Муу эр хүн гэж байдаггүй

Эрчүүдийн талаар түүнтэй ярилцсанаа толилуулья.

-Сайхан залуу гэж таныхаар ямар байх ёстой вэ?
-Цэвэрч нямбай, ухаалаг, ноён нуруу сайтай залууг сайхан залуу гэнэ. Эр хүний бүхий л сайн сайхан чанаруудыг шингээсэн хүн ямар ч бүсгүйд таалагддаг шүү дээ.

-Эр хүний юуг нь түрүүлж хардаг вэ?
-Нүдийг нь. Царайлаг, хөөхөн байхаас илүү хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг зүйл бол нүд. Ялангуяа, сайхан сэтгэлтэй хүний нүд дандаа гэрэлтэж явдаг байх гэж боддог юм. Тэгээд ч Нүд сэтгэлийн толь гэж ярилцдаг шүү дээ.

-Өнөөдөр эрчүүдийн маань ноён нуруу ямархуу байгаа бол оо?
-Өөртөө зорилго тавьж, амьдралынхаа төлөө тууштай хандаж чаддаг эрчүүд олон бий. Тэд аливаа асуудалд өөрийн байр сууринаас ноён нуруутай хандаж чаддаг. Харин өөрийгөө гаргуунд нь хаяж, амьдралаараа тоглосон сэтгэлийн тэнхээгүй залуус мэр сэр байдагт харамсаж явдаг юм. Уул шиг нөмөртэй хэрнээ уяхан хүмүүс шүү дээ, тэд. Алдааг нь ухааруулж, бодол санааг нь чиглүүлээд явах юм бол муу эр хүн гэж байдаггүй.

-Тийм бол сэтгэлдээ тохирсон найз залуутай болсон уу?
-Болсон. Насаар дүү хэдий ч ухаалаг, сайн залуу бий. Хайрлаж, итгэсэн хүнээ олсон гэж бодож байгаа.

-Тэднийг сайхан үгээр урамшуулбал?
-Энгэрт нь түшиглэж, ухаанд нь сөгдөм энгүй нөмөртэй бурхад гэж хэлмээр байна.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button