Наадмаар 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрүүд амрахгүй

Худалдаа, үйлчилгээний ихэнх газар энэ сарын 11,12-нд амарна. Харин 24 цагийн үйлчилгээтэй хүнсний дэлгүүрүүд амралтгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах гэнэ. Мөн үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөх юм байна. Түүнчлэн гэр хорооллын цэвэр усны худгууд 11-ний өдөр бүтэн амарч, 12-ны өдрөөс ердийн үйлчилгээндээ орох аж. Харин цахилгааны хангамж 24 цагаар ажиллаж, нэмэгдэл засварын хэсэг үйлчилнэ. Цахилгаантай холбоотой дуудлага, гомдол саналыг 343004, 343048 дугаарын утсаар хүлээн авах юм байна.

Хүй долоон худагт 177 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээ энэ сарын 11-14-ний хооронд 08-22.30 цаг хүртэл ажиллах юм байна. Баярын үйлчилгээнд нийт 83 чиглэлд 908 тээврийн хэрэгсэл үйлчлэх гэнэ. 11-12-нд Шархад, Хайлааст, Чингэлтэй, Баянхошуу, Орбит, Баруун хүрээ, Таван шар, Улиастай, Дарь-Эх, Улаанхуаран, Бэлх, Зурагт, Зүүн Сэлбэ, Зүүн салаа, Долоон буудал, Дэнжийн 1000, Жигжид, Шарга морьт гэсэн 21 чиглэлээс нийт 196 автобус Төв цэнгэлдэх рүү орж үйлчлэх юм байна. Харин морь барианы газар уруу Төв цэнгэлдэх хүрээлэнгээс их багтаамжийн 15, хотын доторхи 24 чиглэлээс Хүй долоон худаг уруу бага багтаамжийн 152, Хүй долоон худаг дээр богино эргэлтээр 10, нийт 177 тээврийн хэрэгсэл ажиллах гэнэ. Түүнчлэн 11, 12, 13, 14-ний өдрүүдэд хот орчмын Шувуу, Био, Хонхор, Өлзийт, Налайх, Гачуурт чиглэлд 29, зуслангийн үйлчилгээнд 58 тээврийн хэрэгсэл явах юм байна.

Худалдаа, үйлчилгээний газруудын баярын үйлчилгээний өдөр цагийн хуваарийг үзнэ үү.

* Хүнсний дэлгүүрүүд 9-10-ны өдөр 9.00-22.00 цаг хүртэл ажиллана. 11, 12-нд амарна. 13-ны өдрөөс цагийн хувиараар ажиллана.
* БОСА 10-1
6-ны өдрүүдэд 9.00-22.00 хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд амрахгүй.
* Миний дэлгүүр 10-13-ны өдрүүдэд 09-22 цаг хүртэл ажиллана. 14-нд амарна. 15-наас ердийн цагийн хуваариар ажиллана.
* Скай худалдааны төв 10, 11, 12, 13-ны өдрүүдэд 10.30-21.00 цаг хүртэл ажиллана. 14.15-нд амарна. 16-наас ердийн хувиараар ажиллана.
* Улсын их дэлгүүр 8, 9-ний өдрүүдэд 9.00-18.30 цаг хүртэл, 10, 13-нд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана, 11, 12-нд амарна. 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
* Наран туул худалдааны төв 9, 10-ны өдрүүдэд 10.00-19.00 цаг хүртэл ажиллана, 11, 12, 13, 14-нд амарна. 15-наас ердийн цагийн хуваариар ажиллана.
* Да хүрээ трейд техникийн зах 10-ны өдөр 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. 11, 12, 13, 14-нд амарна. 15-наас ердийн цагийн хуваариар ажиллана.
* Нийтийн үйлчилгээтэй зоогийн газар, кафе, гуанз, цайны газар, түргэн хоолны газрууд 10, 11, 12-нд ажиллана. 13-нд амарна. 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
* Үсчин, гоо сайхны газрууд 10-ны өдөр 09.00-16.00 цаг хүртэл ажиллана. 11, 12, 13, 14-нд амарна. 15-наас ердийн цагийн хуваариар ажиллана.
* Хархорин зах 10-ны өдөр 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. 11, 12, 13-нд амарна. 14-нөөс ердийн хувиараар ажиллана.
* Барс худалдааны төв 10-ны өдөр 8.00-14.00 цаг хүртэл ажиллана. 11, 12, 13-нд амарна. 14-нөөс ердийн цагийн хувиараар ажиллана.
* Баар, цэнгээний газрууд 11, 12, 13-ны өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. 14-нд амарна. 15-наас ердийн цагийн хуваариар ажиллана.

2006.07.8 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button