Тэгшээгийн булан

-Цаана чинь Баянаа, Мөөеө хоёр хамт архидаж байна гэлээ. Хоёр Мөнх хэзээнээс хоёулхнаа архи уух болов хэмэзн хзрэгт дурласан нэг нь сэмхэн очиж шагайвал залуу дасгалжуулагч Ойдовсамбуугийн Баянмөнх, ОросоогиЙн Мөнхбат нар ганц шил юм хуваан хүртэж байжээ.

Орчлонд байхгүй хот
Муухай хзмээх начин Ганбаатар нэлээд халамцуу Энэ муу бие чинь төрийн хишиг түмний буянаар Бухар, Алмаз хотуудад очиж, арье зүсээр ангид бөхчүүдтэй ана мана үзэлцэж л явлаа хэмээн орчлонд байхгүй хотуудыг нэрлэжээ. Уг нь тэрээр Бухарест, Алма-Ата гэж хэлэх гэсэн бололтой.

Халширдгийн учир
Улсын заан Том Д.Санжааг жолоо мушгидаг байсан гэдгийг бөх сонирхогчид андахгүй байх. Зам хуваарилах болохоор Өверхангайи тэр тусмаа Уянга сум руу явах тун дургүй. Уянгын зам өгөхөөр царай нь ммнчийгээд хуйсганаад явчихдаг аж. Тэсгэл алдсан диспетчер нь нэг удаа учрыг асуувал, -Зам сайхан л даа. Гудамж нь дэндүү нарийхан хэмээн үнэн голоосоо дургүйлэхжээ. Заан маань жолоо мушгихдаа тааруу учир, нарийн гудамжинд ойр оирхон маневер хийх нь төвөгтэй байдаг аж.

Аваргын аяыг даасангүй
Сагсан бөмбөгийн холимог оддын тоглолтод дархан аварга Б.Бат-Эрдэнэ Шинэ цаг студийн захирал Н.Тамир нар нэг баг болжзз. Н.Тамир алсын зайгаас амжилттай довтолж, багтаа хоёр оноо авчран баярлан гүйж ирээд сагсан бөмбөгчдийн ёсолгоогоор алга хавсран баярласнаа илэрхийлэх гээд мөргөлджээ. Гэтэл пянг нь даалгүй хойш саван унах нь тэр.

Урлагспортын харьцуулал
Танай урлагийнхан Сарантуяаг поп рокийн хатан хаан гэлцэх юм. Үндэсний бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга шиг тасархай гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Тэгвэл Эрос Ариунаа?
-Спортынхоор бол Д.Мөнх-Эрдэнэ арслан юм уу даа.

СОСИСКИЙН төв газар
Улсын арслан Ж.Хайдавтай уулзахаар Увсаае нэгэн өвгөн ирж, Спортын төв ордны жижүүрээс асуужээ.
Ордны жижүүр;
-Хайдав арслан ойрд үзэгдээгүй,
-Хаана ажилладгийг нь та мэдэх үү гэхэд өвгөн хэсэг бодсоноо
-3а байз. Жамбадын хүү чинь эндэхийн Сосискийн төв газар алба хашдаг гэсэн байх шүү хэмзэжээ. Max комбанитад ажилладгийг хэлээд байна хэмээн ойлгосон жижүүр тэр газрыг нь заагаад явуулжээ, Уг нь Арслан Статиетикийн төв тазарт алба хашдаг байж л дээ.

Гурван төрийн түүр үзсэн хүн
Улсын начин, гавьяат тамирчин З.Дэлгэрдалай хөдөөгийн хөдөлмөрчидтэй уулзалт хийж байтал хэн нэгэн ямар сургууль төгссөнийг асууж гэнэ.
-Миний бие гурван төрийн нүүр үзэж, гурван дээд сургууль төгссөн хүн. Ю.Цэдэнбалын үед УВДС-д элсэн орж, Ж.Батмөнхийн үед УБИС-д үргзлжлүүлэн сурч, П.Очирбатьш үед БТДС-ийг дүүргэсэн хэмээжээ.

Шинэ тэрэгтэн
Мөөеө аварга нэг ус цоо шинэ 69 машинтай байв. Тэгтэл замын цагдаа саатуулжээ.
-Арын гэрэл чинь хаа байна вэ?
-Дотор байгаа
-Яахаараа арын гэрэл дотор байдаг билээ.
-Араас юм тулвал хашгираад байгаарай гзж хойш нь харуулаад бандийгаа суулгачихсан юм л даа гзжээ.

Хэтрүүлсэн нь
Мехикогийн олимпт оролцсон тухайгаа Баянаа хуучилсан нь -Пээ тэр тугны иш гэдэг нь даагдах аргагүй цул төмөр. Лоом л гэсэн үг. Цэнгэлдэхийн радиогоор дэлхийг донсолгосон Чингисийн удмынхан газрын хөрсийг өм цөм гишгэчсээр стадионд орж ирлээ гэж зарлаад л байсан. Би ч өм цөм гишгээд л байсан.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button