Японы жүдочид Монголд наадамлахаар ирлээ

Зочид эхний ээлжинд жүдо бөхийн улсын шигшээ багын тамирчидтай нөхөрсөгөөр барилдсан байна. Харин өнөөдөр Биеийн тамир спортын улсын хорооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Н.Сүрэнхорлоотой уулзлаа. Зочид Монголын жүдочдын амжилтыг гайхан магтаж байсан бөгөөд харилцан иуршлага солилцох журмаар цаашид хамтран ажиллах санал тавьсан. Монгол Японы жүдочын талаар Японы Дайто Бунка дээд сургуулийн жүдогын ахлах дасгалжуулагч Ясумото Томокунигасаа тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Японы жүдочид наадмийн болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн мэндийг Монголчуудад хүргэсэн бөгөөд наадам үзээд нутаг буцах ажээ. Японы мэргэжилтнүүд энэ жилийн 9-р сард болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар сонирхож байсан бөгөөд тэмцээнд өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлдэж байгаа тухай онцлон тэмдэглэж байсан юм.
А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button