Авлигын эсрэг хуулийг гишүүд өлгийдөж авлаа

Өөрөор хэлбэл, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийг гишүүд багагүй хугацаанд нухсаны эцэст гараасаа гаргасан нь энэ. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны
хуралдаанд дэмжлэг авч чадаагүй Р.Гончигдорж гишүүний саналыг хэлэлцсэн юм. Энэ нь төслийн 6.7 заалтад Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн /энэ хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж нэмэх сурв./ эсхүл тушаал шийдвэр, журам дүрмийг Авлигатай тэмцэх газар өсгөн шийдвэрийг хүлээн авснаас хойшлуулаагүй бол хүчингүйд тооцно гэх санал байсан юм.
Уг саналаа тэрбээр тайлбарлахдаа Ашиг сонирхлын зөрчил хаана ч байдаг. Төрд алба хааж байгаа ч гэсэн албан тушаалтанд ийм зөрчил байх. Тиймээс энэ үгийг нэмэх ёстой гэв. Харин гишүүдийн олонхи нь байнгын хорооны саналын дагуу үүнийг хасахыг дэмжив. Учир нь ашиг сонирхлын зөрчил гаргавал ёс зүйн дүрмээрээ зохицуулагдаг асуудал гэж үнсэнэс улбаатай.

Юутай ч Авлигын эсрэг хууль батлагдсан ч ирэх арван нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөгдөх аж.
Мөн энэ өдөр гишүүдийн нухацтай хэлэлцсэн асуудал төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Гишүүдийн санааг нь илүүтэй зовоож байгаа асуудал нь төсвийн зарлагыг хэрхэн бууруулах гэж байгааг сонирхох. Учир нь төсвийн зарлага, орлогоосоо даваад байгаа нь тэднийг ийн түгшээж.
Наад зах нь төсвийн орлого 150 тэрбумаар буурсан тал ийм хэмжээнии зардал нийгмийн халамж-руу урсах болох нь. Мөн Татварын багц хуулийг шинэчилснээр төсвийн орлого багассан. Тэгэхээр татвар хураалтыг сайжруулахад ямар бодлого баримтлах гэж байгаа талаар Сангийн сайдаас лавласан юм. Н.Баяртсайхан сайдын хувьд татвар хураалтыг сайжруулахын тулд дэлхийн банкнаас 4.2 сая ам долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна.

Интернэтээр татварын маягтаа бөглөхөөс эхлээд татварын байцаагч нарын олон янзын тайлан бланс гаргадаг ачааллыг багасгах зэрэг татвар хураалтыг сайжруулах хүчин чадлаа нэмэх бүхий л арга хэмжээг авах гэнэ. Харин өмнө нь төсвийн зарлагаа татвар нэмж байж алдагдлыг багасгадаг байж. Гэсэн хэдий ч энэ тийм үр дүнтэй арга биш тул зоригтой алхам хийхийг шаардаж байгаа Өөрөөр хэлбэл, захир-гааны зардлыг багасгах буюу өөрсдөөсөө эхэлж энэ алхмыг хийхээр боллоо. Гишүүд ч үүнийг дуун дээр нь дэмжиж байлаа. Зарим нь энэ асуудалд улс төрийн намууд эвтэй ярьж хэлэлцэн шийдвэрлэхийг санал болгов.
Үнэндээ тэд 18 яам байгуулж 18 сайд, дэд сайдтай бүтэц байхыг тесвийн зардлыг нэмж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх. Эцэст нь гишүүд төсвийн зарлагыг 42.4 алдаглыг нь дөрөв хүртэл бууруулах зэрэг байнгын хорооны саналыг дэмжин баталлаа.
Мөн энэ өдөр 40 мянган айлын орон сууцны 60 тэрбумын бонд, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зээлийн гэрээ, Төрийи сулд, дуулал зэрэг асуудлыг хэлэлцэж батлав.

(Өнөөдрийн монгол 130/300)
Ц.ХАНГАЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button