Их Монголын бахархал

юугаар ч орлуулшгүй амьд бурхан мэт би-гээс үүдсэн Бид гэж ч байх бөлгөө. Хүн төрөлхтөн гагц үүнийг өөд нь дөвийлгөх гэж, дээш нь дэврүүлэх гэж л энэхэн бөөр алаг хорвоод бие, биедээ аархаж, арцаж амьдарнам бус уу?
Их Монголын энгүй их бахархал үүнээс л үүдмүү. Өдөөгдмүү, өширхмүү, өршөөгдмүү. Yл тоогдмуу. Yл үзэгдмүү. Ил харагдмуу. Илт мэдрэгдмүү. Эл бүхнийг үл өгүүлэн Их Монголын их бахархал энэ юм шүү гэж онгироод үзвэл яасан юм бэ?

ХYН ЧУЛУУ. Энэ чулууны тухай яривал олон зууны зовхины нулимсыг унагаж, зооны махыг барах болноо. Гагц хүй нэгдлээс салан ядан боолын талхинд богтлогдсон манай тооллоос өмнөх гэгдэх үеийнхнийг чулуун зэвсгээс нум сумтай, нутаг заагтай болгосон Хүннү их гүрний үеийн морьтон монголыг дэлхийд түүхийн өмнө ч, шүүхийн өмнө ч гэрчилж чадах аугаа гайхамшиг-Монголын бахархал хэмээн сэтгэмүү.

Хээр талын дунд торопх өнчин хүн чулуу

Хэнийг ч танина, харин өөрөө танигдахгүй

Хурмастын усаар унд хийнэ, нулимс ч унагана

Хувиршгүй үнэнийг үггүй хадгалж өөрийгөө нулимна.

Аяа ийм гайхамшиг, монгол бахархал гэж байх уу?

БОСОО БИЧИГ. Энэ бичгийн тухай эдүгээ эрдэмтэн мэргэд маргах ч үндэсгүй, матах ч мөчиргүй болтлоо өмнө нь өвдөг сөхөрч, өлмийд нь тэргүүн бөхийж язгуур гарваль нь яах аргагүй Монгол гээд мэхийж байна. Морин дэл дээр ч бичиж болдог, мордох зуураа ч ацагладаг, судар гэж бооход ч босоо байдаг, сунтаг гээд мөргөхөд ч босохоос аргагүй болгодог, даян дэлхийн олон хэлтний хөндлөн бичиг шиг хэлтгий биш, дайн тулаан, алив бүхэнд урвамтгай бус, давхил сайтай морь шиг даанч гүйцэгдэшгүй ураг бичиг. Энэ бол миний Монголын бахархал. Дайны түйрэн гэгдэж явсан Чингис хаан Даяарчлалын эцэг гэгдэх болсон өнөө цаг дор хөндлөн сэтгэдэг хүмүүний хаад-д хүслийг нь гүйцээх бичиг биш болой. Өчиг бас биш болой. Хэвтээ сэтгэлгээтэй улсаас хол явахыг босоо сэтгэлээсээ Чингис хаан ухаарч анх удаа төрийн бичиг болгожээ. Монгол босоо бичиг минь бидний нэгэн бахархал буюу. Yнэн төр байж. Туургат бор гэрийн хананы нүднээс зуурч, цуургат хар гэрийн хатавчнаас зууралдаж, хүүе гэх завгүй хүүгээ төрүүлж, хүнд очих замдаа олзлогдож, харцаас зарц, зарцаас хаан болох ухааныг өүлэн эхээс Бөртэ үжин хүртэл, тулгар явах бүртээ тусгаар улсаа гэсэн үлгэрийн хэллэгээр атга нөж-тэй, үнэний хэлээр атга зүрхтэй Монголчуудын ураг, удмыг авч явах хувьтай тулгар эхчүүд л тулгар төр байгуулсан гавьяатай. Чингис нэрийг аваагүй Тэмүүжинг хэн хүн болгосон бэ? Тэнгис далай гаталгасан хаан болгосон бэ? Тулгар төрийг тулгуурыг бий болгосон Их Монгол улсыг тунхаглан зарласан Тэмүжин бас нэгэн гайхамшиг-Монголын бахархал. Он цагийг дурдах юун. Ойлгох ухаан хойч үед минь үлдэх болтугай.

