30 орны 300 гаруй зочин хүлээн авна

Урилга явуулсан хүмүүсийн зарим нэг нь тодорхойгүй шалтгаанаар ирж чадахгүй болохоо мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 30 гаруй орны 300 орчим төлөөгчид зочлохоо албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Хэдийгээр нэр авах өдөр дууссан ч гэлээ манай оронд зочилж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмыг үзэж сонирхох хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Хүндэт зочдын нэрсийн жагсаалтыг ОХУ-ын Засгийн газрын дарга Фрадков Михиал Ефримович манлайлж байна. Түүний хувьд баяр наадмын өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд МЗнхболд нартай уулзана. Айлчлалын үеэр нэлээд хэдэн хэлэлцээр байгуулж, үзэглэж баталгаажуулах тул албан болон бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй ирэх гэнэ.

(Өнөөдрийн монгол 130/300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button