Эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болно

-Халуун бууруулах хамгийн сайн механик арга бол хүйтэн жин тавих, спиртэн арчилт хийх. Гэтэл манайхан парацетамолыг өргөн хэрэглэдэг. Хүүхдэд тохирсон тунгаар нь өгдөггүй, өгчихөөд халуун буух хугацааг нь хүлээлгүй ойр ойрхон өгдөг, мөн дээрээс нь нэмж анальгин, аспирин өгчихдөг. Энэ нь цусны бүлэгнэлтийг багасгаж, цус гоожимтгой болгодог. Мөн элгэнд нөлөөлж хордуулдаг.
Хүүхдэдээ парацетамол, аспирин, амидопириний уусмалыг замбараагүй уулгаснаас эмийн хордлогод оруулдаг. Тухайн хүүхдэд хоногт хэрэглэж болох эм, витамины тун гэж байдаг. Хэтрүүлбэл хор болно. Манай тасагт жилдээ яаралтай тусламжаар 400-гаад хүүхдэд яаралтай тусламж үзүүлдэг юм. Тэдгээрийн ихэнхийг хурц хордолтуудын тохиолдол эзэлдэг бөгөөд эмийн хордлого зонхилох байрт байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button