Оддын хувийн амьдрал

-Сэтгэлд таалагдсан хүнээсээ бусдыг харах хэрэггүй гэдэг үгтэй санал нийлэх үү?
-Хайр сэтгэлийн хэмжүүр мөнгө болчихсон нь нууц байхаа больчихсон юм биш үү?
-Амраг сэтгэлээр хайрласан хүн нь гэнэт сэтгэлээ хувиргаж, нийцгүй аашилж эхлэвэл яах вэ? гэсэн асуулт тавьсан юм.

Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго
-Үнэхээр хайрлаж, дурласан амрагаа олчихсон тохиолдолд бусад хүмүүс тийм ч сайхан харагдахаа больчихдог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, дурлал сохор болгодог гэсэн үг л дээ. Гэхдээ сэтгэл зүрхэндээ хаирласан хүнтэй байлаа гээд бусдыг тоохоо болино гэж юу л бол. Тэртээ, тэргүй хайраа өөр хүнд өгчихсөн юм чинь сайхан үерхэж, нөхөрлөсөн хүмүүстэй харилцах нь буруу гэж үү
-Яалаа гэж дээ. Юм бүхнийг мөнгөөр хэмжээд байвал амьдрал утгаа алдана. Тэр тусмаа, хоёр биенээ хэтэвчин дэх хэдээр нь хэмжиж, харилцаад байх юм бол хайр сэтгэлииг магтан дуулаад ч хэрэггүй байх. Хэрвээ мөнгөнд нь болоод хүнтэй ханиллаа гэхэд үнэн сэтгэлээсээ хайрлаж чадахгүй шуү дээ. Тэр хүнд ч гэсэи мөнгийг нь шохоорхож ирсэн сайхан бүсгүй өөрийг нь үнэнчээр хайрлаж чадахгүйг мэдсээр байж ханилна гэдэг ч… Гэхдээ хэн нэг нь илүү их мөнгөтэй байсан ч жинхэнэ дурлалаар холбогдсон хосууд зөндөө л байгаа байх.
-Гайхсан ч ил гаргахгүй. Ааш зангаа хувиргаад, надтай байхаасаа татгалзаад ирэх мөч хүртэл нь түүнд сэтгэлээсээ хандана даа. Түр зуурын шохоорхлоос болоод алдаж эндэх явдал амьдралд бишгүй тохиолддог зүйл. Гэхдээ хайртыгаа иймэрхүү алдаа гаргахгүй байх гэдэгт итгэдэг.

ХУРД хамтлагийн дуучин Б.ТӨМӨРЦОГ

-Юу гэсэн үг вэ, харалгүй яах юм. Хайртай юм чинь гээд гәнцхан хүн рүү л хараад байх юмуу. Тэгээд ч Сайхны өмнө харц буруугүй гэдэг биз дээ.
Ямар харсан хүн бүртээ л сэтгэл зүрхээ өгчихөж байгаа биш. Яахав, хайртай хүнээсээ өөр илүү харах явдал тохиолддог уу гэвэл үгүй гэх байх. Зүрхээ хуваалтай нь биш, нэгийг хаирласан мөртлөө өөр нэгэн рүү дахиад сэтгэл алдрана гэдэг байж болох уу. Гэхдээ яг одоохондоо хайр сэтгэлтэйгээ учирч амжаагүй
яваа болохоор хэлж мэдэхгүй л байна шүү.
-Хэн мөнгөөр хэмжээд байгаа юм бол. Мөнгөөр хэмждэг болчихсон гэж үздэг хүн байж болно. Өөрийнхөө бүх зүйл, тэр ч бүү хәл дотоод ертөнцөө хүртэл мөнгөөр хэмжээд, бусдад худалдаад явдаг хүн ховор болов уу. Тийм болохоор бух хүнийг ингэж хамруулж үзэх хэрэггүй.
-Мэдээж, гайхна. Учир шалтгааныг нь тодруулахгүйгээр эсэн бусын юм бодоод байх утгагүй байлгүй. Хэрвээ надаас сэтгэл буруулсан бол гаднаас нь харахад л андашгүй мэдэгдэнэ шүү дээ.

Дуучин Б.Энхмэнд
-Нийлэх байх аа. Хайртай хүнтэйгээ явж байхад сайхан залуу хажуугаар зөрж өнгөрөх юм бол, хоёулаа л харна шүү дээ. Түүнээс биш, хань нөхөртэй мөртлөө өөр нэгэнд дурлаж гүйгээд байхгүй шүү. Би Илүү харж, билүү долоосон занд дургүй. Тогтворгүй зантай, туйлбаргуй хүмүүс л өөрийхөө хайр сэтгэлд ингэж хайнга хандах болов уу.
-Мөнгөөр хэмждэг хүмүүс байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд лав биш. Охид маань хэтэрхий сул дорой, арчаагүй зантай болоод байгаа нь ажиглагддаг.
Өөрийнхөө хүчээр олж авах тэр зүйлийг бусдаас бэлэнчлэх сэтгэлгээтэй бәйх муухай. Үүнийг л тэд ухаараасай.
-Гомдоно шүү. Хамаг итгэл, сэтгэлииг минь эзэмдчихээд нүүр буруулна гэвэл бүтэхгүй. Өөрийнхөө алдааг тооцохоос илүү түүний сэтгэлийн орон зайг судална.

(
Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button