт ихээхэн хүндрэлтэй байгаа нь мэдээнс. Энэ талаар тодруулбал?
-Ер нь төсөвт маш том ачаалал ирж байгаа нь ойлгомжтой. Энэ бол үнэхээр их зориг гаргаж, бүсээ чангалж байж шийдсэн арга хэмжээ. Энгийнээр зүйрлэвэл, наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад л хийж байгаа ажил. Өнөөгийн манай эдийн засгийн боломжоос давсан арга хэмжээ боловч нэгэнт ард түмэндээ зориулж шийдэж байгаа учраас түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлвв ажиллана. Өөр арга байхгүй. Тэгэхээр энэ бол төр, засаг өөртөө их том үүрэг, хариуцлага хүлээж авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьд урьдынхаас илүү ачаалалтай ажиллаҗ, ихийг бүтээхгүй бол энэ нь эргээд Монголын эдийн засаг, санхүүг бүрэн устгаж ч чадах айхавтар арга хэмжээ. Тэгэхлээр төр ч том зориг гаргалаа, ард иргэд ч том дэмжлэг авлаа. Ард иргэд ч төрөө дэмжиж, хүрээлж, төр нь ард түмнийхээ төлөө зүтгэж энэ боломжийг бий болгоно. Түүнээс биш боломж өнөөдөр бий болоогүй шүү. Зүгээр нэг амлаад, шийдвэр гаргаснаар мөнгө бий болдоггүй. Үүний төлөө ажиллах, бүтээх ёстой.

-Наадмын өмнө Засгийн газрыг огцруулах гэж байгаа тухай мэдээлэх боллоо.
-Үргэлж хүмүүсийг сэртхийлгэж, цочоож байж гаж таашаал авдаг хүмүүс олширч байна. Уг нь энэ ойгоо бүгдээрээ сэтгэл амар, баяр баясгалантай, хийсэн бүтээснээрээ бахархсан, хийх зорилгоо ярьсан ийм байдалтай угтаж баярлавал сайн сан. Ингэж баярлаасай гэж хүсч байна.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button