Хакухо унах эрхгүй барилдах ёстой

Монголчуудын хувьд энэ сард Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойтой давхцаж наадмын налгар өдрүүд үндэсний болоод сумо бөхийн халуухан өдрүүдээр амьсгална. Хил дамнуулан сэтгэл хөөрлөө гаргах сумо барилдаанд энэ жил манайхан чамгүй анхаарал хандуулж байгаа. Тиймээ энэ бол Монголчуудын хувь хоёр дахь их аваргатай болох эсэхээ шийдэх халуун өдрүүд байж таараа.
Их аварга Асашёорюү зүүн жигүүрийг тэргүүлж, озэки Хакүхо озэки цолтнуудыг тэргүүлэн анх удаа барилдаж байна.

Өнгөрсөн барилдаануудад маш амжиллтай барилдсан Хакухо Мэргэжлийн Сумогийн холбооноос энэ удааагийн барилдаанд түрүүлэх албагүй ч 13 давчихвал ёкозүна цол олгохоо амлаад байгаа. Монголчууд дахин шинэхэн аварга төрүүлчихийн тулд телевизийн дэлгэцнээс салахгүй хэдэн өдрийг элээх байх. Тиймээс шинэхэн Озэки маань энэ удаагийн барилдаанд унах эрхгүй барилдах болж байгаа юм.

Өнгөрсөн барилдаануудад одтой хиймортой барилдаж түмэн олноо баярлуулсан түүнийг энэ удаа ч гэсэн сайхан барилдаж эзэн хааны цомыг дахин хүлээн авах тэр мөчийг хүлээх л үлдэж.
Энэ сарын барилдаанд нийт 35 Монгол бөхчүүд барилдаж байгаа нь энэ спорт манай оронд хэрхэн хөгжиж байгааг харуулах бизээ. Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ гарч байгаа эдгээр бөхчүүд бол олон олон шат шалгуурыг даван гарсан нь тодорхой. Түүний цаана түүнээс олон олон ирээдүйн сумочид хүлээж байгаа.
Японы Сумогийн энэ их амжилтын гарааг Монголчууддаа тавьж өгсөн Кёкүшюзанд талархахаас өөр аргагүй. Тэрээр Кёкүшюзан маань энэ удаагийн барилдаанд баруун жигүүрийн маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдаж байгаа. Кёкүшюзан хэдий олон жил барилдаж, ахмад бөхчүүдийн тоонд орж яваа ч хүч чадлыг үл алдаж, уран сайхан барилдаанаа үзүүлсээр байгаад Монгол түмэн хүндэтгэлтэй байдаг.
Энэ удаагийн барилдаанд Комусуби цол хүртээд байгаа Дашнямд ч бас ихээхэн найдлага тавьж байгаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button