Yндэсний бөх ХХ зуунд

Тэдний нэг бол бөх сонирхогч Ч.Дэмбэрэлням юм. Тэрээр 1967 оноос улсын баяр наадмын бөхийн барилдааныг радиогоор сонсч тэмдэглэл хөтөлж иржээ. Ч.Дэмбэрэл өөрийн хувийн тэмдэглэлээ Ц.Бат-Очирын Yндэсний бөх 55 жилд, Yндэсний бөх 70 жилд бүтээлээс баяжуулан ирсэн байна. Түүний бичсэн эл тэмдэглэлд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүд даваа бүрт хэнийг амлаж, хэнд амлагдаж, хэнтэй тунаж барилдсанаас үндэслэн хамгийн олон удаа шөвшөрсөн, хамгийн олон удаа тунасан, нэгэн цаг үед төрсөн алдарт бөхчүүд хоорондоо хэдэн удаа таарч хэд давж, хэд унасан зэргийг түүвэрлэн Yндэсний бөх ХХ зуунд номдоо дэлгэрэнгүй нийтэлжээ. Мөн уншигч та энэ номоос ХХ зууны 100 жилийн наадмын хийгээд XXI зууны эхний таван наадамд шөвгөрсөн, бөхчүүдийн амжилтыг хүснэгтлэн харуулсныг, тэдний барилдааны тухай олон тоо баримтыг сонирхолтойгоор өгүүлснийг уншиж болно. Мөн наадам бүрийн гол онцлогийг сонирхон уншиж, шөвгөрсөн бөхчүүдийн гэрэл зургийг тольдон харах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button