Аваргын бэлэг

Тэр хэн байсан гээч. Баянаа аварга. Аваргын нэр нүүр хаачих В/6. Цугласан хүмүүс дор нь түргэн дуудаад эмнэлэг явууллаа. Тэгээд дараа нь -Та хаа ажилладаг вэ? Аль аймаг вэ гээд сонирхон бүчиж гарлаа. Аваргыг ишиг шиг мөргөж өнхрүүлж орхиод өөрөө зүв зүгээр шүү. Хүү уушуугийн бөх үү хариатайгийн бөх үү гэж нэг өвгөн булчин шөрмөс барилж үзэж байна. Харин миний духан дээр цог асах шиг чим чимхийж хуруугаа хүргэтэл тэмээний хорголон чинээ булдруу товойсон байв.

Би гэрлүүгээ зүглэлээ. Ортол эхнэр-Хэнд ингэтлээ нудүүлчихэв гэж сандарлаа.
-Баянаад гэтэл,
-Танай цехийн танхай Баяраа юу?
-Биш ээ. ЗСБНХУ, БНМАУ-ын спортын гавьяат мастер, тив дэлхий олимпийн самбо чөлөөт бөхийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Далай даян даяар дуурсах дархан аварга, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шонхор клубийн эрхлэгч, дэд доктор Х.Баянмөнх гэвэл
-Еэ базарваань, биенд нь байтугай нэрэнд нь даруулж үхмээр юм. Савлуурт, ганц ч суниаж чаддаггүй хүнийг ийм болгохдоо яадгийм бэ. Одоохон бүх гавьяаг нь аеахуулна гээд үүд рүү шурхийв.
-Хэрэггүй бид хоёр мөргөлдчихсөн юм. Цаадахыг чинь би баллачих шиг боллоо, Эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гэвэл
-Нээрэн үү, овоо доо миний өвгөн гэж хүүхэд шиг зүүгдэж хүзүүдсэнээ булдруун дээр хүйтэн жин тавих гэснээ больж
-Хүмүүс мэдэж аваг. Булдруутайгаа явж бай гэж захьлаа. Үдээс хойхно ажилдаа иртэл цехийн дарга пальтотойгоо хийссэн улаан хуй шиг юм урдаас нисч ирээд
-Аваргыг дийлсэн гэл үү гэж хашгиран Энэ чинь манай цехийн нэр байгаа нь тэр гэж хаа ханзалчих дөхлөө. Удсан ч үгүй хороон дарга өрөөндөө дуудав.
Ортол -Чи хөө, чөлөөт үйлдвэрчний гишүүн байх аа гэв.
гүй, хүлээт… гэчихээд сандарсандаа хэлээ цус гартал хазтал,
Тэгнээ манай хүлээт үйлдвэрчний гишүүн хүн ийм л байх ёстой.
Аваргыг ялахад их энерги, инерци алдаж таараа. Нөх! гээд Нүхтэд амрах нэг өдрийн эрхийн бичгээр шагналаа. Хороон даргын өрөөнөөс гартал нарийн бичиг бүсгүй сугадаж, Үйлдвэрийн дарга таныг
өрөөндөө хүлээж байна гэв. Үйлдвэрийн дарга миний булдрууг дуу алдтал хөндөөд
-Амьдралд дурсгалтай юм. Одоохон явж зургаа татуул гэж зөвлөөд баярын бичгэн дээр нь
транзистор тавьж өглөө. Даргын өрөөнөөс гарах үед аваргын бэлэглэсэн булдруу үхрийн шагайн чинээ томорсон байв. Булдруу томрохын хэрээр мэр хүнд хамт өсч байлаа. Дөрвөн цагийн алдад яамны коллеги намайг хүлээж авах болсныг дуулгалаа. Сайд коллегийн гищүүдтэйгээ миний булдруун дээр шавж бүтэн цаг гаруй д үнгэнэлдсэнээ
-Цаашдаа их өсөх булдруу байна гэж дуу алдацгаалаа. Тэгээд шинэ байр өгнө гэж амлав. Маргаашнаас нь сонины сурвалжлагч, телевизийнхэн дарав. Миний нэр эх орон даяар дуурслаа.
Тэр үеийн Ардын Эрх сонин оны содон хүнээрээ намайг урьдчилан шалгаруулж булдруунаас хадаг зүуж уяв. Хотын захирагч Нийслэлийн хүндэт иргэн-ээ хүлээж авах байсан ч заяагүй амьтан чинь үнэмлэх өргөмжлөлөө мөнгөн аягатай хамт гардаж чадсангүй. Хотын захиргааны хаалгаар орж болдоггүй. Булдруу тээглээд. Энэ үед хүн бүр үзэж хөндсөөр үлээсэн шаар шиг болсон байв. Харин нутгийн зөвлөл Наадахад чинь углах эвтэйхэн юм олж өгнө гэж тайвшрууллаа. Тэр байтугай Эгшиглэнт эх-ийн тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулан Америкаас дөнгөж ирчихээд гудамжинд таарч Гуд бай, холын Америк. Гуд моонин миний нутгийн бумбаруу гээд өнөөхийг чинь өхөөрдөж үнслээ. Тэгтэл ч бэрх юмнууд ар араасаа ундарлаа даа. Сургуулийн хүүхдүүд гудамжаар шоолоод явуулдаггүй. Духан дээрээ гуурт… гэж хашгиралдаад. Дараа нь өвчин орлоо. Надад амласан байр иртэл… гэж шүд зуун тэссэн ч шөнө унтаж чадахаа болиод арга буюу эмнэлэг бараадлаа.