ХААН ТӨР. Дэлхийг эзэлсэн их хаан Монгол гэдэг адсага мэт жижиг ч адуу мэт омголон, бас амгалан, арслан бар мэт хүчтэй, адгуу чоно мэт адтай, одтой, хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй, эцгээс өнчирсөн, эхээс хайр горьдсон, өшөөтөнд адлагдсан, өөртөө далд бардамнасан эгэлхэн өнчин хөвүүн яагаад өрлөг түүхийн баатар-өнөө Мянганы суут хүн болов оо? Бодогтун. Болгоогтун. Тэр өнчиндөө ч бус, өгөөмөр бурхны хишгээр ч бус өвөр түрийд орох найз хэн билээ, өстөнг дарах анд хэн билээ, өөдөө мацахад туслах хань хэн билээ, өвдөглөн шороодоход хаях дайсан хэн билээ гэдгийг халуун зун хонины унгас дотор хэвтэхдээ ухаарсан нүүдэлчин монголын нүгэлт Тэмүжинг Чингис хаан болгосон дэлхийн анхны Хуралдай буюу Парламентын засаглал эсгий гэрээс эх дэлхийд ноёрхон буйд 37 хааныг хөрөглөн бүтээсэн Монголоороо бахархахгүй бол юугаараа бахархах билээ?
ХАР ХОРУМ. Цагтаа Таж Махал гээч бунхан руу биш Хар Хорум гэдэг дэлхийн нийслэл рүү явган эрдэмтэн ч, ядарсан бадарчин ч, бадарсан найрагч ч, задарсан наймаачин ч зорьдог, бүр заримдаа амиа зольдог гайхамшгийн диваажин Өгөдэй хааны нэрийн мутартай, өвгөн түүхийн гэрч болон сүндэрлэнэм бус уу. Эзэн Чингис хааны зарлигаар 1220-1235 онд барьж байгуулсан монголын эзэнт гүрний нийслэл Хар Хорумаараа бахархах омогшил бидний үед тохиожээ.

ӨДТЭЙ БИЧИГ ӨРТӨӨГӨӨРӨӨ ДАМЖИНА. Ардын дуу шиг энэ үгийг ард түмэн л гаргасан, аяа өдгөө ч аялан дуулнам бус уу. Гэвч түүхийн хуудсыг сэмхэн сөхвөөс, Өгөдэй хаан төр барихдаа дөрвөн зөв, дөрвөн бурууг хүлээн зарлиг буулгасан байх бөлгөө. Хаан эцэг Чингис танаа өчихүй Нэгд, байгуулсан улсыг авч явахдаа бат төрийг өнөр болгов, хоёрт, өртөө дамжуулж өртөө бичгийг өдөртөө хүргэдэг болгов, гуравт, өргөн тал нутагтаа хүмүүн, мал хоёрын тоог анх бүртгэв, дөрөвт таны хүссэн Хар Хорум нийслэлийг босгов хэмээгээд алдаагаа архинд оров, ах дүүсээ хардан алав… гэхчлэн нүглээ наминчилсан байдаг. Энэ нэгэн бахархал биш гэж үү?

байжээ. Өдгөө ч та бүхэн харагтун. Өнгө нь гундуу ч өрлөг түүхийн 108 суваргатай, өнө мөнхийн хаадын судартай,

ЗООС МӨНГӨ. Зовлогыг зовоохгүй ч зовлонг хураадаг зоос мөнгийг Монгол өвөг дээдэс л санаачилж, золигийн хорвоод заль мэх, арга заальхай, арван там-ын нэгэн адбиш шуналын уут болгожээ, хөөрхий. Yүнийг мэдээж үүрч даахгүй алт эрдэнэсийн оронд, барж идэхгүй баримад сэтгэлийн огооролд түгжээ болгох гэж зохиогоод түлхүүр-ийг нь гээсэнд Монголын нууц оршмой. Хубилай хааныг сайн хэллээ ч, муу хэллээ ч дэлхийд мөнгөн зоос гүйлгэн санхүүгийн, цаашилбал, бирж, худалдааны гол цөмийг нээж, магадгүй өнөөдрийн Хадгаламж зээлийн хоршоог ч ХААН банк болгох замыг заасан байх магадлалтай. Энэ бол яах аргагүй Монголын бахархал.

БОДЬ СУВАРГА, ЖАНРАЙСАГ. Түүхчид түүхий махнаас эхлээд шүүрхий яс хүртэл судалдаг. Тэд онох нь ч бий. Осолдох нь ч буй. Чулуунд үлдсэн зураас, сэмэрсэн гар бичмэл, элсэнд дарагдсан цайз, эсхүл хэн ч үл тоох байц… гээд яваад л өгнө. Гүймэл эрлийн хажууд суумал эрдэнэ гэж байх. Дэлхийд пирамид, Зэвсийн хөшөө, Парисийн Дарь эхийн сүм, Пасхи арал дээрх баримлууд, за ер хүний гараар бүтээгээгүй гайхамшиг гэж үгүй. Тэгвэл Их хаадын бутралаас болж монголчууд 300 гаруй жил зовсныхоо горыг
гаргаж баатарлаг гавьяа байгуулсан 1911 оны өвөл Богдын хаант ёс сэргэн мандахад Монгол улс туурга тусгаар, эрх чөлөөт улс болсныг билэгдэн Гэрэл цацруулагч Мэгжид Жанрайсэг бурханыг бүтээсэн нь улс орон, айл гэрт ч жаргалын наран болж гийсэн гэдэг бөлгөө. Yүнээс хойшхи Богд хаантнуудын тавиланг надаас асуух юун. Богд бүхэн Монголын бахархал байсан гэвэл үл хэлтрэхавай.

