Ардын боловсролын алтан босго

Энэхүү ой нь Сонгино сумын 80 жилийн түүхэн баярт үйл явдалтай давхцаж буй ажээ. Номд Монголын уламжлалт гэрийн сургалтаас тэнхим, бага сургууль, бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролын тогтолцоонд дэвшин хөгжсөн түүх, ирээдүйн боловсролын хөгжлийн чиглэлийг дэлгэн харуулахыг зорьсон ажээ. Зохиолч Ц.Сайннямбуу туурвиж, тус сургуулийн захирлаар 21 жил ажилласан ахмад сурган хүмүүжүүлэгч С.Юндэндорж редакторлажээ.
Ном Хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс, Yндэсний соён гэгээрэл, Ирээдүй цагийн эхлэл, Өнгөрсөн үйл явдал үнэн түүх өгүүлнэ гэсэн дөрвөн бүлэгтэй, ахмад багш сурагчдын дурсамж, түүхэн ба хамтын зураг, багш сурагчдын яруу найраг ба хошин шогийн булантай ажээ.
Сургуулийн ойд зориулж түүхийн ном, Хөдөөний сургууль минь дуу, бэлгэдлийн тэмдэг (эмблема) шинээр бүтээж оруулснаараа онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button