Yндэсний баяр наадмаар замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ

Иймээс замын хөдөлгөөнд оролцох авто машины тоо урьд жилүүдийнхээс өсч 80 мянгад хүрэх тооцоог Замын цагдаагийн газар гаргасан байна. Тэр дундаа Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн чиглэлд автомашины хөдөлгөөн ихсэх аж. Иймд Замын цагдаагийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөв хоногийн турш ажиллах бөгөөд хөдөлгөөний дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгсэлүүдэд тусгай зөвшөөрөл олгох юм байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байрлах автомашины тоо цөөн байх бөгөөд зөвшөөрлийн нэвтрэх бичиг нь 2-20 мянган төгрөг байх ажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн авто замын хөдөлгөөнд олгох тусгай зөвшөөрлийн талаар

А зөвшөөрөл Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад зүүн гар тийш эргэж А талбайд хүрч байрлана. Yнэ 20000.

Б зөвшөөрөл Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад зүүн гар тийш эргэж Б талбайд хүрч байрлана. Yнэ 15000.

Д зөвшөөрөл Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад зүүн гар тийш эргэж Д талбайд хүрч байрлана. Yнэ 20000.

Г зөвшөөрөл Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Олимпийн гудамжаар явж төмөр замын гарам, дунд голын гүүрээр гараад баруун гар тийш эргээд Г талбайд хүрч байрлана. Yнэ 8000 төгрөг.

Хүй долоон худагт олгох авто машины зөвшөөрөл


М хөх зөвшөөрөл Хурдан морины барианы газар очихдоо 22-ын товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөх Шар хөвийн дөрөлжөөр өгсөн тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж заагдсан хөх өнгийн М талбайд ирж зогсоно. Yнэ 10000 төгрөг.
Y ягаан зөвшөөрөл Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад зүүн гар тийш эргэж Жуулчин Y талбайд хүрч хүнээ буулгаад буцаж гарна. Хурдан морины барианы газар очихдоо 22-ын товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөн тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж заагдсан хөх өнгийн М талбайд ирж зогсоно.

Y ногоон зөвшөөрөл Хурдан морины барианы газар очихдоо 22-ын товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөн тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж заагдсан хөх өнгийн Y талбайд ирж зогсоно.
Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Олимпийн гудамжаар явж төмөр замын гарам, дунд голын гүүрээр гараад баруун гар тийш салж заагдсан хөх өнгийн М талбайд ирж зогсоно.

М шар зөвшөөрөл Хурдан морины барианы газар очихдоо 22-ын товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөн тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж заагдсан шар өнгийн М талбайд ирж зогсоно. Yнэ 2000 төгрөг.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС
ДАРААХЬ СЭРЭМЖЛYYЛГИЙГ ХYРГЭЖ БАЙНА

-Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

-Замын хөдөлгөөний дүрэм журмаа ягштал биелүүлж хөдөлгөөндөө зөв соёлтой оролцохыг анхааруулж байна.
Мөн та хаагуур яаж явахаа мэдэхгүй бол замын цагдаа нараас бүх мэдээллийг авч болох аж.

Зууны мэдээ сонин 168, 169 /2304, 2305/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button