засгийн газрын хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Европын Холбоотой явуулж байгаа худалдааны нийт эргэлтийн 40 гаруй хувь нь зөвхөн тул улсад ноогддог. Энэ нь манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байна гэж Ерөнхий сайд онцлон, дэлхийн улс орнуудтай хамтран тэмдэглэж байгаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт зочдын нэг болж хүрэлцэн ирсэнд нь ноён Эндрюд талархал илэрхийллээ. Энэ оны есдүгээр сард болох хандивлагчдын зөвлөгөөнд Их Британи Улс идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд дурдаад, Монголын сайхан оронд тавтай морилохыг урив.

Шведийн Элчин сайд Ерөнхий сайдынхаа элчээр Их ойд хүрэлцэн иржээ

Манай улс Шведийн Вант Улстай дипломат харилцаа тогтоогоод 40 шахам жил болж байна. Энэ хугацаанд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд сүүлийн 15 жилд харилцаа улам идэвхжин Монголд өрнөсөн ардчилсан шинэчлэлийг тус улс анхнаас нь дэмжин тусалж байсан юм. Шведийн Засгийн газраас жил бүр 3.0-3.5 сая долларын дэмлэг туслалцаа үзүүлж байдагт талархалтай байдгаа Ерөнхий сайд М.Энхболд тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Борье Люнгренийг хүлээн авч уулзахдаа тэмдэглэв. Хамгийн сүүлд гэхэд Шведийн Засгийн газар байгаль хамгаалах болон усны чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөртөө Монгол Улсыг хамруулан шийдвэр гаргаад байгаад Ерөнхний сайд талархал дэвшүүллээ.

Ноён Борье Люнгрен Шведийн Вант Улсын Эрхэмсэг Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн элчээр Их Монгол Улсын 800 жилийн ойн хүндэт зочин болж хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн орны Засгийн газрын тэргүүний халуун дотно мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад, төрийн болон төрийн бус байгууллагуудын, иргэд аж ахуйн нэгжийн шууд харилцаа, хамтын ажиллагаа ч бүх талаар сайн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монголтой явуулж ирсэн Шведийн хамтын ажиллагааны бодлого нь институтуудын бий болгоход чиглэж байсныг Элчин сайд дурдаж, энэ зорилт хангалттай хэрэгжсэн гэж дүгнэж байна гэлээ.

Туркийн Їндэсний хурлын дэд дарга амлалт өгөв

Туркийн Їндэсний Хурал сүүлийн хуралдаанаараа Монголтой явуулах харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталсан байна. Энэ асуудалд Туркийн парламент дахь эрх баригч болон сөрөг хүчний гишүүд байсныг Туркийн Їндэсний Хурлын дэд дарга, ноён С.Яакут Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдтой уулзахдаа онцолж байв.

Монгол-Туркийн харилцааны асуудалд Туркийн ард түмэн нийтээрээ анхаарал тавьдгийн илрэл гэж ноён С.Яакутын дээрх мэдээллийг дүгнэж буйгаа Ерөнхий сайд дурдаад, эртний түүхэн харилцаа холбоотой тус улс Их Монгол Улс байгуулагдсаны ойтой холбогдуулан НЇБ-аас гаргасан тогтоолын хамтран санаачлагчаар оролцсонд гүн талархалтай байгаагаа илэрхийллээ. Саяхан Туркийн Ерөнхий сайд өөрийн оронд айлчлахын урьсан урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн. 2005 онд манай улсад хийсэн түүний айлчлал хоёр орны харилцааны шийнэ хуудсыг нээсэн гэж Ерөнхий сайд дүгнээд, энэ айлчлалаас хойш Туркэд суралцах монгол оюутны тоо хоёр дахин өссөн шүү гэлээ. Мөн Хархорин, Хөшөө цайдмын чиглэлд барьж байгаа авто замын ажил дуусч байгааг мэдээлээд, энэ зам Монголын соёлд Туркийн Засгийн газраас оруулсан томоохон хөрөнгө оруулалт болж буйг чухалчлав.

Туркийн Їндэсний хурлын дэд дарга Ерөнхий сайдад болон Монголын нийт ард түмэнд олон олон сайхан 800 зуун жилүүдийг тэмдэглээрэй гэж хүсэн ерөөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийх айлчлал харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр тэмдэглээд, өвөг дээдсийнхээ өлгий нутаг Монголын сайхан оронд хүрэлцэн ирсэндээ сэтгэл догдлон баярлаж буйгаа илэрхийлэв.

Наадмын хоёр дахь өдөр ноён С.Яакут тэргүүтэй Туркийн төлөөлөгчид Орхоны хөндий дэхь хөшөө дурсгалууд, Туркийн буцалтгүй тусламжийн авто замыг үзэх аж. Уулзалтын төгсгөлд ноён С.Яакут Їндэсний Хурлыг төлөөлөн айлчилж байгаагийн хувьд Туркийн парламентаас хоёр орны харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа амлав.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба
2006.07.10

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button