Эмч мэс засал хийж авна гэлээ. Наадах чинь минийх биш болсон. Наадах чинь манай хамт олны булдруу. Манай салбарын булдруу. Зүгээр л мэдээ алдуулах тариа хийгээд аль. Хэрвээ тайрах бол сайдаас асуу гэж би еолон дуу тавьж байв. Эмч сайдтай ярьлаа. Сайд урдаас нь
-Наадах чинь дөрвөн өрөө байраар шагнуулахаар их хуралд оруулсан булдруу. Тэгж ярьвал хөдөлмөрийн баатарыг ялсан булдруу. Төрийн соёрхолд ч дэвшиж мэдэх булдруу. Дээрээс шалгах гээд ирвэл би юугаа үзүүлэх юм бэ. Авахуулахгүй гэж цамнаж байгаа нь утсаар тод дуулдаж байв. Эмч окей гэнгүүт чагнуураараа гурав ороолгож булдрууг мэдээ алдуулж намайг ухаан алдууллаа.
Ухаан оронгуут-Өлөнгөөрөө өглөө оройгүй шавш гэж шивнэлээ. Дараа нь төлбөртэй шивнэсний төдөн төгрөг гэж нэхлээ. Эмчийн зөвлөснөөр өлөнгөөрөө долоо хоног шавштал хөндүүрлэх нь байтугай хүн мөргөсөн ч ажрахааргүй хүрэн улаан юм болов. Наймдах хоног дээр надад амласан байрны түлхүүр шуудангаар ороод ирлээ. Ес дэх хоногийн өглөө
-Чамайгаа алийн болгон хүний нүдний булай Африкийн хярс шиг эвэртэй явуулах вэ, тайрдаг хэрэг гэж эхнэр гар хөрөөтэй орж ирлээ. Наадах чинь явахгүй ээ, үүгээр… гэж ард нь хадам түлээний хөрөө хөндөлдүүлэв. Ургаа байхад нь сайддаа үзүүлж дөрвөн өрөө байртай болсон би унасан хойно нь урагш цусан эвэр гэж гаргаад унаатай болов оо чи минь. Би ч Баянаа аваргад насны өртэй хүн дээ. Гэвч хуний шунал гэж. Ойрноос нэг юм бодогдоод болдоггүй. Асашёорюүтэй мөргөлдөх юмсан. Арлын Японы ёкозүна болох ч юм бил үү.

(Өнөөдрийн монгол 130/300)
И.ЦЭРЭНЖАМЦ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button