СОЁМБО YСЭГ СОЁЛТОЙ МОНГОЛЧУУД. Удам угсаагаа яриад л, уг гарвалиа дуурсгаад явбал бид их юманд хүрнэ ээ. Тэгэвч тэр цаг хол биш ойр байна даа. Агуу их Занабазар төрөөгүй бол Монгол, Соёмбо гэдэг хоёрхон үг хорвоог уяраах бол уу даа? Яг л Уяхан тивийн нар шиг. өндэр гэгээнтний зохиосон соёмбо үсэг өнө удаан жилд ч үнэ цэнээ алдсангүй. Анхдугаар богдынхоо эл тансаг уран гоё үсгийг дараагийн богдууд дээдэлж, бүр 8-р Богд хаан Соёмбо үсгийг төрийн сүлд болгон ашиглаж, тамга, туг, далбаандаа сүслэн залж байжээ. Шинэ хувьсгалт Монголын Төрийн сүлд, далбаан дээр ч алтан соёмбо 70 гаруй жил заларсан сан. Ардчилсан хувьсгалын эхэнд Феодал-ын соёмбо, ламтны гарын тийз гэж адлагдсан ч үе бий. Өдгөө харин Төрийн сүлд, далбаанд Соёмбо-ыг дахин залах тухай яригдах боллоо.
Соёмбо үсэг нь солонгорсон Сод монголын хийморь сэргэх болтугай.

ХАСБУУ ТАМГА. Дэлхийд бас л анхдагчаар ам цагаан цаасыг төрийн бичгийн батламж болгосон Хасбуу тамгыг монгол хаад л үе дамжуулан барьж иржээ. Бүүр Хүннү гүрний үед морь малаа наран, саран,өлзий хээт тамгаар зүсэлдэг, сэтэрлэдэг байснаа удалгүй Төрийн бичиг, айлдвар, зарлиг, лүндэндээ тамга хэрэглэх болсон нь харь улсын хаадыг гайхшируулж, бишрүүлж байжээ. Түүхэнд Гүег хааны тамга хэмээн нэрлэгдэж өдий хүртэл хадгалагдсан ховор Хасбуу тамга-ыг Монгол төрийн музейд залах гэж байна. Хасбуу тамгыг чухам хаан тамга гэлтэй.

НУУЦ ТОВЧОО ба БУУЦ ТОВЧОО . Энэ үгийг бийр бэх нийлээч бодохдоо төрсөн гэр орноо буюу төрөлх эх орноо нэг эргэцүүлэн хараач дээ гэсэн сэтгэлийн тайлал буюу. Хүнд бахархах юм мундахгүй. Харин тэр хүн мунхаг байж болохгүй. Нуух юмаа нуугаач гэхээр Нуухаа арчина уу, байна уу, ямар хамаа байна гээд байвал юугаа хэлж, хуйхаа маажих вэ? Нөгөө нэг аймаар санагдах нь, Эрийн гурван наадам гээд эвгүйтдэг ёсыг эетэй болгоно гэхэд ч энэхүү 800 жил хүрэлцэхгүй болсныг яалтай. Ийн муухнаар бодохын наанатай Монгол бахархал дэлхийн чихийг дэлдийлгэх нь гайхамшигт бахархал. Дэлхийн зулай-Гималайд анх Дэнзэн Норгай гэгч монгол хүн авирсан бол өдгөө Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн шүншигт жил Готовдоржийн Өсөхбаяр гэдэг шавилхан шар хүү цас хайлах, бороо шиврэхийн зуур хоёронтоо авирна гэдэг Их Монгол бахархал биш гэж үү? Арван наймхан настай, аав, ээжийн эрх охин ч Дэлхийн мисс-д ороод дээлээрээ гайхуулсаннь бас Монголын бахархал биш гэж үү? Ингээд бодохоор Их Монголын бахархал дуусна гэж үгүй ээ
Дэлхийн монголч эрдэмтэд саяхан манай Ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэднийг гаднаас нь харахад Нэг Монгол мэт. Бүүр монгол хэлээр ярилцав шүү. Энэ бол дэлхий Монголыг, Монгол дэлхийг тоож байгаа хэрэг бус уу.

Монцамэ 25 /1001/

Ж. Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button